Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
“Петро Чайна Дачин тамсаг”, “Доншин” компаниуд Монголын нефтийг зөөгөөд дуусаж байна
[ Нийтлэлч: Мягмарбаяр ]
2011.05.30
Дорноговь аймгийн Зүүн-Баян багийн нефтийн ордод Орос ах нарын ажиллаж байгаад хаяад явсан 200 гаруй цооног байдаг. Эдгээр хуучин цооногийг технологийн алдаатай бөглөснөөс болж газрын тос гадрага руу нэвчиж байгаль орчин бохирдуулж байна. Харин хуучин цооногуудыг БНХАУ-ын “Доншин” компани ашиглаж эхэлсэн. Ашиглалтын явцад гадрага дээр гарсан бохирдлыг арилгаж, саармагжуулж эхэлсэн аж. “Доншин” компани Цагаан суврагын Цагаан элсны ордын 197 га талбайд хайгуулийн үйл ажиллагааг явуулж байна. “Доншин” компани нь олборлосон нефтээ төмөр замаар Хятад улсад экспортолдог. Долоо хоногт хоёр удаа 30 гаруй вагоноор \нэг нь дунджаар 60 гаруй тн\ ачилт хийдэг ажээ. Харин “Петро-Чайна Дачин Тамсаг” компаниас  ялгаатай нь олборлосон тосны механик бохирдлыг ус цэвэрлэх байгууламжын тусламжтайгаар боловсруулалт хийж дэлхийн зах зээлд борлуулдаг. Өөрөөр хэлбэл биржийн үнээс  нэг ам.доллараас гурван ам. доллараар доогуур буюу олон улсын хэллэгээр crude oil анхан шатны боловсруулалт хийсэн тос гаргаж байна. Гэтэл “Петро-Чайна Дачин Тамсаг” компани нь бохир тос буюу Raw oil гаргаж байгаа. Энэ нь зах зээлийн үнээс бага, нэмүү өртөг шингээгүй тул манай улсад ашиг муутай байдаг ажээ.

Харин тэдний аль нь ч нөхөн сэргээлт хийдэггүй
Байгаль орчин, биологийн нөхөн сэргээлтийг хоёр компани огт хийдэггүй гэж хэлж болно. Дорноговь  аймаг  элсэрхэг хөрстэй, хөрсний ялзмаг багатай тул тарьсан ургамлын ургалт муу байдаг гэж мэргэжилтэн нь ярьж байв. Одоогоор “Доншин” компани оролдлого хийж байгаа боловч үр дүнгээ өгөөгүй байна. Харин “Дачин тамсаг” компанийн  эзэмшил газрын хөрс ургамал тарих бүрэн боломжтой боловч биологийн нөхөн сэргээлт огт хийгээгүй байна.Техникийн нөхөн сэргээлтийг “Доншин” нь харьцангуй “Дачин”-гаас өндөр технологоор хийж  байна. Учир нь өрөмдлөгөөс гарч байгаа газрын тосыг уснаас нь ялгаж тос, ус хоёрыг тус тусад нь нэг, нэг нүхэнд хийж ялгасан усыг дараагийн өрөмдлөг хийхэд ашигладаг ажээ. Өтгөн шаар хэсгийг нь тодорхой хугацаанд хатааж, саармагжуулж нэг сарын дотор булдаг байна. Харин “Дачин тамсаг” нь нэг нүхэнд ус тосыг хольж хийдэг. Одоог хүртэл техникийн нөхөн сэргээлт хийгээгүй иржээ. Тухайлбал, хоёр гурван жилийн өмнө өрөмдсөн өрмийн ванныг одоог хүртэл булаагүй. Мөн тосыг доош нь нэвчүүлэхгүй хамгаалах хучилтын нүхэнд дэвсдэг материал нь стандарт хангаагүй байв. Стандарт материал нь хасах 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй хатуу целлойд байх ёстой. Энэ нь 20 жилийн баталгааг хангах үүрэгтэй гэнэ.

Нөхөн сэргээлтийн зардал өдөр шөнө шиг ятгаатай
Хоёр компанийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардал өдөр шөнө шиг ялгаатай. “Доншин” компани  жилийн 20-30 мянган ам.доллар зарцуулсан байхад  “Дачин тамсаг” компани 7-8 сая  ам.доллар зарцуулсан гэж тайландаа тусгасан байна. “Доншин” компани “Дачин тамсаг” компаниас хэд дахин бага талбайд үйл ажиллагаа явуулдагч энэ зөрүү нь хэтэрхий ялгаатай байна. Энэ байдлыг хянах ёстой Газрын тосны газар юу хийж сууна.

Ажилчдын цалин хэт бага
    Орон нутгийн бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинтай харицуулахад тус компаниудын цалин хэт бага. Хүнд хортой нөхцөлд ажиллуулж байж 150-300 мянган төгрөгийн цалин өгдөг. Одооноос 30 хувь нэмэх сурагтай байгаа гэсэн. Ер нь Хятад компаниудын ажилчдын цалин гуравдагч орны компаниудын ажилчдын цалингаас хэт доогуур байдгийг Засгийн газар анхааралдаа авч ажиллах нь зүйтэй юм шиг.

“Дачин тамсаг” нөөц ашигласны нэг ч төлбөр төлөөгүй
 “Доншин” компани нь байгалийн нөөц ашигласны төлбөрт 7,5 хувийг төлдөг бол “Дачин тамсаг” компани улсад нэг ч төгрөг төлөөгүй. Манай Засгийн газар энэ мэтээр хоёр компанид ялгаатай ханддаг нь “Дачин тамсаг” компанийн овсгоо юу, эсвэл Монгол Улсын бодлого уу. Газрийн тосны шинэ хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагаас  арван хувь гэж байгаа бол Эрдэс баялаг эрчим хүчний яам таван хувиар нөөц ашигласны төлбөр авах санал оруулж байна. Байгалын баялаг ашиглах  хувь дээр энэ мэтээр саналын зөрүү их байдаг. Олон улсын жишгээр 10 -25 хувь байдаг аж. Газрын тосны үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудын санал бол 15 хувь байхад тохиромжтой гэжээ.

Дорнод аймгийнхан Ерөнхий сайдыг лоозон барьж угтжээ
Саяхан Дорнод аймагт Ерөнхий сайд ажиллахаар очиход лоозон барьж угтсан аж. Тэд “Дачин тамсаг” компаниар нөхөн сэргээлт хийлгэх  “Байгалийн баялгаас иргэд нь хүртдэг болох”, “Газрын тосны хуулийг батлахгүй бол Монгол улс олон тэрбумаар хохирсоор байна”, “Газрын тосны үйлдвэр байгуулаач” гэж бичсэн лоозон барьсан байжээ. Хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг зогсоох эрх Засгийн газарт бий. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч нар томоохон зөрчил гаргасан үед акт тавьж зогсооход дээд газраас нь дарамталж байгаад болиулдаг гэж байцаагч нар ярьж байсан. Уг нь газрын тосны үйлдвэр өөрийн хөрөнгөөр  байгуулах талаар манай компаниудын 16 санал Засгийн газар өгсөн гэдэг. Гэтэл Хятадуудыг ингэж өөгшүүлээд байгааг  ойлгохгүй байгаа иргэний хөдөлгөөнийхөн илэрхийлж байсан.
 “Доншин” компани арван жил газрын тос хайж, туршилтаар олборлосоор байна.
 Тус компанийн талбайд Эрдэс баялгийн зөвлөл нөөц тодорхойлохоор яригдаж байгаа юм байна. Одоогоор 290 хүн ажилладаг. үүний 102 нь монгол иргэд  87 нь Зүүн баян багийн иргэд ажээ. 161 хятад иргэнтэй. 180 сая тн нөөцтэй. Хайгуулын ажлын хугацаа өнгөрсөн онд дууссан. Хайгуул хийхдээ туршилтын олборлолт нэрээр экспорт хийж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд 570 000 баррель нефть экспортолсон. Одоогоор 180,000 баррель нефть олборлоод байгаа юм байна.  Он гарснаас хойш 14 удаа ачилт хийж, 1200-аас 1300 баррель нефть өдөрт олборложээ.  Бүтээгдэхүүн хуваах  97 тоот гэрээ 1997 онд хийгдсэн бөгөөд 2003 онд “Доншин” компанид бүх эрх нь шилжсэн аж. Хайгуулын олборлолт Монголд хийгээд  арваад  жил болж байна. Энэ хугацаанд  70 000 тонн газрын тос олборлосон байна.

Ц.Мягмарбаяр
2011-05-30
 

Дорноговь аймгийн Зүүн-Баян багийн нефтийн ордод Орос ах нарын ажиллаж байгаад х...

Уншсан: 1606 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Сонгууль гэдэг юм, юмны даллага
2012.05.15
Олгиархуудын орлогын өсөлтөөр мөрийн хөтөлбөрийн биелэлт 82 хувьтай гэчихэж
2012.01.20
Зүүнбаянгийнханд төрийн дэмжлэг хэрэгтэй байна
2011.12.19
Баян төрөөс цалин горьдсон ядуу багш нарын зовлон
2011.12.15
Матад сумынхан маргаашдаа итгэх итгэлгүй болжээ
2011.05.29
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011