Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хотын Захирагч нийслэлийн долоо хоногийн ажлыг дүгнэж, хэлэлцлээ
2019.05.05

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 5-ны Ням гарагт Нийслэлийн ЗДТГ,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нарын энэ долоо хоногийн ажлыг дүгнэж, амралтын өдрүүдэд ажиллаж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан  асуудлуудыг хэлэлцлээ.

Хотын Захирагч хуралдааны эхэнд Улаанбаатар хотын хилийн цэсийг шинээр тогтоож, Төв аймгийн сумд болон нийслэлийн хэд хэдэн дүүрэг, хорооны ард иргэд, оршин суугчдын дунд олон жилийн турш “хэрүүлийн алим” болж ирсэн газрын маргааныг эцэслэх шаардлагатай байгааг онцолж, энэ асуудлыг нэн даруй судалж, санал дүгнэлтээ боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлтгэх үүргийг  холбогдох газар, хэлтсийнхэнд өглөө. 

Мөн Төв цэвэрлэх байгууламжид гарсан осол болон нийслэлийн ЗДТГ-ын байранд гарсан галын шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоосон бол олон нийтэд түүнийгээ мэдээлж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн, цаашид ямар ямар арга хэмжээ авах шаардлагатай байна, тэр дагуу ажил явах ёстой гэдгийг харьяа газрынханд даалгав. Тэрбээр “Энэ бол хэн нэгэн зүв зүгээр явж байгаад бүдрээд уначихсан асуудал биш. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой аюул осол гарчихаад байхад юунаас болсон, яасан гэдэг нь тодорхойгүй яваад байж болохгүй. Шалтгаан нөхцөлөө даруй эцэслэн тогтоож, хотын удирдлагуудад, холбогдох газруудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахуулах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар нийслэлийн төр, захиргааны байгууллагууд ямар ажил хийж байгаа, ямар асуудал тулгамдаж байгаа, хууль эрх зүйн талаас ямар зохицуулалт шаардлагатай байгаа гэх мэт асуудлаа багцалж цэгцлээд, даруй оруулж ирэхийг холбогдох хэлстийнхэнд даалгав. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн газрын маргаан нэн  тулгамдсан асуудал болоод байгааг хотын Захирагч энэ үеэр онцлоод, бүхэн бүтэн 167 га газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийг хүүхдүүдийн эрдэм боловсролын төлөө ганц хоёрхон га газар илүүчилж өгөхийг хүсэхэд зөвшөөрөхгүй байгаа бол газар эзэмшлийн эрхийг нь цуцлах асуудлыг ч сөхөхөд буруудахгүй гэдгийг Газар зохион байгуулалтын албаныханд сануулсан юм. Тус дүүргийн 26 дугаар хороонд ирэх намар нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байгаа боловч одоо үйл ажиллагаа явуулж буй ганц сургууль болох 133 дугаар сургууль нь өөрсдөө “Монгол тэмүүлэл” хэмээх  сургуулийн хоёр давхарт толгой хоргоддог аж.

Хотын захирагчийн зүгээс Захирагчийн ажлын албаныханд хандан "Уулын модыг булгалж хотод ургуулна гээд булшилдаг байдлаа одоо зогсоо. Тэр зардлаараа зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн ажил хий. Өдөр бүр гудамж, зам талбайг зориулалтын усалгааны машинаар услаж, чийгжүүлж байх ажил яагаад хийгдэхгүй байна вэ. Хариуцсан ажилдаа эзэн болж чадахгүй байгаа албан тушаалтнууд халагдах өргөдлөө өгөөд ажлаа чөлөөлж өг. Нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлуудыг бид хийж чаддаг хүмүүсийг сонгон шалгаруулж авч ажил эрхлүүлнэ" гэв.

Мөн “Хотын даргын явуулын оффис” болон “Хотын дарга сонсож байна” утас ажиллуулах санаачилгыг яаралтай бодит ажил хэрэг болгож, ирэх долоо хоног гэхэд хотын удирдлага иргэдээ сонсдог, санаа бодлыг нь төлөвлөгөө, бодлого, зорилтдоо тусгах боломж нөхцөлөөр хангаж ажиллахыг чиглэл болголоо. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 5-ны Ням гарагт Нийслэлийн ЗДТГ,&n...

Уншсан: 1811 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хан-Уул дүүргийн 28, 53 дугаар цэцэрлэгийн барилгын ажлын явц 85-90 хувьтай байна
2019.07.23
Баянгол дүүргийн 800 гаруй хүүхэд зусланд үнэ төлбөргүй амарч байна
2019.07.23
Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүүрт тандалт судалгаа хийв
2019.07.23
2019 оны эхний хагас жилд Иран руу 826 тонн хонины мах экспортложээ
2019.07.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.07.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хан-Уул дүүргийн 28, 53 дугаар цэцэрлэгийн барилгы...
2019.07.23
Баянгол дүүргийн 800 гаруй хүүхэд зусланд үнэ төлб...
2019.07.23
Эзэнгүй, орхигдсон байж болзошгүй цацрагийн үүсгүү...
2019.07.23
2019 оны эхний хагас жилд Иран руу 826 тонн хонины...
2019.07.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.23
ЖДҮДС-с зээл олгох эхний ээлжийн шалгуурыг 16 аж а...
2019.07.22
Түрээсийн орон сууцны бүртгэл өнөөдөр эхэлнэ
2019.07.22
Зарим замыг нэг чигийн урсгалтай болгоно
2019.07.21
Амлаж авсан сургууль, цэцэрлэгийнхээ барилгыг заас...
2019.07.19
Улсын хэмжээнд 16,5 сая.мкв талбайд ариутгал, халд...
2019.07.19
“Өнөр бүл” төвийн барилгын засварт шаардагдах ...
2019.07.19
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ху...
2019.07.19
Налайхын 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх ав...
2019.07.19
Улаанбаатар-Дарханы замын засвартай холбоотойгоор ...
2019.07.19
"Цэвэрхэн наадацгаая" аяныхан 5 хоногт 100 орчим т...
2019.07.18
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2019.07.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.18
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэ...
2019.07.17
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорч...
2019.07.17
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
2019.07.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.17
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.16
Архангайчуудын дундаж наслалт улсын дунджаас өндөр...
2019.07.09
Монгол Улсын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлө...
2019.07.09
Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд ...
2019.07.08
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэж...
2019.07.08
Гурвантэс суманд цагдаагийн тасгийн шинэ байр ашиг...
2019.07.08
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой х...
2019.07.05
Мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2019.07.05
“Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн авток...
2019.07.03
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011