2019.11.15
ШУТИС-ийн манлайлагч 1000 оюутан оролцсон “Манлайлал-оролцоо-хөгжлөөр түүчээлсэн 60 жил” зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Оюутны зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нар оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Оюутан залуус оюутны өөрөө удирдлагын байгууллага, нийгмийн хөгжилд оюуны оролцоо, ирээдүйн баялаг бүтээгч болох боломжийн талаар зөвлөгөөний үеэр хэлэцсэн юм.
Оюутан залуусын санаачилгаар “Манлайлал-оролцоо-хөгжил 60 жил” зөвлөгөөн зохион байгуулж байгаа нь оюутан залуусын суралцах идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, үндэсний инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх төдийгүй баялаг бүтээгчдийг төлөвшүүлэх, зорилгодоо хүрэх зөв хандлагыг хөгжүүлэхэд чиглэгджээ.
|