Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ
2019.08.05
 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн дагуу зохиогдож, энэ хичээлийн жилд шинээр хэвлэгдэх сурах бичиг зохиогчдын баг “Монгол ёс, хүмүүжил” номын төслөө хэлэлцүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Багш, сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа ч салбарын яам, Боловсролын хүрээлэн ачаалал дүүрэн ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах ажил хийгдэж дууссан, удахгүй орон даяар багш нарын сургалтууд зохион байгуулна. Энэ хүрээнд хуучин “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж, 1-5 дугаар ангийн сурах бичиг зохиогдсон. Хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн баг ажлаа танилцуулж, сурах бичгийн төсөлдөө санал, шүүмжлэлийг тусгахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа”-г нээлтийн үгэндээ онцлов.

Хэлэлцүүлэгт боловсрол судлалын эрдэмтэн, судлаачид болон сургалтын менежер, багш нарын төлөөлөл оролцсон юм.

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат ахлагчтай сурах бичиг зохиогчдын баг сурах бичиг зохиох ажлын явц, баримталж буй зарчмууд, тулгарч буй бэрхшээлүүдээ танилцуулав. Сурах бичиг “би, чи, бид” буюу өөрийгөө хөгжүүлье, бусдыг хүндлэе, баярлуулъя, уламжлалт ёс заншлаасаа суралцъя гэсэн гурван хэсгээс бүтжээ.

 

Дараа нь багш, судлаачид саналаа хэллээ. Тухайлбал хүүхдүүд хэдийгээр монгол хүн болж төлөвших ёстой ч, дэлхийн иргэн байх учиртайг онцлоод хэтэрхий уламжлал, заншлын асуудлаар хайрцаглахгүй байж, илүү шинжлэх ухаанч байр сууринаас хандахыг анхаарууллаа. Мөн хот, хөдөөгийн соёл, ахуй орчны ялгааг харгалзах, ингэхдээ санамсаргүй байдлаар үзэл, хандлагын ялгаварлан гадуурхалыг бий болгохгүй байх, хүүхдэд хялбар ойлгомжтой зураг, дэглэлттэй байлгах, зарим эхийн хэл найруулгыг боловсронгуй болгох зэрэг саналуудыг хэлэв.

Сурах бичигт уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулж, аливаа асуудлыг зөвхөн ёс уламжлал, заншлын үүднээс биш өнөөдөр хэрхэн зөв шийдвэрлэж, өнөөдрөөс маргаашид хэрэглэгдэх боломж бүхий амьд агуулгатай байх, түүнчлэн нэр томъёо, үг сонголт, найруулгын хувьд хүүхдүүдэд зориулагдсан байх ёстойг оролцогчид онцоллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/390 дүгээр тушаалаар батлагдсан...

Уншсан: 696 | Түгээх |
Холбоотой мэдээ
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно
2019.08.23
Байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн ашиглалт, хэрэглээг судална
2019.08.23
2700 мкв талбай таны өмч болно
2019.08.22
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
2019.08.22
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ
2019.08.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын робот...
2019.08.23
Байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн ашиг...
2019.08.23
2700 мкв талбай таны өмч болно
2019.08.22
Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ
2019.08.22
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах с...
2019.08.22
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрө...
2019.08.22
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.22
"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ...
2019.08.21
Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн ...
2019.08.21
АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
2019.08.21
Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна
2019.08.21
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
2019.08.21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.19
Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.15
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сары...
2019.08.14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 са...
2019.08.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна
2019.08.13
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн г...
2019.08.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.13
“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээр...
2019.08.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.12
"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо...
2019.08.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.09
"Аравт" олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тэргү...
2019.08.09
Олон улсын химийн олимпиадаас манай улс хос медаль...
2019.08.07
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011