Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
АТГ-ын дарга, дэд даргыг санал болгосонтой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг хийлээ
2019.04.30

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу санал болгосноор Улсын Их Хурал энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргад З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгон оруулж ирсний дагуу Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд өнөөдөр Хууль зүйн байнгын хороотой хамтран 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээж, хөтлөн явуулсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, О.Батнасан нар оролцож, нэр дэвшигчдээс асуулт асууж хариулт авахын зэрэгцээ, тэдэнд хандан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иргэний нийгмийнхэн нэр дэвшигчдээс авлигатай тэмцэх байгууллагын дарга, дэд даргаар томилогдох гэсэн хүсэл, зориг, сонирхол болон авлигын эсрэг урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаар оновчтой, шийдвэртэй үйл ажиллагаа явуулах, томоохон хэргүүдийг илрүүлж, шалган шийдвэрлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, тайлагнах үйл ажиллагааг нарийн,тодорхой болгох зэрэг өргөн хүрээнд асуулт асууж, хариултаа авлаа.

Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч З.Дашдаваа “Томилогдсон тохиолдолд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг иргэд болон иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын дэмжлэгээр явуулж, иргэдээс нүүр буруулахгүй. Томоохон хэргүүдийг шалган шийдвэрлэхэд удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана” гэсэн бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан “Ажил, албан тушаалын чиг үүргээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал олгохгүй, шударга ажиллана” гэж байв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар “Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга, гишүүдэд хүргүүлнэ. Нэр дэвшигчдийн асуултад хариулт өгч байгаа болон байр сууриа илэрхийлж байгаа байдлаас энэ хүмүүсийг томилох боломжгүй үндэслэл байвал нэрийг нь санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгч эргүүлэн татах боломжтой. Мөн УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ томилох, эс томилохыг шийдээд явна. УИХ-тай зөвшилцдөг болон УИХ-аас томилдог албан тушаалтны томилгоотой холбогдуулж нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар иргэд нэр дэвшигчдээс ач холбогдол бүхий асуулт асууж, хариулт авч байна. УИХ энэ үйл ажиллагааг хэвшүүлснээр иргэдийн УИХ-д болон төрд итгэх итгэл дээшлэнэ. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэд энэ мэтчилэн тодорхой хэмжээгээр оролцох нь олон талын ач холбогдолтой. Томилогдох гэж байгаа албан тушаалтнууд ч эргээд иргэдийн хяналтад орж байна. Цаашид УИХ-тай зөвшилцдөг болон томилдог бүх албан тушаалтныг олон нийтийн хараа хяналт дор хэлэлцэж байх болно” гэлээ.

Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцлоо.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ху...

Уншсан: 1956 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа
2019.08.15
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна
2019.08.14
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ
2019.08.12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа
2019.08.09
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсни...
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг у...
2019.08.15
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьт...
2019.08.14
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.08.12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ...
2019.08.09
Засгийн газрын ээлжит хуралдаан болов
2019.08.07
Иргэд, олон нийтийн төлөөлөл, улс төрийн намуудаас...
2019.08.08
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина
2019.08.08
Ажлын дэд хэсгийн ахлагчид Үндсэн хуульд оруулах н...
2019.08.07
Норовлин суманд баригдах “Шихихутаг-Их засаг” ...
2019.08.07
Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгу...
2019.08.07
Л.Оюун-Эрдэнэ сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулал...
2019.08.06
Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёол...
2019.08.06
Гадаад харилцааны Сайд Д.Цогтбаатар Асано Кацухито...
2019.08.06
Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажил...
2019.08.05
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсни...
2019.08.02
УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгуулл...
2019.08.02
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.08.02
Засгийн газар: Хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар...
2019.08.01
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хамтран тунхагла...
2019.08.01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхий...
2019.08.01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхи...
2019.08.01
Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол-АНУ-ын харилцааны...
2019.07.31
Хонгконгод зорчих иргэдийн анхааралд
2019.07.30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлал өнө...
2019.07.29
БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп ма...
2019.07.29
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтг...
2019.07.26
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчи...
2019.07.25
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цувра...
2019.07.25
"Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат б...
2019.07.25
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011