Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
МАН-ын даргаар яригдаж буй Ө.Энхтүвшин гэж хэн бэ?
2012.07.24
Их хурлын ээлжит сонгуульд ялагдал хүлээж амаараа шороо үмхсэн Ардын намынхан удирдлагуудтайгаа тооцоо хийхээр болсон. Үндсэндээ намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга хоёртоо хариуцлага хүлээлгэн албан тушаалаас нь хөөж явуулахаар болоод байгаа билээ. Тэд ч даргын албанаасаа огцрох өргөдлөө өгсөн гэж дуулдаад байгаа. "Намынхаа нэрийг өөрчилж сонгуульд орсноор нам ялагдвал хариуцлагыг нь хүлээнэ" гэж Сү.Батболд хэлсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ арыг нь даана гэж эрхбиш хэлсэн байлгүй дээ. Ямар ч байсан "Намын нэрийг өөрчилснөөр сонгуульд ялагдал хүлээхгүй. Сонгуулийн дүнд огтхон ч нөлөөлөхгүй" гэж байсныг нь санах юм. Харин ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх болохоор "Бүх хариуцлагыг би хар толгойгоороо үүрнэ" гэж олны өмнө бардам хэлж байлаа. Намаа ялагдахгүй юм шиг, өөрөө ингээд хөөгдөхгүй юм шиг бардам байсандаа, хөөрхий. Энэ бүхнээс болоод Сү, Хүрэлсүх хоёртой намын нөхөд хариуцлага тооцож байгаа. Гол нь намаа сонгуульд ялуулж чадаагүйгээс болоод шүү дээ. Гэхдээ энэ хоёр нөхөртэй тооцоо бодохдоо ялыг нь аваад ямбыг нь эдлүүлж байх шиг. Намын дарга, генсекийн ажлаа өгнө гэдэг чинь үнэндээ бол ялаас мултарч байгаа гэсэн үг. Харин дээрх албан тушаалд байсныхаа хүчинд Их хурлын гишүүний зөөлөн суудалд суух эрхтэй болсон. Энэ нь болохоор ямба эдэлж байгаа хэрэг бус уу. Ийм байдал нь намын гишүүдийн дургүйг илт хүргэж байна аа даа, янз нь. Тэгээд л дээр дооргүй шуугилдаад байна ш дээ. Нэгэнт л хариуцлага тооцож байгаа ухаантай юм бол наад хоёр нөхрөө Их хурлын зөөлөн сэнтийгээс буулгах хэрэгтэй.

Тулаанд ялагдсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын суудалд хэн хэн очих талаар сүүлийн үед яригдаж байна. Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цогтбаатар. Г.Занданшатар нарын хуучин сайдууд болон Их хурлын гишүүн асан Ж.Сүхбаатарын нэр хүчтэй дуулдаж байна. Хүрэлсүхийн хувьд Занданшатарыг намынхаа генсек болгох сонирхолтой байгаа.

Яагаад гэвэл Хүрэлсүхийн бодож төлөвлөсөн болгоныг Занданшатар хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэх учраас тэр. Үндсэндээ намдаа босгосон улс төрийн карьерийг нь тэр чигээр нь хадгалж үлдэх учраас Занданшатарыг тавих гэж зүтгээд байна. Маш товчхондоо, Хүрэлсүх өөрийгөө л бодож байгаа байхгүй юу. Хэрвээ намаа бодсон бол Цогтбаатарыг генсек болгох нь зүйн хэрэг. Цогтбаатар бол Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Дараа нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар хэрэг хугацаанд ажиллаж, өөрийгөө таниулсан Ардын намын залуу лидерүүдийн нэг. Дээр нь тэрээр маш өндөр боловсролтой, оюуны потенциалтай залуу. Өнөөгийн Ардын намын нэрээ сольж, имижээ тодорхойлж ядаж байгаа энэ үед яв цав таарах л залуу улстөрч юм. Гэвч "Улс төрд сөрөг хүчин болж буй намын ерөнхий нарийн бичгийн дарга хатуу ширүүн, бас ч үгүй туршлагатай хүн байх ёстой" гэсэн Хүрэлсүхийн пиараар Занданшатар нь томилогдох магадлал өндөртэй болчихлоо л доо. Өнөө Цогтбаатарыг чинь гол гаргах бололтой.

МАН-ын шинэ имиж гэснээс уг намын дүр төрх өнөөдөр хуучны Ху намаас шал өөр болсон юм сан. Хуучин бол ард түмнийхээ хөрөнгийг хураадаг, сэхээтнүүдээ толгой дараалан бууддаг. Засгийн эрхийн төлөө яахааст буцдаггүй нам байлаа шүү дээ. Түүнийг нь түүх бэлээхэн гэрчлээд өгнө. Харин Сү.Батболд маш либериал үзэлтэй намыг бий болгох гэж зүтгэж ирсэн. Намынхаа нэрийг сольж, улс төрд ялагдаж байж л намаа либериал өнгө төрхтэй болгох гэж чармайсан. Тэгтэл өнөө Ардын намын чинь тэрхүү ардчилсан либериал шинж төрх сүүлийн үед алдагдаж, хуучин хэвэндээ орох магадлал өндөр болоод явчихлаа. Тодруулбал, намынхаа даргад Ө.Энхтүвшинг дэвшүүлснээр ийм байдал бий боллоо л доо. Үүнийг миний бие хэлж дүгнэж байгаа юм биш. Намынх нь гишүүд журмын нөхөд иь хэлж байна аа. Ингэхэд Ардын намын даргад нэр дэвшин яригдаж буй Өлзийсайханы Энхтүвшин гэж хэн бэ. Хувь хүнийх нь үзэл бодол, улстөрчийн хувьд туулж ирсэн зам мөрийг нь эргээд нэг харъя. Эл эрхэм бол шинэ цагийн ардчилсан Монгол Улсад тоотой цөөхөн үлдээд байгаа хатуу ширүүн нь хэрээс хэтэрсэн коммунистын сонгодог дүр юм. Ямар ч хольцоогүй цэвэр коммунист дарга нарын өсгөн бойжуулсан, дахин давтаад хэлэхэд Монголд маш ховордсон ийм улстөрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн олон мэднэ. Намайг ийн хэлсэн хэлээгүй бүгд мэдэж байгаа.

Ө.Энхтүвшин намын дарга болох гавьяатай хүн үү. Улс төрийн хүрээнийхэнд болоод, намын нөхдөд нь ийм асуулт тулгарлаа. Тэрээр өнгөрсөн он жилүүдэд намдаа ямар гавьяа байгуулав гэхээр ямар ч гавьяа байгуулаагүй байдаг. Намын бүхий л хагарал бутрал, задралыг энэ хүн гардан хийж байсныг нь бас л олон түмэн мэднэ дээ. Зангидсан гар шиг намыг бутарган жигүүр гэх нэрийдлээр нууц бүлэг байгуулан өөрөө сэлэм эргүүлж байлаа. Тэгэхдээ намаа ардчилалтай болгох гэж тэмцсэн үү гэвэл бас үгүй юм аа. Ерөөсөө л албан тушаал, алдар нэрийн хойноос үхэн хатан зүтгэхдээ тийм тэмцэл өрнүүлсэн байдаг. Түүнийхээ хүчинд М.Энхболдын Засгийн газрын үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болж байлаа шүү дээ. Сайдаас өмнө намынхаа нэрээр нэлээдгүй албан тушаалын зөөлөн суудалд суусныг манайхан мэднэ. Радио, телевизийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд л түүний авсан албан тушаал үргэлжилдэг.

Гэтэл албан тушаалгүй болонгуутаа өнөө жигүүр гээчийг байгуулж, намаа бутарсасан нь тэр. Түүний тэрхүү үйлдлийг хамгийн хатуу хахирган коммунист гэгддэг Ц.Нямдорж нь тэвчиж ядахдаа "Дорбинкодчихмоор" гэж шүдээ зуугаад хэлж байхав дээ. Тэгэхээр Энхтүвшин гэж ямар харгис коммунист гэдэг нь батлагдаад байгаа биз. Ерөөсөө Нямдоржийн тэрхүү ганц үгээр л батлагдаад байгаа хэрэг. "Ардын нам харгис Энхтүвшингээр удирдуулаад ийнхүү цэвэр коммунист болох зам мөрөө хөөлөө. Сүүлийн үеийн өнөө либериал ардчилсан имиж нь байхгүй боллоо. Яг л гучин долоон онд гучин найман мянган лам нарыг буудсан шигээ тийм харгис нам боллоо. Тавь, жар, далаад оны сэхээтний төөрөгдлийг гардан хийсэн шигээ нам боллоо. 2000 онд төр барихдаа арван таван мянган төрийн албан хаагчийг намын харьяалал гэсэн нэрээр гудамжинд хөөж гаргасан шигээ нам буцаад боллоо доо" гэж улс төр судлаачид өөр хоорондоо ярьж байна. Улс төр судлаач гэлтгүй улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

"Орчин үеийн улс төрийн ийм өрсөлдөөнтэй талбарт хуучин Ху-гийн угшилтай харгис нам цааш явах уу. Үнэндээ явахгүй шүү дээ. Энэ нам өнөөдөр үеэ өнгөрөөжээ. Энхтүвшин дарга болсноор Ардын нам задарч, өрөөсөө л мөхөх замдаа орлоо" гэж мөн л улс төр судлаачид үээж байна.

Намын даргаа буруу сонгож байна аа гэдгийг намын гишүүд нь дээр дооргүй ярилцаж байна. "Ардын нам ийм коммунист даргатай болоод хэнтэй тэмцэх гээд байгаа юм бэ" гэж нэг нь асуухад, ард түмэнтэйгээ тэмцэхээс өөр хэнтэйгээ тэмцэх вэ дээ гэж нөгөөдөх нь хариулж байна. Улс төрийн хүрээнд, ялагдсан намын эргэн тойронд сүүлийн үед ийм л яриа хөөрөө өрнөж байх шив дээ. Энхтүвшингээ тойрсон яриа л хуучин Ху-гийнхны дунд газар авч байна даа. 

Их хурлын ээлжит сонгуульд ялагдал хүлээж амаараа шороо үмхсэн Ардын намынхан уд...

Уншсан: 194 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлав
2019.11.15
Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2019.11.13
Байнгын хороодын хуралдаан болно
2019.11.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.11.12
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгууль өгдөг болсон тул нэг хүн олон санал өгөх боломжгүй
2019.11.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011