Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Булганчууд “Намрын ногоон өдрүүд”-ийнхээ шилдгүүдийг тодрууллаа
2019.10.15

Булган аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Булганд үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа энэ сарын 9-11-ны хооронд болж өнгөрлөө.

Үзэсгэлэн худалдааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж сонирхон, цаашид хэрхэн өргөжүүлэх, зах зээлд Булган гэх брэндийг таниулах, Эрдэнэт Улаанбаатарын зах зээлд гаргах, импортын бүтээгдэхүүн бий болгох талаар аймгийн удирдлагууд болон бизнес эрхлэгчидтэй санал солилцож явлаа.

Үзэсгэлэн худалдаанд Булган аймгийн нийт 12 сумын, 50 гаруй үйлдвэрлэл эрхлэгч 270 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцсоноос 12 номинацид шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгарууллаа. Булган аймгийн брэнд цай, жимс жимсгэнэ үйлдвэрлэгч “Тунамал өгөөж” ХХК-ийн Д.Өлзийсайхан, Бог будааны чангаамал бүтээгдэхүүнээрээ “Хүй мандал” ХХК-ийн Г.Даваадамбэрэл, Иристэй бялуугаараа “Хустайн бэйкери”-ийн н.Гантөмөр, “Алтан зөгий” бүлгийн М. Отгонжаргал, Хутаг-Өндөр сумын ногоочин Л.Батсүрэн, Баяннуур сумын гуталчин Л.Борхүү, Хишиг-Өндөр сумын гуталчин М.Бадам, Гурванбулаг сумын суран эдлэл үйлдвэрлэгч Б.Түдэвваанчиг, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох чипсэн ааруул, буриад талх, цөцгийн тосоороо Тэшиг сумын ЗДТГ, үзэсгэлэн худалдаанд сум орон нутгийн иргэдээ сайн зохион байгуулж оролцсон Хангал сумын ЗДТГ зэрэг байгууллага аж ахуйн нэгж, иргэд тодорлоо.

Булган аймгийн Сэлэнгэ сумын зөгийн бал үйлдвэрлэгч М.Отгонжаргал ярихдаа “Би зөгий үржүүлээд 6-н жил болж байна. Сумандаа зөгий үржүүлэгчид нийлээд Алтан зөгий бүлэг байгуулсан. Бид үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх зорилготой хамтардаг. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, туршлага судлах, зах зээлээ тэлэх гээд хийх ажил их байна. Гэвч гадаад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагыг судлахаар орон нутгаас ихэнхдээ дарга нар явдаг. Уг нь үйлдвэрлэл эрхлэгчид бид өөрсдөө явж нүдээр үзэж туршлага судлах хэрэгтэй байна” гэсэн санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуд нь “Сум орон нутагтаа Бизнес зөвлөл байгуулж, тулгарч байгаа асуудлуудаа багцлаад аймгийн удирдлагууддаа тавих хэрэгтэй. Бид хамтраад боломжтой талаас нь шийдвэрлэе” гэсэн хариу өглөө. Үзэсгэлэнгийн үеэр мөн шилмэл овгийн мал сүргийн үзэсгэлэн ухдалдаа гарсан байна. Үүнд Шинэ хөдөө төслийн хүрээнд хэрэгжиж буй Сэлэнгийн цагаан толгойт, грефорд үүлдэрийн 400 гаруй кг жинтэй бухан бяруу, нарийн ноос бүхий орхон үүлдэрийн мирнусан хонь, хөвсгөлийн ноос ноолуурын чиглэлийн хуц зэрэг гарсан нь малчдын сонирхлыг татаж, үржүүлэг борлуулалтын талаар сонирхож байлаа.  

Энэхүү үзэсгэлэн яармагийг зорьж ирэх сум орон нутгийн үйлчлүүлэгчдийн тоо жил ирэх тусам өсөж байгаа бөгөөд гурван өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн худалдаагаар нийт 30 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгджээ. 

 

 

Булган аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Б...

Уншсан: 753 | Түгээх |
Холбоотой мэдээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ
22 цаг 17 минутын өмнө
Сэрэмжлүүлэг
22 цаг 23 минутын өмнө
Иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо
2019.11.14
Таван зуун кг сайжруулсан түлш тээвэрлэж явсан зөрчил илрүүллээ
2019.11.15
“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо
2019.11.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”...
22 цаг 17 минутын өмнө
Сэрэмжлүүлэг
22 цаг 23 минутын өмнө
Иргэнээс гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруу...
2019.11.14
Таван зуун кг сайжруулсан түлш тээвэрлэж явсан зөр...
2019.11.15
“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй ...
2019.11.13
Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн ...
2019.11.13
Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай
2019.11.12
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-бари...
2019.11.12
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ойд зор...
2019.11.11
Өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон “Говийн хилчди...
2019.11.11
Эрүүл мэндийн зарим байгууллагуудын гадна тохижилт...
2019.11.11
Хилийн зурваст Хэнтий, Сүхбаатар аймгийн мал отроо...
2019.11.11
Оршуулгын үйлчилгээнд олон улсын стандартууд нэвтр...
2019.11.06
“Код-9” үзүүлэх сургалт зохион байгуулагдав
2019.11.06
Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган т...
2019.11.06
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн ма...
2019.11.05
“Таван толгой түлш” ХХК бүтээгдэхүүнийхээ хаяг...
2019.11.05
Боловсролын салбарт чанарын үнэлгээг чухалчилна
2019.11.04
Сургуулийн сэтгэл зүйч бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхий...
2019.11.04
Нийслэл рүү тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ
2019.11.04
14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай ...
2019.11.04
Малын эмч нарын анхдугаар их хурал боллоо
2019.11.01
ЕБС-ийн 43 мянган сурах бичгийг хуурамчаар мэдүүлэ...
2019.11.01
Кибер орон зайг хамгаалах чиг үүрэг бүхий цэрэг би...
2019.10.31
“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” с...
2019.10.31
БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулсантай холбогду...
2019.10.31
"XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөг...
2019.10.31
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт...
2019.10.31
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.10.31
Монголын сайтын холбоо УРИАЛГА гаргалаа
2019.10.29
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011