Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ё.Баатарбилэг: Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье
2019.09.27
 “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Хандлагаа өөрчилье” сэдвээр үндсэн илтгэл тавилаа. Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр бодит ахиц дэвшил гаргах, нийгмээс шинжлэх ухаанд хандах хандлагыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн хурал болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд “Хандлагаа өөрчлөх”-ийг уриаллаа.

Аливаа зүйлд хандах хувь хүний ч бай, нийгмийн оюун санааны ч бай хандлага ямар байхаас тэрхүү зүйл нь цаашдаа сайнаар ч, саараар ч танигдах, хөгжин дэвших, эс хөгжин доройтох, шагшигдан магтагдах, гоочлон муулуулах, хэрэгжиж биелэлээ олох эс бөгөөс гацаж саатан зогсохын салаа замын нэгнээр замнах болдог нь хэнд ч нууц биш юм. Тийм болохоор бид төр засгийн буюу бодлого шийдвэр гаргах түвшиндээ ч, хэрэгжүүлэх түвшиндээ ч шинжлэх ухаанд хандах “Хандлагаа өөрчилье” гээд хэд хэдэн зүйлийг онцлов.

Нэг: Бодлого, шийдвэр гаргах, хөгжлийн бодлого боловсруулахдаа шинжлэх ухааны үндэслэл, судалгаа, тооцоололгүй хандах, гадны хөгжлийн бодлогыг шууд хуулбарлах байдал түгээмэл байна. Үүний зэрэгцээ бодлогын шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, тооцооллыг зөв тусгаж боловсруулахад чиглүүлж ажилладаг төрийн мэргэшсэн институцийн тогтолцоо сул байна. Ийм учраас судалгаа боловсруулалтын ажлын үр дүн, төрийн бодлогын харилцан хамаарал, уялдааг хангах чиглэлд дорвитой алхмууд хийх цаг болжээ.

Хоёр: Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл дэлхийн түвшинд үнэлэгдэж, хэвлүүлсэн бүтээлийн тоо жилээс жилд тогтмол өссөөр байна. Сүүлийн 10 жилийн дотор Монголын эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 5.1 дахин өссөн. Жилийн дундаж өсөлт нь 9 хувь байна. Скопуст /Scopus/ бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд орж, манай эрдэмтдийн бүтээлээс 64.0 мянга гаруй удаа ишлэл хийгдээд байна. Шинжлэх ухаан технологийн салбарт маань чадварлаг эрдэмтэн судлаачид олон байгаа ч салбарыг бүхэлд нь авч үзвэл судалгааны бүтээмж, хүртээмж чамлалттай хэвээр байна. Цаашид эрдэм шинжилгээний ажилчдыг чадавхижуулах, ахисан түвшний суралцагсдыг судалгаа боловсруулалтын ажилд татан оролцуулах, сургалтыг нь оновчтой, үр дүнтэй хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах шаардлага байна. Энэ чиглэлд их сургуулиуд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Гурав: Улс орны хөгжлийг тодорхойлох нэгэн үзүүлэлт болох нэг хүнд ногдох шинжлэх ухаан, боловсролын хөрөнгө оруулалтын үзүүлэлт АНУ-д 100 ам.доллар, Японд 900 ам.доллар, Финландад 800 ам.доллар бол Монголд 1 ам.доллар байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын практикаас харахад, шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг бол, манай улсын хувьд 67,3 хувийг цалин, тогтмол зардалд, үлдсэн 32,3 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Энэ байдлыг өөрчилье!

Дөрөв: Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Биологийн идэвхтэй бэлдмэлийн туршилт үйлдвэрлэлийн цех болон Шинжлэх ухааны судалгааны нэгдсэн лаборатори гэсэн 3 барилгыг бариулж ашиглалтад оруулсан. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарч, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг гадаадын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх ажлыг эрэлхийлэн ажиллаж байна.

Тав: Төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбар хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал нэн чухал болоод байна. Шинжлэх ухаан, технологийн түншлэлийг хөгжүүлэхэд нэгдүгээрт, төр, шинжлэх ухааны хамтын ажиллагаа, түншлэлийг эргэн харах, хоёрдугаарт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нягтруулах, гуравдугаарт, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн түншлэлийг шинэ шатанд гарган хөгжүүлэх шаардлагатай болжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг илтгэлийнхээ төгсгөлд “Цаашид бид юуг хэрхэн хийх вэ?” гэсэн асуулт тавиад, хандлагаа өөрчилж, хамтаараа хийх дараах зүйлсийг уриаллаа.

• Төр шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилье,
• Шинжлэх ухааны салбарт нөөцийг төвлөрүүлье,
• Судалгааны их сургуулийг байгуулъя,
• Шинжлэх ухааны салбарт дэлхийн түвшний манлайлагчдыг бэлтгэе,
• Аж үйлдвэрийн IV хувьсгалд өөрсдийгөө бэлдье,
• Хамтран ажиллах соёл төлөвшүүлье,
• Шинжлэх ухаанчаар сэтгэдэг хандлага бий болгоё.

 “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-д Монгол Улсын Их ...

Уншсан: 639 | Түгээх |
Холбоотой мэдээ
У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэл хийнэ
2019.09.27
О.Амартүвшин: Шинжлэх ухааныг хөгжүүлье гэвэл их дээд сургуулиудын 130 мянган оюутны баазыг ашиглах хэрэгтэй
2019.09.27
Эрдэм шинжилгээний ажилтны цалингийн тусгай сүлжээ бий болгох ёстой гэв
2019.09.27
“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2019.09.26
Т.Ням-Очир: Эцэг, эхчүүд номын худалдаанаас сурах бичиг худалдан авах шаардлаггүй
2019.08.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
О.Амартүвшин: Шинжлэх ухааныг хөгжүүлье гэвэл их д...
2019.09.27
Эрдэм шинжилгээний ажилтны цалингийн тусгай сүлжээ...
2019.09.27
“Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үз...
2019.09.26
Т.Ням-Очир: Эцэг, эхчүүд номын худалдаанаас сурах ...
2019.08.05
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
2017.07.06
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баярлалаа
2017.07.06
Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орло...
2017.07.05
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БНХАУ-ЫН ТӨРИЙН ӨМЧИТ А...
2017.07.04
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй ...
2017.07.04
Сонгуулийн хууль зөрчсөн Х.Баттулгын нэрийг татахы...
2017.07.04
Х.Баттулга "Луйвар"-аа нуухаар улайрч байна
2017.07.04
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
ЖАГСАГЧИД “ЭРДЭНЭТ” ГУРАВ БУС ГУРВАН САЯ ХҮНИЙ...
2017.07.03
“ЭРДЭНЭТ”-ИЙН ТӨЛӨӨХ РИНГЭН ДЭЭРХ ТУЛААН
2017.07.03
Сайд асан, хуульч А.Гансүх Х.Баттулгын шахалтанд о...
2017.07.06
Г.ӨНӨРБАЯР: ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХҮҮХДИЙН МӨНГӨ АВДАГ БАЙС...
2017.07.06
Эсэргүүцэж жагсаж цуглаж явснаас ингэж талархаж б...
2017.07.05
Ө.Энхтүвшин: Өшөө авдаг, хувийн тооцоо боддог, хэт...
2017.07.05
Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэм...
2017.07.05
МОНГОЛЫН НОГООН НАМ, ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД НИЙСЛЭЛ ...
2017.07.03
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаарт...
2011.11.18
GUYS хамтлагийн дуучин Х.БАТ-УНДРАЛ: ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ...
2017.05.25
TV ZONE шинэ дугаартаа “Торго” салоны загвар ө...
2011.07.09
Ж.Мөнхбат: З.Энхболд Эрүүгийн хуулийн шийтгэлтэй м...
2017.07.06
Монгол залуу Эффлийн цамхагийн өмнө бүжиглэж буй б...
2013.07.08
TV ZONE-ий шинэ дугаар уншигч танд цоо шинэ дүр тө...
2011.10.08
TV Zone сэтгүүл энэ удаа загварын ертөнцийн тайзна...
2011.07.02
Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эх...
2017.10.01
Аз жаргалын тухай ойлголт
2011.11.11
TV Zone сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг иж б...
2011.06.25
ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОЛТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2017.07.06
TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээ...
2011.10.01
TV ZONE сэтгүүлийн 171 дэх дугаар таны гарт...
2011.08.19
7 хоног тутмын шилдэг сэтгүүл TV ZONE-ий шинэхэн д...
2011.09.03
Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан TV ZONE сэтгүүлий...
2011.07.23
АРДЧИЛСАН НАМ “ХҮҮХДИЙН МӨНГӨ”-ИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
2017.07.05
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсди...
2017.07.04
ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизне...
2017.07.06
Хүүхдийн мөнгөө авсан иргэд сэтгэл хангалуун байна...
2017.07.07
Төв аймагт 100 хувь хяналтын тооллого хийх шаардла...
2017.07.07
ЭРДЭНЭТЧҮҮД “ЭРДЭНЭТ”-ЭЭ АВРАХААР ЖАГСАВ
2017.07.03
М.Энхболд саналаа өглөө
2017.07.07
Үндэсний хүчирхэг байдлыг хангахад боловсролын төв...
2017.05.22
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫГ Х...
2017.07.06
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011