Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) 87-р чуулганд оролцож байна
2019.05.27

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар чуулга уулзалтад оролцож хүндэт гишүүн орны зүгээс тус чуулга уулзалтын нээлтийн ёслолд үг хэлсэн юм.  Тэрээр Монгол Улсын мал эмнэлгийн салбарын тухай танилцуулга хийж, ДМАЭМБ-н дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулж  дэвшилд хүрч, цаашид энэхүү байгууллагатай болон 182 гишүүн орнуудтай мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг мэдэгдлээ.

Мөн айлчлалын үеэр Бүгд Найрамдах Франц Улсын “Францын ажил олгогч эздийн холбоо”-ны Франц Монголын зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтайтай хоёр талын уулзалт хийсэн юм.  Дэд сайд Ж.Сауле уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг дурдаад, Франц Улс нь мал аж ахуйн салбар, тэр дундаа үхрийн махны, сүү, сүүн бүтээгдэхүүний эрчимжсэн аж gхуйгаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг учир энэ чиглэлээр хоёр улсын холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар хэлэлцэв. 

Ингэхдээ айлын тал 2020 онд Францын топ 10 гаруй компани төлөөллийг Монгол Улсад ирүүлж хамтарсан Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг уламжилсныг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле найрсгаар хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн тэрээр ДМАЭМБ-ийн Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Дэд сайд Ж.Сауле тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол улсын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавхийн үнэлгээ, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавхийн үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдаад Монгол Улс ДМАЭМБ –ын энэхүү үнэт зөвлөмжийн дагуу УИХ- аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулж,  Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар болон Ерөнхий малын эмчтэй болсон тухай мэдээлэл өглөө.

Талууд малын гоц халдварт өвчинтэй ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хүний нөөцийг чадавхжуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэн. Энэ оны 3 дугаар хагаст ээлжит Үнэлгээний багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн ба Монголын тал энэхүү саналыг хүлээн авч тус байгууллагын үнэт зөвлөгөө бидэнд ямагт шаардлагатай байдгийг илэрхийлж, үнэлгээний багийг хүлээн авч хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж ба...

Уншсан: 1086 | Түгээх |
Холбоотой мэдээ
"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ сарын 25-нд болно
18 цагийн өмнө
Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ
18 цаг 4 минутын өмнө
АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
18 цаг 12 минутын өмнө
Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна
18 цаг 14 минутын өмнө
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
18 цаг 17 минутын өмнө
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"ABU ROBOCON 2019 MONGOLIA" Олон улсын тэмцээн энэ...
18 цагийн өмнө
Зарим чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн ...
18 цаг 4 минутын өмнө
АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
18 цаг 12 минутын өмнө
Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна
18 цаг 14 минутын өмнө
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
18 цаг 17 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.20
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.19
Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэм...
2019.08.15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.15
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сары...
2019.08.14
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 36 са...
2019.08.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.14
Энэ долоо хоногт ихэнх нутгаар сэрүүн байна
2019.08.13
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн г...
2019.08.13
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.13
“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээр...
2019.08.12
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.12
"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо...
2019.08.09
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.09
"Аравт" олон улсын тэмцээнд Монгол Улсын баг тэргү...
2019.08.09
Олон улсын химийн олимпиадаас манай улс хос медаль...
2019.08.07
Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл ши...
2019.08.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.08
“Монгол-Хятадын экспо” үзэсгэлэн яармагт оролц...
2019.08.07
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын...
2019.08.07
Сэлэнгэ аймгаас Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдл...
2019.08.07
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.08.07
Ган замчид 70 жилийн ой, мэргэжлийн баяраа өргөн д...
2019.08.06
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011