Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
МАН-ын олигархиуд Д.Дондог гишүүнийг бохир аргаар “золиг”-т гаргаж байна
2012.05.15
Долцонгийн Дондог 1956 оны хоёрдугаар сарын 12-нд Төв аймгийн Баян суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Төв аймгийн Баян сумын найман жилийн дунд сургуулийг 1972 онд, Зуунмод хотын 10 жилийн дунд сургуулийг1974 онд, Улсын багшийн их сургуулийг 1979 онд , Намын дээд сургуулийг 1989 онд тус тус төгссөн. Физик-математикийн багш мэргэжилтэй. Улс төрийн дээд боловсролтой. Боловсролын ухааны болон Удирдахуйн ухааны магистр. Орос. англи хэлтэй. Д. Дондог дээд сургуулиа төгсч 1979-1984 онд Төв аймгийн Зуунмод сумын 10 жилийн дунд сургуульд физик- математикийн багш, 1984-1987 онд Төв аймгийн МАХН-ын хороонд зааварлагч, 1989-1990 онд аймгийн МАХН-ын хорооны улс төрийн хэлтсийн ахлах зохион байгуулагч, хэлтсийн дарга, 1990-1992 онд аймгийн МАХН-ын хорооны дэд дарга, 1992-1996 онд Төв аймгийн ЗДТГ-ын Зохион зааварлах хэлтсийн орлогч дарга, 1996-2000 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1997-2000 онд аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Төв аймагчуудыг төрд төлөөлөн УИХ-д гурав дахь удаагаа сонгогджээ. Парламентын бүрэн эрхийн хугацаанд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Орон нутгийн сонгуулийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг олон арван хуулийн төслийг боловсруулан УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт өргөн барьж, хууль тогтоох дээд байгууллагад идэвхи санаачлагчтай ажилладаг түшээдийн нэг юм.
Сүүлийн үед түүнийг АТГ-т дуудагдсан, шалгагдаж байгаа. Ихээхэн хэмжээний авлига авсан талаар дээр дооргүй шуугиж эхэллээ. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгчээ. “Мөнгө идсэн уусан, авлига байгаа эсэхийг Төв аймагчуудаас асуу. Тийм зүйл байхгүй. Төрийн алба, ямар нэг газарт ах дүүгээ оруулсан, тендер будилаантуулж, хууль зөрчсөн юм байгаа бол одоо гаргаад ир. Миний ард гэр бүл, найз нөхөд, сонгогчид бий. Тиймээс надад хууль бус мөнгөний асуудал байхгүй. Сонгуулийн үеэр мөнгө зээлж авсан нь үнэн. Сонгуулийн дараа буцаагаад төлсөн. Би буруутайгаар ямар нэг зүйлд орооцолдсон бол явдаг газар нь явна. Гэтэл тийм зүйл байхгүй. Харин энэ асуудалд улс төр, мөнгө хоёр шалгах явцад бүү оролцоосой гэж хүсэж байна. Энэ хоёр зүйл л оролцвол мань мэт нь өчүүхэн шүү дээ” гэсэн нь түүнийг хэн болохыг харуулна.
Гэтэл Д.Дондог гишүүнтэй холбогдсон авлигын хэрэг гэгч хэрхэн өрнөж босч ирсэн нь түүнтэй хамт парламентын танхимд тохой нийлүүлэн суугаа нэг ангийн найз нөхдийнх нь “Хатгаас” юм гэсэн. Энэ цагийн “Хатгаас”. 37 оны “Матаас” хоёр он цагийн хувьд хол зөрүүтэй ч хорлол, атаархлын хувьд ялгахын аргагүй агаар нэгэн үйлдлүүд.
Гишүүний орон тооны бус туслах залуу “Сүмбэр” ХХК-аас мөнгө төгрөгний асуудалд холбогдоод ирэнгүүт надтай хамт ажиллаж байсан хуульч хандив авсан гээд хэлчих гэснээс үүдэн Д.Дондог гишүүнийг прокурор, АТГ-аас байцаалт авсан нь ч үнэн юм билээ. Бодвол тэр залуу шадар туслагч нь гишүүнийхээ нөмөр нөөлөг дор “амь аврагдана “ гэж ухаарсан ухвар мөчид бодолтон байсан юм болов уу. Эсвэл хэрэг төвөгт нэр холбогдоод томчуулын нэрээр хэрэг цайрч болдог жишиг төрийн ордонд үйлчилж байсан байхыг үгүйсгэхгүй нэгэн баримтын иш үзүүрийг тэрээр мэдэрсэн байж болох талтай. Асуудалд холбогдсон гишүүний орон тооны бус туслах Сайнбаяр Сүмбэр ХХК-ийн нөхдийг УИХ-ын гишүүн Д.Дондогийн эсрэг мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж шахаж шаардаж байснаас үүдэн хууль тогтоогчдын дэргэд бас л бодмоор хүмүүс хамт төрийн ордонд суудаг бололтой. Ажлаас халагдангуут гишүүнээ эргэж барьж ноцдог нь сургамжтай л юм. Хэрэг үүгээр цайрч хэн хэнд ээ хал балгүй өнгөрчээ.
Гэтэл “Гай газар дороос-Гахай модон дотроос” гэгчээр УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зарим хот дүүргийн мандаатын тоо хасагдаж, лав л Төв аймгаас сонгогдох УИХ-ын мандаатын тоо дөрөв байснаа гурав болж нэг мандаат пропорцианаль хувилбар руу шилжсэн байна. Төв аймгаас УИХ-д сонгогдсон дөрвөн найзаас нэг нь тойргоос шахагдах нь тодорхой болонгуут Д.Дондогийгээ “жертва”-т гаргах бодлогоор энэхүү авлигачны хэрэг тэнгэрт дахин дэгдсэн гээд яригдаад байгаа. Д.Дондог гишүүн хэнд ч хал балгүй. Элдэв авлига, мөнгө төгрөгний хуйвалдаан, газрын лицензи уул уурхай ашигт малтмалын дуулиант асуудлаас хол явдаг түшээ гэгддэг. Төв аймгаас дөрөө нийлж УИХ-д орж ирсэн нөхөд нь АТГ-т очтол нь нууцхандаа матаас өргөснийг бодоход сонгуулийн бэлтгэл мөн ч хоолоос гүйдэлтэй байгаа биз. Нэг намынхан нэгнийгээ “хазаж хайрч” байгааг боддоо. Бохир улс төр гэдэг чинь энэ л дээ. Гишүүн Д.Дондогийн нэр төрийг үнэхээр хөөдөж орхижээ. Араас нь бас энэ хэрэгт УИХ-ын гишүүн Д.Дондогоос гадна хэд хэдэн хүн холбоотой. Авлигын хэрэгт Д.Дондогтой хамт хууль сахиулах байгууллагын хоёр алба хаагч байгаа гэсэн мэдээллийг дагалдуулжээ. Мөрдөн байцаалтын шатанд УИХ-ын гишүүн Д.Дондог болон ЭЦГ-ын III хэлтэст ажиллаж байсан хоёр алба хаагч хамтран барилга барих газар олж өгнө хэмээн бусдаас их хэмжээний мөнгийг залилсан нь нотлогдож буй гэх зэргээр Д.Дондог гишүүнийг УИХ-д дахин сонгогдох боломжгүй болтол нь гутаажээ.
Мөн прокурорын газраас түүний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн хэзээ мөдгүй шоронгийн зүг явах нь тодорхой болсон тухай мэдээллийг түгээжээ. Энэ удаагийн сонгуульд Ардын намын томчуул Д.Дондог гишүүнийг тойроггүй үлдээхээр “шахаанд” оруулж чадсан байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгслийг ашиглан намынх нь нөхөд ийм увайгүй үйлдэл өрнүүлж байхад надаас хэзээ нэгэн цагт тэр нөхөр ирж хүлцэл өчинө дөө гэж суухын оронд нэр төрөө хамгаалах сөрөг арга хэмжээ авалгүй томоотой суусаар сонгуультай золгох нь Д.Дондог гишүүнд дэндүү хохиролтойгоор төгсч мэднэ.
Төлөв төвшин, шударгачуул нь шахагдаж, мөнгө валютаар “бөөлжиж”, гадаад дотоодын зүсэн бүрийн луйварчидтай үгсэн тохиролцож, эх орны эрдэс баялаг, уул уурхайг ухаж буй олигархиуд нь сугарч УИХ-д дэвших бололтой. Д.Дондог гишүүнийг Төв аймгийн сонгогчид итгэл үзүүлэх нь тодорхой. Харин Ардын намын олигархи бүлэглэл ийнхүү түүний нэр дэвших эрхийг хязгаарлан бохир аргаар “жертва-т гаргалаа.
Эх сурвалж: Өнөөдрийн тойм

Долцонгийн Дондог 1956 оны хоёрдугаар сарын 12-нд Төв аймгийн Баян суманд төрсө...

Уншсан: 385 | Түгээх |
Холбоотой мэдээ
Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний савханцар илэрлээ
6 цаг 5 минутын өмнө
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгджээ
2019.09.17
Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжилгээнд хүргүүллээ
2019.09.13
Үнэн төрхөө нуусан шөнийн ангууч
2019.09.09
Зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус саванд тээвэрлэж байсан зөрчлийг арилгууллаа
2019.09.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 10
Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39....
6 цаг 5 минутын өмнө
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бү...
2019.09.17
Сурагчдын идсэн хоолны дээжийг лабораторийн шинжил...
2019.09.13
Үнэн төрхөө нуусан шөнийн ангууч
2019.09.09
Зайрмагийн мухлаг нь бэлдэцийг зориулалтын бус сав...
2019.09.05
Эрэн сурвалжилж байна
2019.08.22
Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмен...
2019.08.20
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ
2019.08.20
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогс...
2019.08.15
Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхы...
2019.08.14
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын аж...
2019.08.12
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авт...
2019.08.07
Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг ...
2019.08.07
Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмж...
2019.08.01
Туул голын дагуу үерийн түвшин нэмэгджээ
2019.07.30
Таван тонн болсон шар будааг хууль бусаар нэвтрүүл...
2019.07.30
Сэрэмжлүүлэг
2019.07.29
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
2019.07.29
Улаанбаатар хотод ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ
2019.07.23
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын ...
2019.07.19
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг сав...
2019.07.03
Хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт ш...
2019.07.02
Хөх хотод суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татлаа
2019.07.01
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэх...
2019.06.25
Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн х...
2019.06.20
Дэлхийн 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цааз...
2019.06.19
Он гарсаар 12 хүн усны ослоор амь насаа алдаад бай...
2019.06.18
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан у...
2019.06.17
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр ха...
2019.06.17
Үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус мас...
2019.05.30
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэ...
2019.01.29
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011