Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Монгол Улсын Хөгжлийн банк учирч болох 17.2 тэрбум төгрөгийн хохирлыг хаажээ
2019.05.10

Үндэсний аудитийн газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг  хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийсэн байна. Шалтгалтын эхний үе шат  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцууллаа.

Шалгалтаар 2011-2016 оны хооронд МУХБ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос МУХБ-ны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Байгуулагдаад 8 жилийн нүүр үзэж байгаа  Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үздэг. Аудитын тайланд дурьдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд 3 их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг тайланд дурьдсан байна. Нийт 16 зөрчил, 8 алдаа аудит хийсэн хугацаанд гарснаас 2 зөрчил нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой байна. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд  төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн гээд өмнөх удирдлагын үед гарсан хэд хэдэн зөрчил байгаа юм.

Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь  2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчилүүд бөгөөд МУХБ-ны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгаа. Тухайн үед ажлаа аваад байсан одоогийн удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн 2 жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн 2 жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын  баталгаагүйгээр босгож чаджээ.

Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байна.

Үндэсний аудитийн газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг &nb...

Уншсан: 1587 | Түгээх |
Холбоотой мэдээ
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
5 цаг 37 минутын өмнө
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цуврал хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчдийг бүртгэж эхэллээ
2019.07.23
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив
2019.07.19
Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив
2019.07.19
Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөрийг батлав
2019.07.19
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя!
2019.07.23
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2019.07.23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.23
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2019.07.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.22
Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэс...
2019.07.19
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.19
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
2019.07.18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.18
Зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орно
2019.07.17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.17
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2019.07.16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2019.07.16
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахи...
2019.07.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.09
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2019.07.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.05
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2019.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баяла...
2019.07.05
Tenger Bella салон баяр наадмын хямдрал зарлалаа
2019.07.04
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан
2019.07.03
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.03
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
2019.07.02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.02
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2019.07.01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2019.07.01
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
2019.06.28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид...
2019.06.28
Усанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн суд...
2019.06.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ...
2017.07.03
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орно
2017.08.21
Гар утас тархины хавдар үүсгэдэг
2012.10.04
Ямар амьтны мах ямар өвчинд сайн бэ?
2012.06.12
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
2012.02.25
Улаанбаатарт бага зэргийн бороо орно
2017.07.03
Үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж бай...
2017.06.29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.08.21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2017.06.12
Хөх сүү багатай бол яах вэ?
2012.04.14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөрт...
2017.06.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2017.06.07
Витамин, түүний хэрэглээ
2012.06.13
Найз охинтой эр хүн бүр энэ аргыг туршаад үзээрэй
2011.06.07
Таны цалин хэрхэн бодогддог вэ
2013.02.14
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
2018.05.13
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ...
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй......
2018.05.13
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
2018.07.05
МАН-ын гишүүд иргэдээ сонсож, нийгмээ мэдрэх хэрэг...
2017.09.22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжи...
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
2018.05.10
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
2018.05.09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
2017.12.27
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2017.12.24
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
2018.07.05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.05.09
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
2017.12.24
Өнөөдөр Увсын зүүн хэсэг, Завханы нутгаар цасан шу...
2017.12.27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн и...
2017.12.26
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011