logo
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Нийгэм

“Зах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Огноо:

,

“Сар шинэ-2022” ерөнхий арга хэмжээний хүрээнд Дундговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний бөөний төв, зах, худалдаа үйлчилгээний газруудад хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зах” хэсэгчилсэн арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг хоёр ээлжээр эргүүлийн наймн чиглэлд үүрэг гүйцэтгүүлж иргэдийг хулгайд эд зүйлээ алдахаас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас тараан байршуулж аж ахуй нэгжүүдэд гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх, объектын аюулгүй байдлаа хангаж ажиллах талаар албан мэдэгдэл хүргүүллээ.

Мөн Замын цагдаагийн тасгаас зах худалдаа үйлчилгээний зам, авто зогсоол орчимд тээврийн хэрэгслийн түгжрэл, бөөгнөрөл үүсч зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж зохицуулалт хийж байна гэж Дундговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо

Огноо:

,

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас НОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын газар, МХГ, ЭМГ-ын удирдлагуудтай уулзалт хийж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцлоо.

Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, УОК-ын нэгдсэн шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж, цаашид анхаарах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар чиглэл өглөө.

Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Залуучуудын хөгжлийн төвүүд туршлагаа хуваалцлаа

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Залуучуудын хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, тогтвортой байдлыг үнэлэх ажлыг зохион байгууллаа. 
 
Үнэлгээний тайлан, танилцуулгыг үндэсний хэмжээнд хэлэлцэж, зарим аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн ололт амжилтын талаар мэдээлэл хуваалцах уулзалтыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр Багануур дүүрэг, Сүхбаатар аймаг, Дундговь аймаг, Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн төвд НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр зөөврийн компьютер, зургийн аппарат зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ гэж ХНХЯ-наас мэдээлэв.
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох

Дээш