Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Филиппиний хилерүүд
2011.06.16

Хүний бие махбодод биохимийн маш нарийн процесс явагдаж туяа хэмээн нэрлэгддэг эрчим хүчийг ялгаруулан гаргах юмуу шингээж байдаг. Тэгэхдээ эрхтэн болгон өөртөө тохирсон нэг л эрчим хүчийг (туяаг) ялгаруулах, юмуу шингээнэ. Хэрвээ хүний биеийг дагуулан гараа явуулах юм бол тэр туяа нь янз бүрийн эрхтнээс янз бүрийн байдлаар мэдрэгдэнэ. Тийнхүү гар хурууны үзүүрийг чимчигнүүлэн эрвэгэнүүлэх, халуун хүйтэн нь ондоо байх жишээтэй. Гоц мэдрэхүйтэй хүмүүс чухам түунийг үндэслэн оношилж эмчилдэг байна. Гэтэл тэр туяаг нүдээрээ хардаг, өөрөөр хэлбэл хүний бие эрхтнийг нэвт хардаг гайхамшигт увдистай хүмүүс байх ажээ. Ийм ховорхон хүмүүсийн тоонд Филиппиний хилерүүд орно.

Хэдийгээр ийм хачин сонин авьяастан байвч албан ёсны анагаах ухаан түүнийг жинхэнэ мунхруулга гэж үзсээр иржээ. Бүр Филиппинд байдаг . "европ" сургуультай эмч нар ч тэднийг нэг нүдээр үзэж хардаггүй байна. Гэтэл Оросын эмч Людмила Ким гэдэг эмэгтэй хоёр  удаа тийшээ очиж, биеэ эмчлүүлэхийн зэрэгцээгээр туршлагыг нь судлах зорилго тавьжээ. Одоо түүний ярьсныг сонирхъё.                    

-Би 1992 онд түр хугацаагаар Филиппинд очиж, анх удаагаа хилерүүдтэй танилцсан юм. Дараа нь 1993 онд гурван долоо хоногоор биеэ эмчлүүлэх зорилготой очсон. Тэгэхлээр би тэдний ид шидийг гаднаасаа ч, дотроосоо ч мэдэрсэн болохоор олсон туршлагыг минь маш ховор чухаг зүйлд тооцож болно гэжээ.

Филиппиний хилерүүд бюл үнэхээр ховорхон тохиох хүмүүс юм. Тэдэнд урьдчилсан оношийн хэрэг ер байхгүй, тэр байтугай өвчнөө ярих ч шаардлага алга. Тэд агшин зуурт хүний биеийн эмгэгийг олоод мэдчих учир өөрсдөө л оношилно.

Эрүүл эрхтэн ямаршуу туяа цацруулдгийг мэдэх болохоороо эмгэгтэй газрыг шууд мэдэрнэ. Америкийн Барбара Бреннаны "Гэрэл цацруулагч гар" гэдэг номд төрөлхийн жаахан авьяастай хүн рентген маягаар нэвт харах чадварыг хөгжүүлж болох тухай бичсэн нь бий. Филиппиний хилерүүдийн гар хуруугаараа эмчилдэг аргыг харъя гэсэн хэн боловч үзэж болно. Тэдний эмнэлэгт орох нь тийм ч төвөгтэй биш. Мэргэжлийн бус хүн харахад өвчтөний биеийг гар хуруугаараа дараад, бүр цусыг нь сад тавьтал гаргана. Хэрвээ энэ үнэн бол яагаад дотор цус алдалт байдаггүй билээ? гэдэг асуулт гарч таарна. Дотор цус алдах л юм бол ганц хоёр жилийн дараа гэхэд тэдэнд үзүүлэх нэг ч хүн алга болох нь мэдээж.

-Эхлээд хуруугаа жаахан нугалаад өвчтөний бие дээгүүр явуулах юм. Тэгэхэд нь хурууны завсраар ялимгүй тунгалаг цагаан гэрэл цацарч харагдана. Тэгтэл хурууных нь үзүүр сунах мэт санагдаад, дотроос нь хурц иртэй юм гарч ирэх шиг болдог нь өнөөх туяа нь аж. Энэ нь агшин зуурт үргэлжилж, дараа нь хуруугаа тэнийлгэн өвчтэй газар дарна. Тэгмэгц л тэндээс цус гарч эхэлнэ. Тэр үеэр үл мэдэг чад хийх чимээ гарч, борооны дараах шиг озон хий үнэртэнэ гэж Людмилаа Ким ярьж байна.

Юун цус хаанаас гараад ирэв ээ? Бага балчир цагаа санацгаая. Гол усны эрэгт тоглож байгаад нойтон элсийг гараараа дарахад хурууны завсраар ус гараад ирдэг шүү дээ. Бидний бие бүдүүхнээр хэлбэл гурван хэсгээс бүрдэнэ. Яс мэтийн хатуу, булчин шөрмөс мэтийн зөөлөн, цус, лимфа, ус мэтийн шингэн хэсэг гэсэн үг. Биеийн 85 хувь уснаас бүрддэг болохоор элсэн дээр дарахын адилаар дарахад хатуу, зөөлөн хоёр" нь доошилж шахагдаад шингэн нь гадагш гарах болно. Чухам үүнтэй л филиплиний хилерүүдийн ажиллагааг зүйрлэж, дотрын ,цус алдалт болдоггүйг ч тайлбарлаж болох мэт ажээ.

-Нэг л итгэмээргүй байх юм. Хүний биеийн дотроос хавдар мэтийн юмыг шахаж дараад авчихаж болно гэж үү дээ? гэж Людмилагаас асуухад,

-Джум Лабог ханцуй шамлаад, гараа гэдсэн дээр минь тавихад бие минь агшин зуурт дулаацаад явчихсан. Дараа нь түүний гар руу хамаг биеийн минь эрчим хүч хөдөлж эхлэх шиг санагдсан. Тэгээд солгой гараараа хальт дараад нэг юм гаргаж, баруун гар нь ходоодноос минь 20 см урт наалдац гаргаад ирсэн. Зүүн гараар оролцуулан байж наалдацыг таслаад надад харуулснаа сагс руу чулуудчихаад шууд гараа угааж эхэлсэн. Тэр завсар туслахууд нь цусыг минь арчиж, би ч өвдөх өвчингүй босоод ирсэн. Джум Лабо санаа амар, итгэл төгс харагдаж, дараачийн өвчтөнийг хүлээж байв. Тэр нь нэг цагийн турш ширээнээс холдолгүй хагалгаагаа  хийсэн. Нэг хагалгаанд 30-40 секунд л зарж байсан.

Джум Лабо надад юу ч ярьсангүй. Би дахиад нэг хагалгаа хийлгэх ёстой байсан тул дахин ширээн дээр нь гарч хэвтэв. Түрүүчийн бодсон минь дахин батлагдлаа. Юко Лабо гараа бие дээгүүр минь алгуурхан явуулж муу болгоныг минь нэг газар цуглуулах мэт болоод баруун гараараа өндгөвчинд байсан хавдрыг дороос дээш шахаад зүүн гараараа аваад надад харуулж, нөгөө сагс руу чулуудаж орхих нь тэр. Хөдлөх байдал нь яг л нүүрийн батга шахаж байгаа юм шиг санагдсан. Ер нь хилерүүд хүний арьс, эдийг дээрээс доош нь хагалах бус хавдрыг доороос дээш нь юмуу хажуунаас нь дээш шахаад гаргадаг  ажээ. Үүнийг үгээр илэрхийлж хэлэхэд үнэхээр хэцүү юм. Чухам яаж ажиллаж байна вэ? гэвэл гараараа арьс, булчин хоёрыг дарахдаа  хэн бүхний сонссон СВЧ, ИК, УФ туяаг өөрөөсөө цацруулдаг, тиймээс тэдний туяаны цэнэг, өвчтөний цэнэг хоёр эд хоорондын төвшинд харилцан үйлчлэлцэж, өвчтөний эд, молекулууд хилерийн туяаны цэнэгээс нэмэгдэл цэнэг авмагц, энэ процесс биеийн гүн рүү ч, ,хажуу тийш ч тархдаг байна. Хилерийн хүчтэй нөлөөлөлд өвчтөний эд сийрэгшиж зай гарахаас бус хилер хага зүсч байгаа юм биш. Тэр үеэр цус гадагш гарна. Тиймээс цус учир зүггүй бургилан гарсан ч маш хурдан нөхӨн төлжиж, сорви үл үлдэнэ.

Хилер гараа холдуулж, өвчтөнд эрчим хүчний нөлөөлөл үзүүлэхээ больмогц туяа туссан газар руу тэмүүлж байсан эсүүд ямар ч ул мөргүйгээр нийлж орхино.

-Мэдрэлийн эдэд бүдүүлэг ширүүн нөлөөлөхөд л өвддөг нь тодорхой. Гэтэл ийм эмчилгээний үед өвддөггүй нь аргагүй юм шив дээ. Тэгээд л сорви үлддэггүй байх нь ээ...

-Гэхдээ зүй ёсны өөр асуулт гарч ирнэ. Ер нь энэ арга хэр өргөн хүрээтэй, үр дүнтэй юм бэг гэж асуух вий. Филиппиний хүмүүс мөнх насалдаггүй нь ойлгомжтой. Хилерүүд ч гэсэн амжилт олохгүй удаа бий л

бололтой. 85 настай нэг хүн тэр  эмнэлэгт нас барлаа. Зүрх нь зогсчихжээ.

Тэгэхлээр хилерүүдийн хэрээс хэтэрсэн юм байна гэсэн үг. Тэд ялгаагүй л бусад эмч шиг сайнтай муутай байлгүй яах вэ. Өнөөдөр хамгийн сайнд тооцогдож байгаа Лаботой өрсөлдөх хун одоохондоо алга юм шиг •байна. Лабо халдварыг дагнан эмчилдэг, Хосе Сегундо шүд эмчилдэг гэх мэт.

-Хилерүүд бурхнаас заяасан насыг уртасгаж эс чадна. Дээр өгүүлсэн 85-тай япон өвгөний насны тоо гүйцсэн болохоор яаж ч чадсангүй. Гэхдээ эмч хүн харсаар байгаад үхүүлэх ёсгүй учир шаналгааг нь нимгэлэхийн тулд ноцолдох ёсоороо л ноцолджээ.

Хилерүүдийн аргалж чаддаггүй бас нэг юм гэвэл сэтгэцийн өвчин юм байна. Гэлээ гэхдээ тэд хаана л бол хаана үүссэн үсэрхийллийг  эмчилж чадна. Лако овогт Джун, Юко хоёр, Северин, Пласидо Палитаян, Рубен Ленон нар тийм эмчилгээ хийжээ. Тэдний хувьд хавдар хаана байх нь хамаагүй, зөөлөн эд, яс, лимфийн зангилаа, цусны судас, ер хаанаас ч хамаагүй хавдрыг салгаж чадна. Мэс хэрэглэдэг эмчилгээнээс зарчмын ялгаатай нь гэвэл эдийг хутгаар зүсдэггүй, ангайлгаж зай гаргадагт л оршино.

-Филиппиний хилерүүдийн энэ аргад суралцаж болох уу? гэдэг зүй ёсны асуулт гарна. 1992 оны арванхоёрдугаар сард Юко Лабо гэдэг япон  эмэгтэй ийм хагалгаанд эхлэн суралцсан бол 1993 оны зургадугаар сард уран чадвар нь улэмж боловсорчихсон байжээ. Пласидо Палитаян Швейцарт нэг, Австралид нэг шавьтай гэж хэллээ. Тэд нь ийм хагалгааг хэдийнэ хийж эхэлсэн гэнэ. Гэвч австрали шавийнх нь авьяас төдхөн мөхчихжээ. Ер нь энэ эрдэмд суралцъя гэвэл анагаагч төдийгүй мэдрэхүй сайтай байх ёстой аж. Зүгээр нэг суралцах биш хүчээ буюу итгэлээ төвлөрүүлэх чадварыг эзэмших хэрэгтэй гэнэ. Өвчтөн хүн итгэлтэй байхын хажуугаар сүсэг бишрэлтэй байх хэрэгтэй юм, байна. Хилерүүд ч гэсэн өөрсдөө: гал цог дээгүүр хөл нүцгэн явдаг илбэчин би яасан ч түлэгдэхгүй гэж бат итгэдэг шиг бас л сүсэгтэй итгэлтэй байх учиртай юм байна.

Хүний бие махбодод биохимийн маш нарийн процесс явагдаж туяа хэмээн нэрлэгддэг ...

Уншсан: 2388 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлсэн нь
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдвор
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг эмчилж байна
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид туслах х...
2017.05.08
Цагдаагийн байгууллагын генералууд
2017.05.01
Мексикийн баруун нутгаас илэрсэн гайхамшигтай олдв...
2017.04.24
Хүр хорхойн шүлс ашиглан хүний чихний хэнгэргийг э...
2017.04.24
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой
2017.04.04
Дмитрий Волховын хувийн хуудсан дээрх зөвөлгөө тэм...
2017.04.03
155мм-ийн өөрөө явагч Артиллерийн систем М109 "Пал...
2017.01.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2016.12.09
Ханшийн өсөлт ба урт хугацааны шийдэл
2016.11.29
Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна
2016.11.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2016.10.26
"Их бууны сум" хочит Жэки Чан
2016.10.20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Тамхины эсрэг дэлхийн өдөрт зориулав
2016.05.31
Өнөөдрийн зурхай /2016.05.31/
2016.05.31
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз
2016.05.03
Doberman Pinscher нохойны тухай
2016.02.26
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Сэгсгэрхэн "царай муутууд"
2016.02.16
Өнөөдрийн зурхай /2016.01.27/
2016.01.27
Ухаантай нохойн тухай гайхалтай түүх
2016.01.26
Оноо тооцох журамтай жолооч та танилцсан уу?
2016.01.07
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Бугуйн цагны тэсрэлт – Samsung Gear S2 “Инфогр...
2015.11.17
Сошиал ертөнцөд бусдаасаа ялгарцгаая
2015.10.21
Улаанбаатарт 18 хэм дулаан
2015.10.13
Хамгийн ховдог улс
2015.10.09
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
Зүүдний тайлал нэгийг өгүүлнэ
2012.06.13
Ардчилал гэж юуг хэлж ойлгох вэ?
2011.10.13
Facebook ямар технологийг ирээдүйтэй гэж үзэв?
2014.03.27
Хумх бол суут ухаантнуудын орд
2013.12.23
Гэрийн тэжээмэл муур хэрэмний зулзагыг өөртөө дасг...
2011.06.03
Эрдэмтэд цох хорхой биеийн бас нэгэн нууцыг нээжээ...
2012.10.31
Дэлхийд алдаршсан монгол хатан Сорхагтани бэхи
2011.10.13
Ургийн бичиг, удмын түүх
2013.05.06
Хүний биеийн талаарх сонирхолтой баримтууд
2012.03.24
Сансар огторгуйгаас дэлхийн аль ч өнцөг буланг хар...
2011.09.10
Монголд 123 цахар ястан байдаг нь хамгийн цөөнд то...
2011.12.10
Монгол нохойн бусад нохдоос ялгагдах онцлог шинжүү...
2016.02.25
Монгол залуусын урласан “мотоцикл унасан төмөр х...
2015.11.30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.02
Тайландад биед хоргүй, хөх томруулах арга байдаг г...
2011.10.27
Чингис хаан Кузнецовтой амидаа юу?
2015.10.09
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2016.07.28
Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай
2014.07.04
Хамгийн өргөн хэрэглэгддэг шилмэл 100 Америк хар я...
2011.09.07
Нөхрийн минь Нууц амраг чамд баярлалаа
2013.03.04
Монголын цаст оргилууд
2011.12.14
Google 3D мэдрэгчтэй ухаалаг утсаа танилцууллаа
2014.02.24
Дэлхийн хамгийн харгис 10 хүн
2011.10.11
Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж ...
2014.03.31
Дамдины Сүхбаатар илтгэх урлагийн ноён оргилуудын ...
2015.02.02
Сөнөсөн тэнгисээс давстай орчинд тэсвэртэй бактери...
2011.11.12
Дэлхийн улсуудын мөнгөн дэвсгэртийг хэрхэн үйлдвэр...
2012.01.06
Өдрийн өнгө /2014-01-08/
2014.01.08
Филиппиний хилерүүд
2011.06.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016.08.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011