Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна
2019.05.21

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонслоо.

Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын салбарын, 20 гаруй мянга нь эрүүл мэндийн салбарт ажиллагсад байгаа аж.

Төрийн албан хаагчид дунджаар 60-70 ам.метр талбайтай, ам.метрийг нь 1.2 сая төгрөгөөр худалдан авах сонирхолтой байна гэж сайд мэдээллээ.

Мөн судалгаагаар 20 гаруй мянган төрийн албан хаагч орон сууц түрээслэн амьдрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн 1512 орон сууцны сан бүрдүүлсэн бөгөөд тэрхүү орон сууцны 25 хувь буюу 325 орон сууцанд төрийн албан хаагчид амьдарч байгааг сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт 570 айлын, нийслэл хотод 972 айлын, нийтдээ 1542 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна гэлээ.

Засгийн газраас эдгээр орон сууцыг түрээсээр олгохоор шийдвэрлэсэн нөхцөлд 414 айлын орон сууцыг төрийн албан хаагчид олгох боломж бүрдэх аж. Мөн БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Баянголын ам, “Солонго-1”, “Солонго-2” хорооллуудыг дэд бүтцийн хамт барьж байгуулах бөгөөд энэ хөрөнгөөр ашиглалтад орох 7000 гаруй айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар ашиглаж боломж бий болох юм байна. Үүнээс 750 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад олгоно хэмээлээ. Мөн БНХАУ-ын 350 сая юаний буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулж, эдгээр орон сууцуудыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийг түр суурьшуулах зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан байна. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэн амьдарч буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломж бүрджээ.

Орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээс хойш нийтдээ 69 мянган зээлдэгчид 3.3 их наяд төгрөгийн зээл авснаас боловсролын салбарын 9.1 мянга, эрүүл мэндийн салбарын 4.2 мянга, бусад төрийн байгууллагуудын 16.8 мянган албан хаагч орон сууцтай болсон байна.

Тус яамнаас Улаанбаатар хотод 100 мянган айлын, орон нутагт 50 мянган айлын орон сууц барих хөтөлбөр боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж буй бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна гэж сайд мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд ипотекийн зээлийн олголт хангалтгүй байгаа, шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үнэ буурах бус өссөөр байгаа, иргэдийн орон сууцжуулах, утааг бууруулах асуудлаар УИХ-аас тогтоол баталсан ч хэрэгжихгүй байгаа асуудлыг хөндөж байлаа. Тиймээс яриад өнгөрөх бус Байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулж, батлах нь зүйтэй гэсэн санал ч мөн гарч байсан.

Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлснээр, зах зээлд орон сууц байгаа ч иргэд худалдан авах мөнгөгүй байгаа аж. Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулах асуудлаар УИХ тогтоол баталсны дараа тус яамнаас орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг хийжээ. Тухайн үед 5822 орон сууц бэлэн байсан ч төсвийн албан хаагчид ам.метр талбайн үнийг 1.2 саяас доош байлгах хүсэлтэй байсан аж. Барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй бизнесийн зээл авснаас байрны үнээ буулгах боломжгүй гэдгээ мэдэгдэн, мөнгөний асуудал шийдэгдээгүйгээс төрийн албан хаагчдад хямд үнэтэй орон сууц авах бололцоо бүрдээгүйг тэрбээр дурдаж байсан.

Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Баделхан сайд хэллээ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үел 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарлаж байлаа.

Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцэж буй асуудлыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Эдийн засгийн, Өргөдлийн байнгын хороотой хамтран байгуулж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2019 о...

Уншсан: 2061 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно
2019.08.22
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа
2019.08.22
Хэрэглэгч хүссэн үедээ шатахуун түгээх станцын баталгаажилтыг шалгадаг боллоо
2019.08.19
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана
2019.08.15
Барилгын материалын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна
2019.08.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын...
2019.08.22
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримт...
2019.08.22
Хэрэглэгч хүссэн үедээ шатахуун түгээх станцын бат...
2019.08.19
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруу...
2019.08.15
Барилгын материалын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байна...
2019.08.12
Барилгын салбарын 2019 оны “Шилдэг байгууллага, ...
2019.08.12
Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүр...
2019.08.06
Дэлхийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын дэмж...
2019.08.05
20 тэрбум төгрөгөөс доош мөнгөн дүнтэй төсөл хөтөл...
2019.08.03
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх ...
2019.07.24
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх н...
2019.07.23
Хан-Уул дүүрэг дэх зорилтот бүлгийн цэцэрлэгийн ба...
2019.07.22
Зээлийн багцын чанарыг сайжруулна
2019.07.04
Оюу толгойн гүний уурхайн төслийн шинэчилсэн мэдээ...
2019.07.18
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад...
2019.06.30
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлага...
2019.06.27
“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганху...
2019.06.27
Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлог...
2019.06.25
Барилгын салбар хямралаас гарч, үйл ажиллагаа өргө...
2019.06.21
Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно
2019.06.20
Tenger Bella beauty
2019.06.11
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үү...
2019.06.07
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчл...
2019.06.07
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
2019.06.04
“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, б...
2019.06.03
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн автомашин хийг...
2019.05.30
Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр ...
2019.05.30
"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянга...
2019.05.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн...
2019.05.23
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011