2019.11.20
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Парис хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна.
Өмнөх уулзалтаас 20 жилийн дараа зохион байгуулагдаж буй Соёлын сайд нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 116 орны соёлын асуудал эрхэлсэн сайд оролцож, соёл, соёлын өв, бүтээлч үйлдвэрлэл, нийгэмд үзүүлэх соёлын нөлөөллийн талаар хэлэлцүүлэг хийлээ.
|