Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
С.Батболдын олигархи бүлэглэлээс салах цаг ирнэ
[ Нийтлэлч: Цэрэн-Очир ]
2011.10.22
-Олигархиуд  яг л “Долоон сарын-1” шиг  нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэж, яллахаар зэхэж байна-  
Олигархи гэдэг нэр томъёо улс төрд хэрэглэгддэг болжээ. Хүмүүс ийм нэр томъёог тэр болгон  сайтар ухаж ойлгох болоогүй ч  зах зээлийн ороо бусгаа цагийг ашиглан  хөлжиж баяжсан  хүмүүсийг нэрлэдэг. Харин ойрхноос  төр, засгийн газрын  өндөр дээд албан тушаалыг урвуулан ашиглаж, баяжсан ч тэдэнд хууль  үйлчилдэггүй тийм хэсэг бүлэг этгээдүүд гэж   олигархийг ойлгодог болсон. Олигархи гэсэн хэллэг уг нь  баруун европоос бүр тодруулбал  грекээс үүдэлтэйгээр улс төрийн үйл хэрэгт нэвтэрсэн гэж улс төр судлаачид  үздэг.  Олигархийн жинхэнэ мөн чанар нь төрийн эрх мэдлийг ашиглан үлэмж хэмжээний  мөнгөн ашиг олж, хууль бусаар хэтэрхий баяжсан гэмт этгээдүүдийн бүлэглэл юм.  “Төрийн эрх- Мөнгөний мэдэл- Хууль эрх зүй” гэсэн сүлжээ бүхий бүлэглэлийг олигархи этгээдүүд гэж ойлгож  болох юм. үлэмж хэмжээний мөнгө, валютаар төрийг далдуур удирддаг нууцлагдсан сүлжээтэй.
 Олигархиуд өөрсдөдөө  үйлчилдэг хууль эрх зүйн  тусгай орчин бий болгож, төрөөс гарсан аливаа шийдвэр бүхэн нь  олигархиудад илүүтэй үйлчилж байдаг.  Монголд ийм олигархийн сүлжээ нээлттэй ажиллаж байгаа нь зах зээл хөгжсөн  бусад орнуудаас ялгаатай.  Олигархийн  явуулга, мэдээлэл, бүлэглэлээ хамгаалах , хариуцлагаас бултуулж  аварч гарах  арга, төрийн эрх мэдлийг хэрхэн ашиглаж , мөнгө валют хувааж завшиж байгаа нарийн механизм, технолгийг хүмүүс тэр болгон  ойлгох  арай болоогүй байна. Тийм болохоор Монголд олигархиудтай  тэмцэл хийх цаг  нь   болоогүй. Олигархи бүлэглэлд айх аюул одоогоор байхгүй.
Тийм олигархи бүлэглэлд  Ардын нам, Ардчилсан намын нэр бүхий томчуул нэгдэж,  Ерөнхий сайд Сү.Батболдын  нөмөр нөөлгөн дор хэрхэн хүчирхэгжиж, хуулиас ангид ажиллаж байгааг  дээр доргүй харцгааж л суугаа. Ийм олигархи  бүлэглэлийг Хамтарсан засаглал нэрийн дор  Баабар, Э.Бат-үүл, С.Баяр, С.Баярцогт гэсэн улс төрчид бий болгож, Монголын нутаг дэвсгэр дээр нутагшуулж  өглөө.  Олигархийн үйлдэл бүхэн шударга ёс, ардчилал,  хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчим, Үндсэн хуулийн үзэл санаатай  цаг хором бүрийд зөрчилдөх учраас  Санжаагийн  Баяр өвчний учир  гэсэн шалтгаанаар  хариуцлагаас сугарч, амь амьдралаа  хоохойлж чадлаа.  Цэрэг тагнуулын  оперативын  тусгай мэргэжилтэй   болохоор  хэзээ мөдгүй  өрнөж ирэх   улс төрийн галын бэлтгэлээс  өөрийгөө аварч гарч байгаа  нь С.Баярын хувьд ухаантай хэрнээ  шийдвэртэй алхам.   “Долоон сарын-1”-ны  гэмт үйлдлийг олигархиудад үүрүүлээд  салах нь  ч түүний  хувьд буруугүй сонголт.  С.Баярын сонгуульд амласан 1.5 сая төгрөгийг сонгогчидод өгөх гэж  олигархиуд   хөлд нь чирэгдэж яваа биш  амьдралдаа сонсч дуулаагүй, гартаа барьж үзээгүй “далай мэт”алт, мөнгө валютын өнгөнд үхэж, гэр орноо яаравчлан  төвхнүүлэх гэж улсаа худалдахад ч бэлэн  болгоосон  хүмүүс . Өнөөдөр Сү.Батболдыг даган  эх захгүй  савцгааж яваа ч маргааш цаазын тавцанд зогсоно гэдгээ ухаарахгүй яваа  нь дэндүү өрөвдмөөр бас хөөрхийлөлтэй.  Албан тушаал,  эрх мэдэл,  алт, мөнгө  хүнийг хүн ёсноос ангид болгодог нь улс төрчдийг  сүүдэр мэт дагадаг жам ёсны үзэгдэл юм даа. Арга ч үгүй байх. “ Жигүүртэн шувууд агаарт дураараа нисч яваад үхэх сайхан” гэдэг. Улс төрчид албан тушаалтай байхдаа  хос морьтой юм шиг дүүлж л байдаг.  Үхэл сүйрэл нь жигүүртэн шувуутай  тун ойролцоо.  Жинхэнэ эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс дэндүү цөөхөн санагддаг байх  олигархиудад.  Тэмцлийн  гал асахаар газрын гаваас гарч ирсэн юм шиг давалгаалж , далай мэт хэрхэн цалгилдгийг 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас уг нь мэдмээр дээ.  Одоо цаг өөр болсон. Эх орончид  устаагүй. Үгүй ч болоогүй.  Олигархийн өөдөөс  уван цуван босч ирсээр бүхэл бүтэн нэгэн арми болоход тийм ч их олон хоног сар жил шаардагдахгүй сайн цагийн угтал ойрхон ирсэн.

 Сү.Батболдын олигархи бүлэглэл төрийн зүгээс ямар шийдвэрүүд гаргуулав гэдгээр тэдний мөн чанарыг таньж болно.
1.Хамтарсан нэртэй  Засаглал байгуулж олигархи  нэгдлээ хамгаалж чадлаа. Ингэснээр “Долоон сарын-1”-ны асуудлыг сөхөж ярихгүйгээр тохиролцсон  Засаглал.  Ард олонд халгаатай өөрсдийн эрх мэдэл албан тушаалд ээлтэй сонголт хийсэн нь олигархийн сонгодог хувилбар.   
2.Оюу толгойн гэрээгээр  Канад улсын мэдэлд  ашигт малтмалаа бүрэн өвчлүүлэхээр болсон. УИХ-ын  57, 40 дүгээр тогтоолыг  зөрчиж,  Монголын талд авах цэвэр ашгийн 34 хувиа худалдаж авалгүй шууд авах боломжийг орхигдуулсан. Хөрөнгө оруулалтаа нөхсөний  дараа 34 хувиа 50 хувь болгох  тухай УИХ-ын  тогтоол хэрэгжээгүй.  Харийхны талд ашигтай Монголын Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал,    ард түмний  язгуур эрх ашгаас уравсан урвалт гэж улс төрчид үзэж мэдээлэл хийсээр байгаа. С.Батболдын засаглал ямарч хариуцлага хүлээгээгүй. Тэдэнд хууль  үйлчилээгүй.
3.УИХ-ын Таван толгойн  орд газрын  2962 га талбайг “Энержи ресурс”-д харъяалуулах УИХ-ын тогтоолыг зөрчиж,  500 орчим сая.тонн нүүрсний нөөцтэй,  нийт талбайн дөрөв орчим хувийг эзлэх, коксжих нүүрсний нөөцийн тавны нэг болох Ухаа худгийн  нөөцийг сайдууд  дундаас  нь  хувьдаа  өмчлөхөөр  сугалж  аваад үлдсэн.  Олигархиудын хувийн  компани нь  Нэг сая ам.доллараар 4-5  тэрбум  ам.долларын ашигтай ордыг эзэмшиж байна. Дахиад араас нь  Цанхийн ордыг баруун, зүүн хэсэгт хувааж авахаар зэхэж байна. УИХ-ын 39 дүгээр тогтоолд оруулалгүй үлдээсэн “Ухаа худаг”-ийн орд шүү дээ.  Төрийн өндөр дээд албан  тушаалтан сайд дарга нарт  хууль бас л үйлчилсэнгүй.  
4.Олигархийн ашиг сонирхлыг эрээ цээргүй хамгаалж буй  Баабар,  сэтгүүлчид, хэвлэл мэдээлийнхний эрхийг хязгаарлахаар эрүүгийн хуульд 25жил хүртэл ял оноохоор  хатуу чанд заалт оруулахаар хууль санаачилж яваа Э.Бат-үүл, Ц.Мөнх-Оргил  нарыг олигархиуд хөлсөлсөн гэхийг үгүйсгэхгүй. Байдаг л хувилбар.  
5.ЭХЭБ-ын сайд Д.Зоригтыг огцруулах асуудал УИХ-д  яригдахад олигархиудын нэгдэл төрт хэрхэн бэхжсэнийг  олон нийтэд тодхон харуулсан.  Олигархийн бүлэглэлийг С.Батболд С.Баяраас өвлөн авч тууштай хэрэгжүүлэхдээ Монгол түмний эрх ашигт  хохиролтой алхам хийгдэж буйг илчлэх олон баримт нээлттэй.
Одоо л олигархиудын зүрхэнд  шар ус хурж, ойртсон хавьтсан бүхний өөдөөс мөшгиж, мөрдөж, тагнаж, чагнаж, хийсэн үйлдсэн бүхнээ нууцлах арга ухаанаа хайж ядахдаа хууль санаачлан парламентын үйл ажиллагааг хаалттай болгож олны эсэргүүцэлтэй тулгарч  эргэж буцлаа. Энэ нь  олигархиуд  төрийн эрх мэдлийг өөртөө ашиглаж байгаагийн нэгэн  тодорхой илрэл юм.  Хамтарсан нэртэй стандартын бус засаглал  Монголын төрд  ингэж бий болсон  нь олигархиудын сонгодог хувилбар.   Манай оронд  олигархи үүсч, амьдарч цэцэглэн өсч бойжих шимтэй хөрс  суурь нэгэнтээ тавигджээ. Олигархи бүлэглэлийн өмнө Монголын  хууль хүчгүйдэж,  шударга ёс үнэгүйдэж, төрд итгэх ард түмний итгэл саарч, нийгэмд баян хоосны ялгаа зааг гүнзгийрэх нь   улс төрийн тэмцлийг өдөөж байгаа хэрэг.  
Цаг хурам өнгөрөх бүрийд нийгмийг бүхэлд нь тэсч тэвчихийн аргагүй  нөхцөл байдал руу олигархиуд улам  шахаж, босч ирвэл “Яг л долоон сарын нэгэн” шиг болгож авахаар цэрэг, цагдаагийн бэлтгэлээ хангажээ.  Хуулийн байгууллагыг шинэчлэх хүний эрхийг хамгаалах чиглэлд өгсөн төсвийн  мөнгөн хөрөнгөөр  хүн зоддог цахилгаан бороохой, гав гинж, дуулга, нулимс асгаруулах хий, буу сум худалдан авсан нь тодорхой болжээ.  Олигархиудын  луйврыг илчилж жагсах , цуглах нь  нийгэмд  нэгэнтээ тодорхой болж байгааг мэдэрч, тийм  жагсаал цуглааныг дарж номхотгох хуулийн дарангуйлалыг тогтоож авахаар улайрч байгаа.   Жагссан цугласан бүхнийг олон нийтийг  төр засгийн эсрэг турхирсан, үймээн самуун дэгдээсэн, “үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах”, эмх замбараагүй  байдалд турхирах,  хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигласан  хэргээр  25 жилийн  ял оноохоор Э.Бат-үүл,  Ц.Мөнх-Оргил нараар тийм хуулийн  төсөл өргөн бариулж л байна олигархиуд.   Хамтарсан Засгийн газрын шийдвэр, тогтоол, захирамжууд нь Монголын ард түмний тусгаар тогтнол, газар, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа  эрх ашгийн төлөө байна уу эсвэл  хэн нэгэн томоохон албан тушаалтан, харийнхны талд илүүтэй  үйлчилж байна уу гэдгээс олгархийн үйл ажиллагаа   шууд ойлгогдоно. Олигархиуд  урт настай амьдрах нөхцөл нь  нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх.  “Долоон сарын-1” шиг болгож аваад “үүл”-ийн хуулиар нэгэн насаар нь шоронд  суулгахаар зэхэж  байна л даа.  Гэхдээ амь өрссөн улс төрийн хатуу ширүүн   тэмцлээр олигархиудаас Монголчууд салах сайн цаг ирнэ.

Л.Цэрэн-Очир
"Өнөөдрийн тойм"
2011-05-01


-Олигархиуд  яг л “Долоон сарын-1” шиг  нийгмийг эмх замба...

Уншсан: 1406 | Түгээх |
Бусад нийтлэлүүд
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2012.05.14
Монголын эдийн засгийн алуурчдыг Амазонкийн хөндийгөөс олж харлаа
2011.05.26
Шорон гяндангаар дүүрсэн Монгол Ц.Нямдорж сайдын буян уу?
2011.05.25
М.Энхсайханы “улс төрийн хорлол” сэдрэв
2011.10.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
НИЙТЛЭЛЧИД Нийт: 14 нийтлэлч
Нийтлэлч: Даваадаш
Нийтлэлч: Жаргалсайхан
Нийтлэлч: Лувсандорж
Нийтлэлч: Мягмарбаяр
Нийтлэлч: Одонтуяа
Нийтлэлч: Оюунцэцэг
Нийтлэлч: Оюунчимэг
Нийтлэлч: Сео
Нийтлэлч: Туяа
Нийтлэлч: Хөх ташуур
Нийтлэлч: Цэрэн-Очир
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Шаабар
Нийтлэлч: Энхжавхлан
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011