Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Матад сумынхан маргаашдаа итгэх итгэлгүй болжээ
[ Нийтлэлч: Мягмарбаяр ]
2011.05.29
-Олон жилийн турш олборлож экспортлосон газрын тосны нөөц ашигласан төлбөрөөс нэг төгрөг ч сумын төсөвт ороогүй л байна -
Монголын урд хил Дорнод аймгийн Матад сумынхан “алтан дээр суусан гуйлгачид” гэсэн хэлц үгийг санагдуулам дүр төрхтэй амьдарч байна. Газрын тосны баялагтай, тэр баялгийг нь гадны компани олборлож байгаа шинж энд алга гэж хэлж болохоор. Уг нь уул уурхай дагасан орон нутгийнхан толгой өндөр, харц дээгүүр, амьдарсан шиг амьдардаг гэдэг. Өмнийн говийн уурхай дагасан суурингийнхны амьдрал илт өөр байдаг шиг Матадад амьдрал буцалмаар санагдаж байгаа ч газар дээрээс нь харахаар тийм ч сайхан амьдрахгүй байна. Үүний буруутан нь нөгөө л хэрэгждэггүй хууль гэнэ. Гэрээлэгчид манайхаас тос олборлосныхоо төлбөрийг улсад төлнө. Төлбөрийн хэмжээг Монгол Улсын Засгийн газар тогтооно гээд Үндсэн хуулиндаа заачихсан мөртлөө бусад татвар Ашигт малтмалын хуулиудын зарим заалт нь зөрчигдөж мөрдөгдсөнөөр, Матад сумын ард иргэдийн байгалиасаа хувь хүртэх эрх нь хязгаарлагджээ.
Хайгуулын явцад газрын тос илэрсэн цооногуудаас нефтийг туршилтын олборлолт нэрээр олборлож, БНХАУ руу экспортлож эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар олон мянган барелль нефть ачигдаад байгаа. Энэ хугацаанд олборлож экспортлосон газрын тосны нөөц ашигласан төлбөрөөс нэг төгрөг ч сумын төсөвт орохгүй байгаа юм. Энэ байдал нутгийн иргэдэд яаж таалагдахав. Уулзсан хүн бүр л шүүмжилсэн үг унагаж байсан.  
Мэдээж олборлолт явагдаж байгаа газрын байгаль орчин ямар болох нь тодорхой. Байгаль орчин доройтож, ан амьтны байршил алдагдаж, нутгийн иргэд малчдын амьдрах орчин муудсаар байгаа нь маргах аргагүй үнэн. Төр засгаас уг асуудлыг шудрагаар, ухаалгаар шийдэж өгөх байх гэж хүлээж байгаа гэсэн үгийг Матадынхан дайж байна лээ.
 Засгийн газар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулснаас хойш 18 жил, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат Матад сумын 19-р талбайд өрөмдсөн цооногоос оргилсон газрын тосоор дээлээ мялааснаас хойш бүтэн 13 жил өнгөрчээ. Газрын тос бүхий улс орон, бүс нутгийн иргэд газрын хэвлийн баялгийнхаа ач буянаар элбэг хангалуун, баян чинээлэг амьдардаг жишгийг мэдэх учир энэ эрхээ эдлэхийг тэд хүлээсээр сууна. 1991 онд баталсан Газрын тосны тухай хууль одоогийн нөхцөлд тохирохгүй бусад хуультай зөрчилдөж байсан тул 2004 оноос эхлэн энэ асуудлыг хөөцөлдсөөр иржээ. Өнгөрсөн онд Дорнод, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, хурлын төлөөлөгчид, байгаль хамгаалах ТББ, ард иргэдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн Тэд намрын чуулганаар хэлэлцүүлэх Газрын тосны шинэчилсэн хуульд ард түмнийхээ саналыг тусгуулахаар саналаа нэгтгэн өөрийн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ЭБЭХЯ, Газрын тосны газарын удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй танилцуулга хийгээд буцсан. Тэдний хуульд тусгуулах хамгийн чухал санал бол 32,4-т заасан “газрын тосны нөөц ашиглалсны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамрах сум дүүргийн, 20 хувийг аймаг нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус хуваарлана. Тухайн жилийн төсвөөс хэтрэхгүй байна гэсэнд “Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн сумын төсөвт, харин нөөц ашигласны төлбөрийн тухайн жилийн төсвөөс илүү гарсан хэсгийг тухайн аймаг сумын “Хөгжлийн санд” төвлөрүүлэн ашиглана. Харин тухайн жилийн төсвийн дүнг гурав дахин өсгөснөөс ихгүй байна гэж нэмж тусгуулахаар оруулжээ. Өөрөөр хэлбэл нутгийнхан газрын тос ашигласны төлбөрийн 10 хувийг сумынхаа “хөгжлийн санд” тусад нь авч, сум орон нутгаа хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ нь тухайн жилд олборлосон газрын тосны үнийн дүнгийн таван хувиас багагүй байх, байгаль орчныг нөхөн сэргээх зардлын 50 хувийг сумын ЗДТГ-ын тусгай дансанд урьдчилан байрлуулах гэсэн хэд хэдэн саналыг нэмж оруулахаа УИХ-ын гишүүд, хууль санаачлагчдад, Газрын Тосны Газрын удирдлагууд хууль боловсруулагчдад танилцуулсан юм.
 Энэ үеэр Газрын Тосны Газрын дарга Амарсайхан ажлын хэсгийхнийг хүлээн авч уулзсан юм. Тэрээр “Энэхүү хуулийн төслийг ирэх 10 дугаар сард багтаан УИХ-д өргөн барина. Хуулийн төслүүдийг яг одоо яамдаар хэлэлцүүлж байна. Та бүгдийн тавиад байгаа саналыг бид нэмж тусгана, харин татвар, хувь хөрөнгөтэй холбоотой асуудлыг хэлж мэдэхгүй байна. Хөгжлийн санд гэдгийг заавал оруулна. Манай газар одоо мөрдөгдөж буй хуулинд байгаа 10 хувийг өгүүлэх талаар бид нэлээд хөөцөлдсөн, таван яам хүртэл нэгдэж ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан та бүгд мэдэх байх, эцэст нь хуулиа шинэчилж байж энэ асуудлыг шийднэ гэдэг дээр тогтсон” гэсэн юм.
Монгол Улсын ямар ч иргэн хуульд санал өгөх эрхтэй. Тэр дундаа баялгаа ашиглуулж байгаа иргэд. Мэдээж цаг хугацаа гэдэг хамгийн үнэтэй зүйл.  Яг одоо л энэ хуулинд асуудлаа зөв оруулж батлуулах нь Матадынхны хувьд, Дорнодын хөгжилд чухал байгаа.
 
Ц.Мягмарбаяр
2011-05-29


-Олон жилийн турш олборлож экспортлосон газрын тосны нөөц ашигласан төлбөрөөс нэ...

Уншсан: 1397 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Сонгууль гэдэг юм, юмны даллага
2012.05.15
Олгиархуудын орлогын өсөлтөөр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэчихэж
2012.01.20
Зүүнбаянгийнханд төрийн дэмжлэг хэрэгтэй байна
2011.12.19
Баян төрөөс цалин горьдсон ядуу багш нарын зовлон
2011.12.15
“Петро Чайна Дачин тамсаг”, “Доншин” компаниуд Монголын нефтийг зөөгөөд дуусаж байна
2011.05.30
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011