Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөмж гаргалаа
2019.04.22

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр томоохон төслүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13-р зуун, “Нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ.

Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, мөн Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нэрлэж болох юм.

Эдгээр цогцолборуудын талаарх мэдээлэл, хөрөнгө оруулалт, хоорондын уялдаа холбоо, түүхэн учир шалтгаан, монголчуудад, орон нутгийн иргэдэд хүрэх үр өгөөж, аялал жуулчлалыг дагаж хөгжих бусад салбарууд зэргийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Гэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөвхөн Хэнтий аймаг, Монгол улсад хамаатай асуудал биш, нийт Монгол туургатан, хөрш орнуудын бүс нутгийн интеграцичилалтай холбоотой том ажлын эхлэл гэдгийг тэрээр онцолсон. 

Ингээд үндсэн илтгэлүүдтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг тусгасан 5 заалт бүхий зөвлөмжийг үндэсний чуулганаас гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.

Уг зөвлөмжид,

 Нэгдүгээрт, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж, ОУ-ын агаарын тээврийн даацыг нэмэгдүүлэх, цахим виз олголтыг нэвтрүүлэх, хилийн боомт дээрээс виз олгох ажлыг яаралтай эхлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татварын болон бусад бодлогоор төрөөс дэмжих,

Хоёрдугаарт, Мянганы суут хүн, Их эзэн Чингиис хааны түүхэн өв, соёлыг цогц байдлаар дэлхий нийтэд сурталчлан таниулах, боловсролын хөтөлбөрт тухайлсан өөрчлөлт оруулах, “Чингис хаан” нэршлийг хэрэглэх тухай зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх,

Гурвдугаарт, Түүхэн аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Дэлхийн мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тусгай хөтөлбөр батлан хэрэгжүүлэх,

Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбар, Монгол Улсын хэмжээнд эвдрэлд орж орхигдсон газруудын байгаль, орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, 

Тавдугаарт, Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төслийг МҮХАҮТ хариуцан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруул...

Уншсан: 1772 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барив
2019.09.17
ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгалаа
2019.09.16
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...
2019.09.16
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно
2019.09.15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна
2019.09.16
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх ...
2019.09.17
ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зурга...
2019.09.16
УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...
2019.09.16
Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан та...
2019.09.15
Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нут...
2019.09.16
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар...
2019.09.13
Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулаха...
2019.09.12
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.09.12
Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай...
2019.09.12
Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгө...
2019.09.12
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ...
2019.09.10
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ...
2019.09.09
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бутаны хаант улсын До...
2019.09.06
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга...
2019.09.06
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНБУ-д айлчи...
2019.09.06
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, т...
2019.09.05
Засгийн газрын хуралдаан боллоо
2019.09.05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владиво...
2019.09.05
Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн т...
2019.09.04
В.В.Путин: Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёст...
2019.09.04
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пути...
2019.09.04
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна...
2019.09.02
Ерөнхийлөгч Х.Баттулга "Русские Витязи" багийн ура...
2019.08.29
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "ABU ROBOCON-2019 MONGOLIA...
2019.08.26
ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн Бай Юйганыг хүлээн...
2019.08.29
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2019.08.22
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
2019.08.20
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралд...
2019.08.19
Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсни...
2019.08.15
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг у...
2019.08.15
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011