Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Оюунхорол: Хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан
2019.06.28

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонсох уулзалтыг зохион байгууллаа. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар тайлбар мэдээллийг өгөв.

Мөн төслийг бүхэлд нь буюу Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг  дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой хэсгийн танилцуулгадаа “УИХ өөрөө хариуцлагатай байж, нийгэмд үлгэрлэх ёстой гэдэг шүүмж, шаардлагыг иргэд тавьдаг. Эл асуудлыг энэ удаагийн парламент чухалаар авч үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зэрэг холбогдох хууль журамд өөрчлөлт оруулснаас гадна энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ч хариуцлага сайжруулахыг УИХ-аасаа эхлэхээр тусгасан.

Хуулийг 20 гишүүн бус 39-ээс дээш гишүүн баталдаг байхаар заалт төсөлд тусгалаа. Мөн ээлжит чуулганы хугацаанд 50 хоног хуралддаг байсан бол одоо 75-аас дээш хоног болгох гэж байна” хэмээн онцолж хэлэв.

Дараа нь иргэдийн асуултад хариулж, санал бодлыг нь сонслоо.

Иргэд, “Аливаа хууль бус асуудлыг илрүүлж гаргах хянан шалгах ажил манай улсад бүрэн устсан гэж үздэг, тийм учраас энэ асуудлыг Үндсэн хуульд заавал тусгая.

Хувийн компанитай, ашиг сонирхлын зөрчил гаргах хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлмээргүй байна.

Үндсэн хуулийг анх батлахдаа хариуцлагын тогтолцоог бага оруулсан. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдрийн замбараагүй байдал үүссэн. Өнөөдөр хэлэлцэн батлах гэж байгаа өөрчлөлтөөр хариуцлагын тогтолцоог хэр их сайжруулахаар тусгана, төдийчинээгээр үр дүн нь харагдана.

“Давхар дээл”-ийг бүрмөсөн хориглож, нэг ч хүн давхар алба хашдаггүйгээр зааж өгье.

Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэдэг заалтыг хэлэлцүүлгийн явцад хасах гээд байх шиг байна, ингэж болохгүй. Энэ заалтыг яг энэ хэвээр нь батлах хэрэгтэй.  

Ерөнхийлөгчийг намаас дэвшүүлдгийг болиулмаар байна.

Их Хурлын хууль хэлэлцэх ирцийг өндөрсгөж, 60-70 хувьтай болгомоор байна. Гишүүдийг үр дүнгүй гадаад томилолтод болон орон нутагт ямар нэг бүтээн байгуулалтын нээлтэд явуулах зэрэг шаардлагагүй ажилд явуулж, төсвийг үрмээргүй байна.

Улаанбаатар хотын эрх  зүйн байдлын тухай хууль гаргаж, дүүргүүдийг  орон нутгийн чанартай хот болгож, хороодыг дүүрэг болгомоор байна гэх зэрэг саналыг хэлэв.

Энэхүү уулзалтад 300 гаруй хүн оролцож, 16 хүн саналаа хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Тусга...

Уншсан: 1526 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав
2019.10.18
Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв
2019.10.18
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2019.10.18
ШУУД: НАМЭХ-ны ээлжит VII чуулганаас...
2019.10.17
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.10.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг т...
2019.10.18
Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоос...
2019.10.18
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...
2019.10.18
ШУУД: НАМЭХ-ны ээлжит VII чуулганаас...
2019.10.17
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.10.16
“Хагибис” хар шуурганы гамшигт өртөгсдөд хүмүү...
2019.10.16
БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүлл...
2019.10.16
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл...
2019.10.16
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх туха...
2019.10.16
Байнгын хороодын үйл ажиллагааг нээлттэй болгож, и...
2019.10.16
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2019.10.16
УИХ-ын байнгын хороод хуралдана
2019.10.15
Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2019.10.15
ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаа...
2019.10.15
Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн...
2019.10.14
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.10.14
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий...
2019.10.11
Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эрсдэл үүс...
2019.10.10
Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай ...
2019.10.10
Энэ 7 хоногт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2019.10.10
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2019.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан У...
2019.10.09
Байнгын хороодын хуралдаан болно
2019.10.08
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.10.07
Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад...
2019.10.04
Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг УИХ-ын д...
2019.10.03
Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх ...
2019.10.03
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийл...
2019.10.02
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх туха...
2019.10.02
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч т...
2019.09.30
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011