Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ
2019.05.07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр “Үндэсний бичиг соёлын өдөртэй зэрэгцэн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг нээж байгаадаа сэтгэл өндөр байна. Ц.Дамдинсүрэн гуай бол ХХ зууны Монголын том соён гэгээрүүлэгч хүн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, НИТХ болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд асуудлыг хөндөн тавьж шийдвэрлүүлснээр Улаанбаатар хотын ЗАА-наас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж, өнөөдрийн энэ сайхан хөшөө дурсгалыг сүндэрлүүллээ” хэмээв. Мөн тэрбээр “Хэл, соёл, түүхээ дээдэлдэг, түгээн дэлгэрүүлдэг ард түмэн, улс орон өөрийн гэсэн үнэ цэнэтэй, үнэт зүйлтэй байдаг. Хилээ хамгаалж, соёлоо дээдлэх нь энэ улс орны хамгийн үнэ цэнэтэй зүйл. Нийслэл хот 380 жилийн ойгоороо соёлын өвийг хамгаалах, хадгалах, хойч үедээ таниулан мэдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана. Энэ ажлын нэг нь өнөөдрийн энэхүү үйл явдал болж байна. Цаашдаа нэрт зохиолч, эрдэмтдийн хөшөө дурсгалыг босгоод зогсохгүй, хийж бүтээсэн өв соёлын ажлууд, эхлүүлсэн үйлсийг нь залуу хойч үедээ сурталчлан таниулах ажлуудыг хийсээр байх болно” гэж онцоллоо.

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удааг...

Уншсан: 2011 | Түгээх |
Холбоотой мэдээ
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
2019.10.16
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалдан авна
2019.10.10
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтээ хийнэ
2019.10.07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуулчин сонирхжээ
2019.10.07
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгууллаа
2019.10.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ
2019.10.16
Хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг улсын санд худалд...
2019.10.10
Дуучин Д.Болд "440Hz records"-ын албан ёсны нээлтэ...
2019.10.07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуу...
2019.10.07
Аялал жуулчлалын өдрөөр хотын аялал зохион байгуул...
2019.10.04
“Төв аймгийн сүм хийдийн лам нарын бүртгэл” эм...
2019.10.01
АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг...
2019.09.30
Ш.Одсүрэн IPFC бүсийн эзэн боллоо
2019.09.30
“Сарьдагийн хийд” үзэсгэлэн маргааш нээлтээ хи...
2019.09.26
“Халх голын дайчдын алдар” музейд 80 жилийн ой...
2019.09.20
“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нэ...
2019.09.17
Монгол Улсын гоо бүсгүй Ж.Гүнжидмаа: Би хичээнэ э...
2019.09.16
“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хү...
2019.09.13
Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдө...
2019.09.10
Tenger Bella beauty салон бүсгүй таньд зориулан ио...
2019.09.10
Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэ...
2019.09.09
Д.Цэрэндорж хүрэл медаль, Ц.Одбаяр тавдугаар байр ...
2019.09.06
"Говь фестиваль-2019" ес дүгээр сарын 27, 28-ны өд...
2019.09.02
"Халхын голд байгуулсан гавьяа” цуврал баримтат ...
2019.09.02
Булганы залуус халамж горьддог хандлагыг өөрчилж х...
2019.08.27
“Нэг сая инээд” стэнд ап шоуны ялагч өнөөдөр т...
2019.08.27
Агаарын шоу үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газа...
2019.08.27
“Ардчилал бидэнд юу авчирсан бэ” сэдэвт уралда...
2019.08.27
С.Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэв...
2019.08.27
Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн боди...
2019.08.27
Аврагчид 3-20 метрийн гүнд 80 удаагийн шумбалт хий...
2019.08.26
“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн б...
2019.08.22
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр ...
2019.08.22
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга х...
2019.08.22
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах тө...
2019.08.21
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
“Хулсан ташуур” дууны домог
2011.12.15
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Намрын хит 2017
2017.10.13
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хори...
2019.01.30
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011