Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Амлаж авсан сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг заасан хугацаандаа хүлээлгэж өгөөгүй компанийг эздийнх нь хамт зарлах ч багадна
2019.07.19

Хан-Уул дүүрэгт энэ онд ашиглалтанд орох 17 сургууль, цэцэрлэг баригдаж байна. Сар гаруйхан хугацааны дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж буй. “Сайн ирээдүйтэй болохын тулд сайхан тохилог орчноор угт” гэсэн үг сүүлийн үед дэлгэрээд байгаа нь нүдээ олсон хэлц болжээ.   

Төр засаг ч үүнтэй санал нэгдэж, хөрөнгө мөнгөнийхөө ихэнхи хувийг сургууль, цэцэрлэгийн барилгажилтад зориулж байна. Улсын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатарт оршин сууж байгаа болохоор үүнийг дагаад бага насныхан сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь хамгийн их бэрхшээл дагуулж буй.

Энэ байдлыг сааруулахын тулд зохицсон газруудад шинээр сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр нэмэгдүүлэхээр чармайж байна. Зарим газрын эзэд амандаа орсон тоогоо хэлж, дийлдэхгүй байгааг нуух юун.  

БСШУСЯ-наас баригдаж буй сургууль, цэцэрлэгтэй танилцсаар байна. Өчигдрийн хувьд Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилгад хяналт хийж ажиллав. Үүнтэй зэрэгцэн манай сайтын сурвалжлах хэсэг ч дээрх дүүргийн нэг, гуравдугаар хороонд баригдаж буй 53, 28 дугаар цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.

Эдгээр барилгыг бусадтай харьцуулахад харьцангуй урам өгөхөөр байв. Эрхлэгч нар нь зуныхаа амралтыг ч авалгүй гэртээ засвар хийлгэж байгаа мэт өдөр бүр барилгачидтай өнжиж байгаа аж. Зөвхөн өөрийгөө бус бусдыг гэсэн сэтгэл энэ л байх. Тэд барилгынхныг ингэж шамдуулж, ажиллуулбал тухайн барилга заасан хугацаандаа дуусч, алдрай үрс шинэ хувцас, цүнх шигээ шинэхэн цэцэрлэгт дуртай дуугаа дуулаад орох боломжтой юм.

Гэтэл үүнээс өөр зарим нэг барилгын компаниуд тендерт маш бага мөнгөөр босгоно гэж ялчихаад ажлаа хийхгүй усанд хаясан чулуу шиг алга болох тохиолдол байна гэж яамныхан хэлж байсан юм.  

Хэрвээ тухайн барилга хугацаандаа ашиглалтанд орж чадахгүй бол багш нарын цалин хөлсний асуудал, ажлын ачаалал, нэг ангид суух хүүхдийн тоо эрс өсөх. Үүнийг дагаад сурагч, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд ханиад томуу ихсэх, тав тухгүй орчинд сурч боловсрох зэрэг олон сөрөг үр дагавар гарна. Энэ яах вэ гээд сурагчдыг хоцрогдолгүй хичээллүүлэхийн тулд гурван ээлжийн анги бий болдог. Ингэж гурван ээлжээр хичээллэсэн сургуульд сурсан хүүхдүүд өөрсдийн хүссэн урлаг, спортын төрлөөр дуртай дуйландаа хамрагдах ямар ч боломжгүй болдог нь олон жилийн дунджаас харагддаг билээ.

БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хяналт хийж явах үедээ “Тухайн цэцэрлэг, сургуулийн барилга заасан хугацаандаа ашиглалтанд орохгүй байгаа шалтгааныг бид цаасан дээр зурж тэмдэглэсэн. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжид барилгын компаниуд 3-5 жилээр төлөвлөгддөг байсан болохоор тэдний зүгээс ямар нэгэн асуудал гарлаа ч буруу өгч чаддаггүй байсан. Харин одоо тухайн компанийг ажлаа хийх чадвартай юу, шинэ байгуулагдсан уу, өмнө нь ямар барилга барьсан бэ гэх мэтээр ялгаж байна. Одоогийн байдлаар энэ онд улсын хэмжээнд барилгын 22 компани ажлаа тарамдуулж байна. Ажил авсан хэрнээ гүйцэтгэж чадахгүй. Эсвэл ажилчидаа өөр газар хуваагаад ажлуулдаг. Биднийг ажлаа шалгаад очихоор дөрөвхөн ажилтантай зогсч байсан тохиодол ч бий. Миний хэлэх гэсэн зүйл юу вэ гэхээр тухайн компани хэдэн ч ажил зэрэг авч болно. Гагцхүү амласан амлалтандаа хүрч нэн шаардлагатай барилгуудаа барьж гүйцэтгэх хэрэгтэй. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг үлгэр байж болохгүй” гэсэн юм.

Аргаа барсан БСШУСЯ-ныхан Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвтэй хамтран дээрх хяналтыг үргэлжлүүлж байна. Амлан авсан компаниуд ажилдаа хариуцлагатай хандаад заасан хугацаандаа гүйцэтгээд өгөхөөр байсан бол тэд ингээд явж байхгүй л байхсан.

Ингэж цалгардаж байгаа шалтгааныг нь лавлаж, улсаас хүссэн хэжээнийх нь санхүү орж ирэхгүй байгаа юм уу гэхээр үгүй юм аа. Жишээ нь дээрх хоёр цэцэрлэгийг барьж байгаа компани “Бид барилга барих мөнгөө авсан” гэж байсан юм. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ “Засгийн газар зорилтоо тавиад мөнгөө шийдчихсэн. Санхүүжилт нь хоёрхон хоногийн дотор гардаг. Тэгэхээр барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин олгогдохгүй байна, материал дутуу байна гэх мэт асуудал гарах ёсгүй” гэв.

Ажлаа орхигдуулдаг барилгын эздийн бас нэг баширмаг арга нь маш бага мөнгөөр тендрт ялж, барилгынхаа ажлыг явуулж байгаад дунд нь нэмэлт санхүүжилт нэхээд зогсчихдог явдал аж. Энэ нь сүүлийн үед барилгын компаниудын шилдэг арга болжээ. Тэгэхээр холбогдох яам, тамгын газрууд элдэв арга саам хэрэглэж, шалтаг хайдаг, ажлаа орхигдуулдаг барилгын компаниудтай гэрээгээ цуцалж, хар дансанд оруулах хэрэгтэй юм шиг. Ялангуяа төрийн байгууллагуудын барилгад санаатайгаар анхаарал тавихгүй байгаа компаниудыг дараагийн тендерт оролцуулахгүй байх шаардлагатай юм. Түүнчлэн энэ жил амлаж авсан сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг заасан хугацаандаа ашиглалтанд оруулахгүй бол тухайн компанийг эздийнх нь хамт нэр устай нь зарлах багадна.   

Гэхдээ Монгол хүн байна даа, хэн хэнийхээ мууг үзэлгүйгээр хүлээсэн үүргээ биелүүлээд, хэрүүл уруулгүй дуусгачихвал дээр биз дээ.

Б.Ерэнбат: Одоогоор манай барилгын ажил 85-90 хувьтай байна

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж буй 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барьж буй “Хорго” группийн ерөнхий менежер Б.Ерэнбаттай ярилцлаа.

-Танай барилгын ажил хэзээ эхэлсэн бэ. Анх хэдэн оны хэдэн сард хүлээлгэж өгөхөөр гэрээ хийгдэв?

-Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нд гэрээлж, ажлаа эхлүүлсэн. Ерөнхийдөө оройтож эхэлсэн. Барилгаа барих гэхэд энэ газар дээр маш их мод ургасан байсан. Тэрхүү модыг устгахын тулд нийслэлийн хот тохижилтоос эхлээд маш олон газраас зөвшөөрөл авдаг юм билээ. Мөн оршин суугчид нь бидний барилга барих гэж байгаа хашааг нураахаас эхлээд хүндрэл гарч байсан. Одоогоор манай барилгын ажил 85-90 хувьтай байна. Ажлын зураг нь анх 150 хүүхдийн ортойгоор гарч, яаманд батлагдсан юм билээ. Харин тендерт ороход 100 ортой гэсэн өгөгдөл өгсөн. Ингэхээр 50 хүүхдийн орны зөрүү үүсч, төсөв санхүү дутах нь дутсан. Гэхдээ бид санхүүжилтийнхээ хэмжээгээр ажлаа явуулж байгаа. Огт зогссон зүйл байхгүй.

-Гэхдээ танай компанийг БСШУСЯ-нд төсөв дутагдаж байна гэсэн албан бичиг хүргүүлсэн гэж сонссон ...

-Эхний ээлжинд бид гадна тохижилтоо хийхийн тулд 140 сая төгрөг хэрэгтэй байна гэж БСШУСЯ-д саналаа дэвшүүлсэн байгаа.     

-Дотрох ажлаа нэмбэл хэв болох вэ?

-Ер нь үндсэн ханш нь нэг тэрбум 200-300 сая төгрөг болдог юм билээ. Харин манайх 950 сая төгрөгөнд багтааж байгаа. Тэгэхээр бодит өртөг ойролцоогоор нэг тэрбум 200 орчим сая төгрөг болно. Харин одоогийн байдлаар улсаас 850 сая төгрөгийн санхүүжилт аваад ажиллаж байна. Хамгийн гол нь бид өөрсдийнхөө бололцоогоор ажиллаж байгаад барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгнө. Шаардлагатай төсвөө өөрсдөөсөө гаргаад ч хамаагүй барилгаа дуусгачихаад сүүлд нь яамнаас мөнгөө гаргуулж авах төлөвлөгөөтэй байна.

 Б.Цэнд-Аюуш: Энэ өргөтгөл баригдсанаар манай хорооны 1079 хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгтэй болно

53 дугаар цэцэрлэгийн эрхлэгч.

-Танай хуучин цэцэрлэг хэдэн онд байгуулагдав. Одоогоор хэдэн хүүхэд хамруулж ажиллаж байна вэ?

-1964 оны нэгдүгээр сарын 20-нд байгуулагдсан. Үндсэндээ 55 жил болж байна. Одоогоор бид 315 хүүхэд хамруулж ажиллаж байна. Шинээр баригдаж байгаа өргөтгөлд 150 хүүхэд орох юм.

-Тэгвэл хамрагдаж чадаагүй хэдэн хүүхэд байгаа вэ?

-Манай хороонд 2-5 насны нийтдээ 1079 хүүхэд байдаг. Тэднээс 450 нь аль нэг цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Харин энэ өргөтгөл баригдсанаар 85 хувь нь цэцэрлэгтэй болно.

-“Хорго” группийнхэн та бүхэнд энэ барилгыг анх хэзээ хүлээлгэж өгнө гэж хэлсэн бэ?

-Энэ оны наймдугаар сарын 15-нд гэж заасан байсан.

-Энэ өргөтгөл баригдсанаар хэдэн ажлын байр нэмэгдэх вэ?

-Өмнө нь 28 байсан бол 44 болж, үндсэндээ 16 хүн ажилтай болно гэсэн үг. Багш, туслах багш, үйлчилгээний ажилтан, тогооч, угаагч гэх мэт.

Ямартай ч биднийг очиход байдал ийм байна. Чухам ирэх есдүгээр сарын 1-нд дээрх цэцэрлэгийн үүд нээлттэй байх уу эсвэл ямар нэгэн шалтгаан хэлээд хаалттай байх уу гэдэг нь цаг хугацаанаас шалтгаалаад байна.

Бид дараагийн сурвалжлагаа тус дүүргийн 28 дугаар цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар өгүүлэх болно.

Хан-Уул дүүрэгт энэ онд ашиглалтанд орох 17 сургууль, цэцэрлэг баригдаж байна. ...

Уншсан: 1081 | Түгээх |
Холбоотой мэдээ
Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болно
2 цаг 57 минутын өмнө
Хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг улсын комисс хүлээн авлаа
2019.12.10
“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо
2019.12.10
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэнэ
2019.12.10
“Web awards – 2019” наадмын тов гарлаа
2019.12.10
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болно
2 цаг 57 минутын өмнө
Хоёр сургууль, хоёр цэцэрлэгийг улсын комисс хүлээ...
2019.12.10
“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД т...
2019.12.10
Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн гагнуурчдыг бэлтгэ...
2019.12.10
“Web awards – 2019” наадмын тов гарлаа
2019.12.10
Шинэ Зеланд улсад оршин сууж, зорчиж буй Монгол ир...
2019.12.10
Байгалийн хий дамжуулах асуудлаар ОХУ, Монгол Улсы...
2019.12.09
Үр дүнд суурилсан боловсролын талаарх эрдэм шинжил...
2019.12.05
Архангай аймгийн малчдын зөвлөгөөн Төрийн ордонд б...
2019.12.05
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож...
2019.12.04
Цогтцэцийн малчдад байгаль орчин, нийгмийн хариуцл...
2019.12.04
“Европт суралцъя” боловсролын үзэсгэлэн МУИС-и...
2019.12.03
Хамтын хэлэлцээрийн төслийг баталлаа
2019.12.04
Нийслэлийн лаборатори 23 дугаар сургуулийн өргөтгө...
2019.12.04
Үндсэн хуулийн цэцийн даргаар Н.Чинбат сонгогдлоо
2019.12.03
Монголын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжин хотноо нээ...
2019.12.03
Монгол брайль үсгийн стандарттай боллоо
2019.12.03
ЕБС-ийн сурагчдын ээлжит амралт энэ сарын 23-наас ...
2019.12.02
Бага Шар хоолойн Бэрх төгөл, Дээндийн нурууг орон ...
2019.12.02
“Ойлгоё-Хүндлэе” аян Эрдэнэт үйлдвэрт өрнөж ба...
2019.12.03
Иргэд авлигад дасах нь авлигаасаа илүү хортой
2019.12.02
БНХАУ-ын боловсролын сайдтай уулзлаа
2019.12.03
Өнөөдөр 11 цагт нийслэлийн авто замуудыг хаана
2019.11.29
"Шинэ хөдөө" төсөл Булганчуудад тайлангаа тавив
2019.11.29
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д ажлын айлчлал ...
2019.12.02
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Баян-Өлгий, Увс аймагт...
2019.11.30
Гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажилл...
2019.11.28
Боловсролын Мастер төлөвлөгөөний анхны хувилбарыг ...
2019.11.29
Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, баг...
2019.11.25
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах н...
2019.11.25
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011