Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхэд хамгаалагч” төслийн нээлтэд оролцож, үг хэлэв
2019.04.30

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар талбайд “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт боллоо. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа төсөл юм. Төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургуульдаа хүрэх, гэртээ харих чиглэлийн аюултай зам, талбай, орчинд эцэг эхчүүд тусламж үзүүлж, хяналт тавих зэргээр ажиллах юм. Энэхүү төслийн нээлт өнөөдөр албан ёсоор болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Сайн байцгаана уу.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур, эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Улсын үндэс, үндэстний ирээдүй болсон гэр бүл, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад бүхний анхаарлыг хандуулах, төрийн бодлогыг чиглүүлэхээр Та бид энд хуран цуглаад байна.

Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, нийгмийн хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, 4922 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай.

Миний бие зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ зарлигаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, уялдаа холбоог хангах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахуун, эх оронч үзлийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээ болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөтөлбөр контентын агуулга, чанар, хүртээмжийг сайжруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байгаа юм.

Хүүхдээ хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, сурган хүмүүжүүлж боловсруулах нь хүн бүрийн, юуны өмнө эцэг эхийн үүрэг гэдгийг хэн бүхэн мартаж болохгүй билээ. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж байна.

Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийнх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна.

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзэж, хүн бүр энэ эрхэм үйлсэд нэгдэн эрүүл аюулгүй, амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс амар амгалан аж төрөх, сурч боловсрох, хөгжин дээдлэх үндэс бэхжих болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ. 

Мөн энэ өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Сүхбаатарын талбайд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болов.

Нээлттэй хаалганы өдөрлөгт төрийн байгууллагуудаас гадна хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгч зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байв.

Энэ үеэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дүүжин даажин” нярайн өлгий үйлдвэрлэгч, малын хаягдал яс боловсруулах, уураг тос, нүүрс, бутармаг гарган авч экспортлож буй компани болон гэртээ хүүхдээ хардаг эсвэл ахмад настай хүмүүсийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн зардаг зэрэг аж ахуйн нэгжүүдийн асраар орж, ярилцлаа.

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан ...

Уншсан: 1881 | Түгээх |
Холбоотой мэдээ
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав
19 цаг 59 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорчигч тээвэрлэжээ
20 цаг 1 минутын өмнө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
20 цаг 7 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
20 цаг 15 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.07.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэ...
19 цаг 59 минутын өмнө
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25 000 зорч...
20 цаг 1 минутын өмнө
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвл...
20 цаг 7 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
20 цаг 15 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.16
Архангайчуудын дундаж наслалт улсын дунджаас өндөр...
2019.07.09
Монгол Улсын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлө...
2019.07.09
Гудамж талбайн цэвэрлэгээний зориулалтын машинууд ...
2019.07.08
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт хийгдэж...
2019.07.08
“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой х...
2019.07.05
Мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2019.07.05
“Өргөө” амаржих газарт 150 сая төгрөгийн авток...
2019.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ногоон говь хөтөл...
2019.07.02
Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй ирг...
2019.07.01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.02
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад...
2019.07.01
Баяр наадмаар хэд хоног амрах вэ
2019.07.01
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.07.01
18-25 насны залуусын майхант зуслан зохион байгуул...
2019.06.30
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.28
Өмнөговь аймгийн төвийн авто замын ажил 90 гаруй х...
2019.06.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.27
Маргаашаас дараах газруудад халуун ус хязгаарлана
2019.06.26
Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсн...
2019.06.26
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх...
2019.06.26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.26
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдла...
2019.06.25
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.06.25
Газар эзэмших, ашиглах гэрээ шинэчлэх ажил хийгдэж...
2019.06.24
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011