Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй
2019.08.12

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна. Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй нь улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга. Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй...

Уншсан: 951 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрэн сурвалжилж байна
2019.08.22
Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмент” ХХК-д бий юу?
2019.08.20
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ
2019.08.20
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авлаа
2019.08.15
Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
2019.08.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрэн сурвалжилж байна
2019.08.22
Төрийн мөнгийг буцааж төлөхгүй байх эрх “Бэйзмен...
2019.08.20
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлжээ
2019.08.20
“Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогс...
2019.08.15
Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхы...
2019.08.14
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын аж...
2019.08.12
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авт...
2019.08.07
Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг ...
2019.08.07
Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмж...
2019.08.01
Туул голын дагуу үерийн түвшин нэмэгджээ
2019.07.30
Таван тонн болсон шар будааг хууль бусаар нэвтрүүл...
2019.07.30
Сэрэмжлүүлэг
2019.07.29
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
2019.07.29
Улаанбаатар хотод ДОХ-ын 2 тохиолдол илэрчээ
2019.07.23
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын ...
2019.07.19
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг сав...
2019.07.03
Хурим найрын үйлчилгээ явуулдаг 15 газарт хяналт ш...
2019.07.02
Хөх хотод суугаа Ерөнхий консулыг эргүүлэн татлаа
2019.07.01
Ямар ч бичиг баримтгүйгээр химийн бодис нэвтрүүлэх...
2019.06.25
Хилийн орчимд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн х...
2019.06.20
Дэлхийн 32 орон хар тамхитай холбоотой хэрэгт цааз...
2019.06.19
Он гарсаар 12 хүн усны ослоор амь насаа алдаад бай...
2019.06.18
“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан у...
2019.06.17
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг түр ха...
2019.06.17
Үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, мэргэжлийн бус мас...
2019.05.30
Гурван тонн гаруй “Хар зайрмаг”-ийг устгалаа
2019.05.30
Солонгос хоолны газруудад цэвэрлэгээ халдваргүйтгэ...
2019.05.30
Хуурамч мэдүүлэгтэй ачаанаас 10.7 тн полиэтилен гл...
2019.05.28
С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барих...
2019.05.28
Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-...
2019.05.28
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Хөгцөрсөн түүхий эдээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэ...
2019.01.29
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011