Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бутаны хаант улсын Дотоод хэрэг, соёлын сайдтай уулзлаа
2019.09.06

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен Монгол Улсад айлчилж байна. Ноён Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын талаас ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нар оролцов.

Хоёр улсын хувьд их гүрнүүдтэй хил залгаа оршдог, шашин, соёлын болон хүмүүс нь царай төрхийн хувьд адилхан гэх зэргээр ижил төстэй олон зүйл байдгийг уулзалтын эхэнд Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээн тогтворжуулах, төрийн албаны шинэчлэл, иргэн төвтэй төрийн бодлого гэсэн гурван тулгуурт бодлогыг хэрэгжүүлж байгаа, энэ хүрээнд хүн амын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг шинээр бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд голлон анхаарч байгааг дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн болохоор Монгол Улсын хувьд цаашдын хөгжлийн бодлогоо урт болон дунд хугацаанд төлөвлөх зайлшгүй шаардлага, нийгмийн захиалга үүссэн. Тиймээс хөгжлийн урт хугацааны хөтөлбөр боловсруулах томоохон ажлыг Засгийн газрын зүгээс улс орны хэмжээнд эхлүүлээд явж байгаа, мөн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг парламентаар хэлэлцэж байгаа зэрэг түүхэн, онцгой үйл явдлууд ид үргэлжилж байгаа үед Монгол Улсад айлчлан ирсэн нь ихээхэн онцлог гэдгийг тодотгов.

Хоёр орны түүхэн харилцааны зарим жишээ болон ижил төстэй, ялгаатай зүйлсийг уулзалтын үеэр талууд хөндсөн бөгөөд бие биеэсээ суралцах зүйл байгаа гэдэгт санал нэгдсэн юм. Бутаны Хаант Улсын тухайд Монгол Улсаас туршлага судлах зүйл багагүй байгааг ноён Шеруб Гелцен онцолсон бөгөөд улсынхаа эзэн хааны мэндчилгээг уламжилсан юм.

Бутаны нийгмийн давхаргын ялгаа, эдийн засгийн өнөөгийн байдал, байгаль, экологи, шашин, соёлын онцлог зэргийг уулзалтын үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсад айлчлах бүхий л бэлтгэлийг хангаж, төрийн зүгээс иргэдэд үзүүлж байгаа нэгдсэн үйлчилгээний ажилтай танилцах боломж олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм.  

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид нийслэлийн болон Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм.

Бутаны Хаант Улсын Дотоод хэрэг, соёлын сайд Шеруб Гелцен Монгол Улсад айлчилж ...

Уншсан: 1400 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барив
2019.09.17
ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа
2019.09.16
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...
2019.09.16
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно
2019.09.15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
2019.09.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх ...
2019.09.17
ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зурга...
2019.09.16
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...
2019.09.16
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан та...
2019.09.15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нут...
2019.09.16
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар...
2019.09.13
Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулаха...
2019.09.12
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.09.12
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай...
2019.09.12
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгө...
2019.09.12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.09.10
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ...
2019.09.09
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бутаны хаант улсын До...
2019.09.06
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга...
2019.09.06
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНБУ-д айлчи...
2019.09.06
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, т...
2019.09.05
Засгийн газрын хуралдаан боллоо
2019.09.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владиво...
2019.09.05
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн т...
2019.09.04
В.В.Путин: Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёст...
2019.09.04
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пути...
2019.09.04
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна...
2019.09.02
Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн ура...
2019.08.29
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ABU ROBOCON-2019 MONGOLIA...
2019.08.26
ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн Бай Юйганыг хүлээн...
2019.08.29
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.08.22
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
2019.08.20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.08.19
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсни...
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг у...
2019.08.15
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011