Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Хичээл эхэллээ” арга хэмжээ хоёр өдөр амжилттай зохиогдлоо
2019.08.21
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдрүүдийг наймдугаар сарын 20-21-нд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний эхний өдөр буюу мягмар гарагт хичээлийн шинэ жилд зориулан жилийн зорилго, зорилт, хөтөлбөр, элсэлт, бүртгэл зэрэг тал бүрийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэсэн.  Мөн яамны харьяа байгууллагууд иргэд олон нийтэд зөвлөгөө мэдээлэл хүргэн ажилласан. Тэгвэл өнөөдөр харьяа байгууллагуудын мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээ үргэлжиллээ.

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн ахлах мэргэжилтэн

Ж.ТУНГАЛАГ: ИРГЭД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛЬ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МАШ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

-“Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байна. Байгууллагын талаарх мэдээлэл, хэрхэн шинжээч болох, дотоод чанарын баталгаажуулалтын талаарх мэдээллийг өглөө. Иргэд магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн талаар маш сайн судлах хэрэгтэй. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахад магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах гэсэн шаардлага тавигддаг.  Бид өдөрлөг арга хэмжээний хүрээнд энэ талаарх мэдээллийг бүрэн өгч, туслалцаа үзүүллээ.  

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл Ази Номхон далайн  бүсийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгээд олон улсын нийтлэг стандартыг хангаж гэрчилгээгээ гардан аваад байна. Өөрөөр хэлбэл, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаагаа хүлээн зөвшөөрүүлсэн гэсэн үг. Ингэснээр манайхаар магадлан итгэмжлүүлсэн сургууль хөтөлбөрүүд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх юм.  

 

Боловсролын зээлийн сангийн дотоод зээлийн албаны мэргэжилтэн

Ч.ДЭЧЭЭ: ЗЭЭЛЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫ МАТЕРИАЛЫГ СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН АЛБА ӨДӨР БҮР ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА

-Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа дипломыг зээлээс чөлөөлөх талаар иргэд түлхүү сонирхож байна. Зөвхөн дотоодын их, дээд сургуульд суралцсан хүмүүс зээл чөлөөлөлтөд хамрагдана гэдгийг тайлбарлаж өглөө. Журмын төслийг УИХ-д өргөн барихаар Засгийн газар бэлтгэж байна.

Мөн 2019-2020 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлээр суралцах оюутны материалуудыг тухайн сургуулиудын сургалтын албанд өдөр бүр хүлээн авч байгаа. Гол шалгуур нь  бакалаврын оюутан бол 2,8-аас дээш голч оноотой,  шинэ элсэгчийн хувьд 600-гаас дээш оноотой байх ёстой. Энэ шаардлагыг хангасан оюутан тухайн сургуулийнхаа сургалтын албанд материалаа өгөөд оюутны хөгжлийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Мөн буцалтгүй тусламжаар суралцах оюутны материалыг хүлээн авч байгаа. Бүтэн өнчин, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн нэг суралцагч, нэг өрхийн гурван суралцагч өдрийн бакалавраар суралцаж байвал нэг нь,  оюутан өөрөө хөдөлмөрийн чадвараа алдсан бол буцалтгүй тусламжаар суралцах боломжтой.

 

Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сан хариуцсан мэргэжилтэн Ш.Сувдмаа:

Ш.СУВДМАА: ЭЕШ, ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГАЛТЫН ДААЛГАВРЫН ОНОШИЛГОО МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАА 

-“Хичээл эхэллээ” мэдээллийн нээлттэй өдөрлөгт Боловсролын үнэлгээний төв 2019 онд хийгдсэн ажлынхаа тайлан мэдээллийг танилцуулж байна. 2019 онд элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь шилэн технологийг ашиглан шууд засалтын аргаар үр дүнг мэдээллэсэн. ЭЕШ,  чанарын үнэлгээний шалгалтын даалгаврын онолшилгоо мэдээллийг мөн өгч байна.  ЭЕШ-ын бүх даалгавар оношилгоо сайт дээр тавигдсан байгаа. Жишээлбэл, дөрвөн хувилбартай даалгавар байлаа гэхэд дөрвүүлэнг нь хариултын мэдээллийг тавьж оношилдог байгаа. Ингэснээр сурагчид зөвхөн зөв хариултыг харах бус яагаад буруу хариулсан тайлбарыг авах боломжтой.

Насан туршийн болосролын үндэсний төвийн мэргэжилтэн  

Ж.БАЯНЦЭНГЭЛ: БОЛОВСРОЛ БОЛ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР ЯДУУРЛААС ГАРАХ ЦӨМ

-Насан туршийн болосролын үндэсний төв бол бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх хүний хөгжлийг хангахад хэрэгтэй тэр мэдээллийг хаана ч, хэзээ ч, хэнд ч хүргэх чиглэлээр ажилладаг байгууллага. “Хичээл эхэллээ” арга хэмжээний хүрээнд олон нийтэд сургалтуудынхаа талаар мэдээлэл зөвлөгөө өглөө. Насан туршийн боловсролыг дотор нь боловсрол нөхөн олгохуй, албан бус боловсрол гэсэн хоёр үндсэн чиглэлээр олгодог. Жишээ нь бичиг үсгийн боловсролыг нөхөн олгоно. Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролыг сургууль завсардсан иргэдэд нөхөн олгоно. Хоёрдугаарт бүх насны хүмүүст насан туршийн болосролын үндсэн чиглэлийн дагуу боловсрол олгох сургалтуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг. Албан бус боловсролын сургалтаар нийт 2303 хүнд бага болон бүрэн дунд боловсролыг эзэмшүүлсэн. Цаашид олон улсын боловсролын чиг хандлагын дагуу хүмүүсийг насан туршид нь суралцах боломжоор хангах чиглэлээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхийг зорьж байна. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багшийн хөгжлийн сургалтын технологийн албаны дарга

Б.НАМСРАЙДОРЖ: ЖИЛД ОЙРОЛЦООГООР 7000-8000  БАГШ СУРГАЛТАД ХАМРАГДДАГ

Багшийн мэргэжлийг дээшлүүлэх институт нь багшийн хөгжлийн чиглэлээр дөрвөн төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үндсэн, түргэвчилсэн, захиалгат, сонголтод гэсэн сургалт явагддаг. Үндсэн сургалтын хувьд Боловсролын тухай хуульд байдаг 5 жилд нэг удаа өмчийн хэлбэр үл харгалзан багшийн мэргэжлийг үнэ төлбөргүй дээшлүүлнэ гэх хуулийн заалтыг хэрэгжүүлэн 1, 5, 10, дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулдаг. Жилд ойролцоогоор 7000-8000  багш энэ сургалтад хамрагддаг. Төрөлжсөн сургалт нь мэргэжлийн багш нарт мэргэжлийн ур чадвар суулгах хууль эрх зүйг таниулах чиглэлээр хийгддэг. Энэ жилийн тухайд хөтөлбөрийн сайжруулалттай холбоотой төрөлжсөн сургалтыг яам болон донор байгууллагуудын дэмжлэгтэй амжилттай зохион байгууллаа. Багшийн мэргэжил, ур чадварыг сайжруулах чиглэлээр зохион байгуулдаг сургалтууд, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч байна.

Дээд боловсролын удирдлага, мэдээллийн систем бизнес шинжээч 

М.МӨНХЦЭЦЭГ: ДИПЛОМ ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ

-Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем дээр төгсөгчдийн мэдээллийн лавлагааны талаар мэдээлэл өглөө. Өөрийнх нь дипломын мэдээлэл системд бүртгэгдсэн эсэхийг шалгах, бүртгэгдээгүй бол ямар баримт бичиг бүрдүүлж энэ систем дээр мэдээллээ оруулах талаар зөвлөгөө өглөө. Энэ систем нь төрийн болон төрийн бус өмчийн бүх хэлбэрийн сургуулийн багш ажилтан, суралцагч, сургалтын хөтөлбөр, сургалтын орчин гээд бүхий л мэдээллийг агуулсан систем юм. Он оноор нь төгсөлтийн мэдээллийг оруулсан.

Хуурамч дипломын асуудал бүрэн арилсан. Элсэлт, төгсөлт гээд бүх л явц энд багтаж байгаа. Тухайн оюутан хичнээн жил суралцаж ямар мэдлэг олж аваад ямар үнэлгээтэй төгссөн гэх бүх мэдээлэл, дипломын хавсралт хүртэл багтаж байгаа. Сургууль нь татан буугдсан эсвэл дипломоо алга болгосон тохиолдолд сургуулиа хайж явахгүйгээр энэ системээс дипломоо хэвлүүлээд авах бүрэн боломжтой юм.

Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх

Д.ҮНЭНБАТ: СУРГУУЛЬ ЦАХИМ ЖУРНАЛ АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД ХҮҮХДИЙНХЭЭ ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСААРАА ҮЗЭХ БОЛМЖТОЙ

Бид нээлттэй өдрөөр боловсролын салбарын мэдээллийн системийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Өнгөрсөн жил нэвтрүүлсэн, энэ жил албан ёсоор зарлаж байгаа эцэг, эхийн системийг танилцуулж, энэ системийг хэрхэн ашиглах талаар мэдээлэл өглөө. Эцэг эхийн систем дээр дөрвөн алхамаар бүртгүүлээд өөрийн хүүхдийн мэдээллээ оруулаад ангийн багшид нь хүсэлтээ илгээнэ. Үүний дараа ангийн багш баталгаажуулаад хүлээж авах ёстой. Үүний дараа хүүхдийнхээ мэдээллийг

Төрийн болон хувийн өмчийн бүх сургууль цэцэрлэг ашиглах боломжтой. Нэн ялангуяа ирц үнэлгээтэй холбоотой мэдээллийг цахим журнал хөтөлж байгаа сургуулиуд мэдээллээ оруулсны дараа эцэг, эх үзэх боломжтой. Цахим журнал хөтлөөгүй ч гэсэн сургуулийн талаарх мэдээлэл, ямар хөтөлбөр төлөвлөгөөгөөр суралцаж байгаа болон өмнөх жилүүдийн дүнгийн мэдээллийг үзэх боломжтой.

АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн боловсролын мэргэжилтэн 


Б.ГЭРЭЛ : АЖИЛ МЭРГЭЖЛЭЭ СОНГОХОД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Манай “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл” ахлах ангийн Steam хөтөлбөрийн хэргжилтэд дэмжлэг үзүүлэх, ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Ажлын чиг баримжааны чиглэлээр 2016 оноос эхлэн 8, 9 дүгээр ангийн сурагчдад зориулсан гарын авлагуудыг бэлтгэж бүх сургуулийн сурагчдад тараасан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн  2018 оноос эхлэн ахлах  ангийн сурагчдад зориулсан үйл ажиллагааны гарын авлага боловсруулан бүх сургуулийн удирдлага, багш сурагч эцэг эхчүүдэд тараасан. Энэ гарын авлага нь сурагчид ирээдүйн ажил мэргэжлийнхээ  талаар оновчтой шийдвэр гаргахад нь дэмтэй. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Хичээл эхэллээ” нэ...

Уншсан: 784 | Түгээх |
Холбоотой мэдээ
Мөрдэстэй 1000 бүсгүйн чуулга уулзалт өнөөдөр болно
6 цаг 21 минутын өмнө
МҮОНРТ "Шинэ тутамд хөгжиж буй хэвлэл мэдээллийн байгууллага” шагнал хүртлээ
6 цаг 32 минутын өмнө
Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ
6 цаг 35 минутын өмнө
“ICT-Expo-2019” үзэсгэлэн энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд болно
6 цаг 39 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
6 цаг 44 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011