Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Лимбэний битүү амьсгааны арга барилыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн батламжийг гардууллаа
2012.06.13
Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон гавъяатай.
Өдөр хоногоор мартагдаж байгаа эл ховор, хосгүй өвийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д өнгөрсөн онд Бүгд Найрамдах Индонези Улсын Бали хотноо болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн Засгийн газар хоорондын 6 дугаар хуралдаанаар бүртгэсэн билээ.
2012 оны 6 дугаар сарын 11-нд лимбэний битүү амьсгааны арга барилыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгэн тунхагласан батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол боллоо. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БСШУ-ы дэд сайд Б.Ундармаа уг батламжийг гардан авч эх хувийг Үндэсний Музейн харьяа Төрийн түүхийн музейд шилжүүлэн өглөө.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан батламжийг Засгийн газарт гардуулан өгөхдөө лимбэний битүү амьсгааны арга барилыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлснээр Монгол Улс дэлхий нийтийн өмнө маш өндөр хариуцлага үүрэг хүлээж байгааг цохон тэмдэглэсэн юм.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн жагсаалтыг “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”, “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт” гэж хоёр ангилдаг аж.
“Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн лимбэний битүү амьсгааны арга барилыг Монгол Улс хадгалж хамгаалах шаардлагатай бүхий л арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй гэнэ. Өдгөө энэ арга барилыг эзэмшсэн хорь хүрэхгүй лимбэчид байдаг байна.
Г.Жаргалсайхан мөн соёлын биет бус өвийн нэг онцлог бол аливаа ард түмэн, үндэстний өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон байх учиртай дурдаад өв дээдсээс уламжлагдан ирсэн соёлын өвийг хойч ирээдүйдээ дамжуулахад өнөө үеийнхний хичээл зүтгэл маш чухал болохыг онцлов.
ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон соёлын биет бус өвийг орчин цаг үетэйгээ зохицон хөгжих чадвартай байх ёстой гэж шаарддаг тул уламжлал, орчин үе хоёрыг хослуулсан соёлын өвийг хөгжүүлэхэд мэргэжлийн болон энгийн иргэдийг өргөнөөр хамруулах нь их чухал ажээ. Өөрөөр хэлбэл ЮНЕСКО-гийн жагсаалтад орсон соёлын биет бус өвийг зөвхөн “тайзан дээр тоглодог байх” нь хангалтгүй гэнээ.
“Нүүдлийн ахуйд бий болсон лимбэний битүү амьсгааны арга барилыг амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж буй өнөө үед зөвхөн урлагийн тайзан дээр биш мөн бодит ахуйд “өдөр тутмын хэрэглээ” байлгах нь ач холбогдолтой. Ингэснээр монгол зан заншил, уламжлалаа хадгалж, соёлын өвөрмөц онцлогоо хойч үедээ өвлүүлэн үлдээнэ” гэж Г.Жаргалсайхан мөн онцолсон юм.

Лимбэний битүү амьсгааны арга барил өвлөгдөж буй өнөөгийн байдал

Лимбэний битүү амьсгааны уламжлалыг мэргэжлийн сургалтын хөтөлбөр, агуулгад тусгах үндэс суурийг анхлан тавьсан хүн бол алдарч лимбэч Л.Цэрэндорж агсан юм. Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өмнөх үеэсээ өвлөн XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулахад нэрт лимбэч Алдарт гавъяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, МУГЖ М.Дорж нар түүхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Ахмад үеийн лимбэчдийн халааг авсан дунд үеийн төлөөлөл нь МУГЖ М.Бадам, МУГЖ Галсантогтох, МУГЖ Ө.Батжаргал, лимбэч багш Д.Энхтайван нар юм. Лимбэний битүү амьсгааг төгөлдөр эзэмшсэн эдгээр лимбэчдийн шавь нар, шавийн шавь нар нь эдүгээ эл уламжлалыг залган авч явааг бахархан тэмдэглэж байна. Лимбэ хөгжмийн мэргэжлийн сургалт эдүгээ Улаанбаатар хот дахь Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежид тус тус явагдаж байгаа.
Гэхдээ битүү амьсгаагаар лимбэдэх ардын уламжлалыг өвлөсөн ийм лимбэчид улсын хэмжээнд нэн цөөн байгаа нь энэ өвийн ирээдүйд сэтгэл түгших шалтгаан болж байгаа юм. 2007 онд лимбэний битүү амьсгааны уламжлалыг сэргээн хөгжүүлэх хойч үед өвлүүлэх зорилготой “Монголын Лимбэчдийн Холбоо”-г байгуулагдаж, энэ холбоонд манай үе үеийн лимбэчид, судлаачид, урлаг соёлын зүтгэлтнүүд нэгдэн орсон байна. Тус холбоо нь энэ ховор хосгүй өвийг хойч үед Aвлүүлэх, амьдарч хөгжих чадварыг хангах олон талт ажлыг төв орон нутгийн төр, захиргааны болон соёлын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цаашид энэ өвийг хамгаалахын тулд:
- ардын хөгжмийн уламжлалт урын сан, хөгжимдөх арга барилаас суралцах, судлах ажлыг шинэ шатанд гаргах
- орчин цагийн мэргэжлийн зохиолчдын бүтээлд битүү амьсгааны ид шидийг илтгэн харуулах, лимбэчний ур ухаан, уран чадварыг сорих бүтээлүүдийг буй болгох
- тэрчлэн битүү амьсгаагаар хөгжимдөх ховор хосгүй арга барилыг эзэмшсэн лимбэчдийн нийгмийн үнэлгээг дээшлүүлэх шаардлагатай. 

Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зуун...

Уншсан: 56 | Түгээх |
Холбоотой мэдээ
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City”
2017.10.16
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
Намрын хит 2017
2017.10.13
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 1
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
Намрын хит 2017
2017.10.13
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
"Тэнгэрийн гүүр" номын нээлт болно
2017.10.12
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
“Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг ...
2017.10.10
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна”
2017.10.04
Улсын төсөвт суугаагүй мөнгийг Сангийн яам “М Си...
2017.10.02
Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаа...
2017.10.01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг С...
2017.09.26
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Энэ жилийн “Цагаан Уул” хайрын шүлгийн наадмын...
2017.09.18
Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага...
2017.09.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.07
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
"Summer camp-3 of students" зуны ээлжит чуулга амж...
2017.08.09
Үндсэн хуульд яамдын нэрийг тодорхой заах саналыг ...
2017.08.09
Х.Мандахбаяр: Урлаг, спортын их наадам говийн залу...
2017.08.08
“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадм...
2017.08.04
“Мазаалай” говийн баавгай дурсгалын мөнгөн зоо...
2017.08.03
Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй ...
2017.08.01
“Энхтайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аял...
2017.07.24
Баяр наадмын тасалбарыг 8, 9-нд худалдаална
2017.07.06
Дэлхийд алдартай “Үнсгэлжин” дуурь Монгол Улса...
2017.07.04
Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө...
2017.06.28
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Намрын хит 2017
2017.10.13
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг С...
2017.09.26
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Г.Сэр-Одын 100 жилийн ойд зориулсан чөлөөт уншлага...
2017.09.13
"Тэнгэрийн гүүр" номын нээлт болно
2017.10.12
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.09.07
ДБЭТ-ын тайзнаа дэлхийн сонгодгууд ”амилна”
2017.10.04
Энэ жилийн “Цагаан Уул” хайрын шүлгийн наадмын...
2017.09.18
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
“Улаанбаатрын үдэш” дууны хоёрдугаар ангийг ...
2017.10.10
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Улсын төсөвт суугаагүй мөнгийг Сангийн яам “М Си...
2017.10.02
Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойн барилдаа...
2017.10.01
"Хурд хамтлаг" 20 жилийн ойдоо зорилуан "Алтан пян...
2013.11.22
Одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
2017.10.18
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
“Хулсан ташуур” дууны домог
2011.12.15
"Түмэн хишигтэн" бэлэг дурсгал эрэлттэй байна
2013.07.16
“Дээлтэй Монгол” наадам болно
2012.06.22
Дуучин Цэлмүүн Rokit bay нарын хамтарсан шинэхэн у...
2013.07.19
"Motive" хамтлагийн Ганбаагийн гэр бүл
2013.05.01
Монголын Үндэсний Олимпийн Хорооны чуулганыг хойшл...
2012.12.11
250 x 200px
976 x 180px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011