Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Азийн хүүхдүүд-2020 наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажилтай танилцав
2019.05.26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Монгол-Кувейтын судалгааны төвд ажилласныхаа дараа “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирийн танилцуулснаар 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмж угсрах шатандаа оржээ. Мөн талбайн услалтын систем гэхэд  газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэргээр сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа гэлээ. Мөн ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

Мөн 50м бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татахаар төлөвлөсөн байна. Ингэснээр өвлийн улиралд дотоод заслын ажлыг амжуулж, ирэх оны долдугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.

Бассейн барихад болон хөлбөмбөгийн талбайн зарим шаардлагатай тоног, төхөөрөөмж буюу Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалыг гаалийн татвараас чөлөөлөх, хөнгөлөх асуудал тулгамдаж байгаа юм байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй бараа, материалд гаалийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн бөгөөд энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцахаар болсон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Яармагийн дэнжийг хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх, бие бялдарын өв тэгш хөгжилтэй болоход түлхэц болох, тэдний ирээдүйд хөрөнгө оруулсан спортын томоохон цогцолбор болно хэмээн төсөөлж байгаа гээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай Яармагийн дэнж орчмыг хэрхэн төлөвлөж байгаа асуудлаар ярилцлаа.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы хэлснээр Яармагийн 4400 га газарт дахин төлөвлөлт хийсэн ч 1632 га нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байгаа аж. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ирэх долоо хоногоос зохион байгуулахаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг дагалдан яваа сайд нарт анхааруулж, спортын наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажлуудтай үргэлжүүлэн танилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байг...

Уншсан: 1311 | Түгээх |
Холбоотой мэдээ
ЖДҮ-ийн хэргийг прокурорт буцаав
5 цаг 20 минутын өмнө
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
5 цаг 43 минутын өмнө
УИХ-ын хоёр ажлын хэсэг хуралдана
5 цаг 47 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдана
2019.11.18
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн батлав
2019.11.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
ЖДҮ-ийн хэргийг прокурорт буцаав
5 цаг 20 минутын өмнө
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
5 цаг 43 минутын өмнө
УИХ-ын хоёр ажлын хэсэг хуралдана
5 цаг 47 минутын өмнө
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсэг хуралдан...
2019.11.18
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөл...
2019.11.15
Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорац...
2019.11.13
Байнгын хороодын хуралдаан болно
2019.11.12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.11.12
Биеийн давхцахгүй өгөгдлөөр өөрийгөө таниулж сонгу...
2019.11.12
Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд өргөн бар...
2019.11.12
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.11.11
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
2019.11.07
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.11.07
Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх нь зар...
2019.11.05
УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана
2019.11.06
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.11.06
Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий д...
2019.11.05
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болг...
2019.11.05
Гачуурт-Налайх-Чойр чиглэлийн хатуу хучилттай авто...
2019.11.05
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2019.11.05
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2019.11.05
Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүр...
2019.11.04
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хур...
2019.11.04
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг ал...
2019.11.01
ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч...
2019.11.01
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны х...
2019.10.31
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Худалдааны яамны...
2019.10.29
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
2019.10.29
Намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдаан бо...
2019.10.28
Монголбанк, СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцох нь...
2019.10.24
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011