Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Б.Түвшинтөгс: Энэ удаагийн банкны дампуурал тэс өөр тогтолцооны үед тохиосон гэдгээрээ онцлогтой
2019.04.15

Эдийн засагч Б.Түвшинтөгстэй банкны салбарын нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт банкны салбарт гэнэтийн гэж болохоор мэдээлэл цацагдлаа.  Улмаар иргэдийн дунд банкинд мөнгөө хадгалах нь зөв эсэх талаар эргэлзээ үүсээд байна. Судлаачийн хувьд банкны салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Банкны салбар эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй.  Арилжааны банкууд улирал тутамд үзүүлэлтүүдээ тайлагнаж байгаа. Олон нийтэд ил мэдээлэл учраас судлаач бидний хувьд үнэлэлт дүгнэлтээ хийгээд явж байдаг. Гэтэл Капитал банк улирлын тайлангаа гаргахаа больчихсон. Тэгэхээр олон нийт, ялангуяа судлаачдын хүрээнд ч мэдээлэлгүй болсон. Тэр талаараа харамсалтай. Миний хувьд тоон үзүүлэлтүүдээ нийтэд ил болгоогүй учраас тухайн банк ямар шалтгааны улмаас хүндрэлд орсон талаар хэлэхэд хүндрэлтэй. Харин нийт банкны системийн үзүүлэлт хагас жил тутам дэлгэрэнгүй тайлан дээр гарч байгаа.  2016-2019 оныг хүртэл нөхцөл байдлыг аваад үзэхэд, 2016 онд банк систем нийтээрээ хүндрэлтэй байсан. Хамгийн гол үзүүлэлт болох чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ өндөр байсан. Чанаргүй зээл 12-13 хувь байна гэдэг бол Монголын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт. Энгийн үед 5-6 хувь байдаг. Дээрээс нь чанаргүй болсон хэрнээ чанаргүй ангилалд оруулаагүй зээл их байх шиг байсан. Тийм ч учраас Олон улын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудын активт чанарын судалгаа хийсэн. Зээлийн ангиллыг оновчтой болгох, олон улсын стандартад нийцүүлэх зэрэг алхмыг хийснээр одоо банкуудын гаргаж буй тэнцэл олон улсын шаардлагыг хангахуйц болох ёстой. Энэхүү активын чанарын үнэлгээ дээр үндэслэн Олон улсын валютын сан өнгөрсөн оны төгсгөлд Монголын банкны систем харьцангуй эрүүл байна гэдгийг зарласан. Одоогийн байдлаар чанаргүй зээл түгшүүр зарлах хэмжээнд биш байгаа. Энэ бол эдийн засгийн хүндрэлээс гарч яваагийн шинж гэж би харж байгаа. Энэ шилжилтийн үед системийн хувьд ач холбогдол багатай банкинд хүндрэл гарч байна. Ерөнхий эдийн засгийн цаашдын төлөвийн хувьд түүхий эдийн ханш, төсөв сангийн бодлого хэр тогтвортой байхаар тодорхойлогдоно. Одоогийн ерөнхий үзүүлэлтүүдээс дүгнээд үзэхэд, өнгөрсөн жилийн тогтвортой байдал 2019 оны турш үргэлжилнэ гэж харж байна.

-Та системийн бус банк гэж онцоллоо.  Банкуудыг системд нөлөөтэй, бага нөлөөтэй гэж хоёр ангилж байгаа. Ялгаа нь юу вэ?

-Нийт системийн хувьд ач холбогдолтой банк гэх ойлголт бий. Системд томоохон байр суурь эзэлж буй банк хүндрэлд орвол нийт системээ араасаа дагуулах эрсдэлтэй. Жишээлбэл, системийн нийт хөрөнгийн 20 хувийг төвлөрүүлсэн банкинд хүндрэл үүсвэл, үлдсэн 80 хувьд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тиймээс системийн хувьд ач холбогдолтой томоохон банкуудыг ангилж, илүү өндөр хяналт тавьж үйл ажиллагааг нь хянах шаардлагатай болж байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд баримталж буй бодлого биш. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр үүссэн асуудлуудын нэг нь энэ. Тухайн үед ач холбогдолтой банкууд системдээ том хувь эзэлдэг, мөн нэг нь нөгөөгөөсөө маш их хамааралтай болчихсон байсан. Улмаар нэг банк нь хүндрэхэд системийн хэмжээний эрсдэл үүссэн. Энэ бол дэлхийн санхүүгийн хямралаас авсан том сургамж. Монголд түүнээс өмнө системийн ач холбогдолтой, ач холбогдол багатай банк гэх ойлголт байгаагүй.

-Өнгөрсөн долоо хоногт Төв банкнаас татан буулгах арга хэмжээ авсан арилжааны банкны тухайд нийт системдээ ямар нөлөөтэй байсан бэ?

-Нийт системд нөлөөлөхүйц банк биш. Өөрөөр хэлбэл, нийт актив нь системийн хэмжээнд бага хувь эзэлдэг. Одоогийн байдлаар системийн ач холбогдолтой банкууд Монголбанкнаас тавьсан шаардлагуудыг хангаад, хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

-Гэхдээ маш олон хадгаламжид эзэмшигчид хохироод үлдлээ шүү дээ?

-Хадгаламж эзэмшигчдэд хүнд байгаа. Гэхдээ урд өмнө нь дампуурч байсан банкуудтай харьцуулахад, Капитал банкны дампуурал тэс өөр зохицуулалт, өөр тогтолцооны үед болж байгаа гэдгээрээ онцлогтой. Капитал банк дампуурч буй сүүлчийн банк биш. Харамсалтай нь ирээдүйд ч ийм зүйл тохиолдоно. Үүнийг бүх цаг үеийн Төв банкны удирдлагууд болоод УИХ, Засгийн газрын бодлого боловсруулагчид харж байсан. Тиймээс ийм хүндрэл тохиолдвол хэрхэн даван туулах вэ гэдэг асуудалд бодлогын шийдэл гаргасан байдаг. Өмнө нь Сэргээлт босголт, Хадгаламж, Зоос, Анод гээд л банкууд дампуурч байсан. Тэр болгонд төр өөрөө эрсдэлийг нь хүлээж ирсэн. Засгийн газар, Монголбанк дампуурсан банкны алдагдлыг өөр дээрээ шилжүүлэн авдаг байсан. Банкны эзний алдааг төр буюу татвар төлөгч бид үүрч ирсэн. Ингээд яваад байж болохгүй гэдгийг бид бүгд мэдэж байна. Өөрөөр хэлбэл, төр хүмүүсийн эрсдэлд өртсөн хадгаламжийн мөнгийг олгож ирсэн. Гэтэл дампуурсан банкнаас гарсан зээлийг эргэн төлүүлэх буюу төр гаргасан мөнгөө буцаан олж авахад асар их хүндрэл үүссэн. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг энэ тогтолцоог сууриар нь өөрчлөхийн тулд 2013 онд хадгаламжийн даатгалыг бий болгосон. Хадгаламжийн даатгалын тогтолцоо бол төр төлөөсийг нь үүрдэг буруу тогтолцоог халах гэж оролдож буй эхний алхам. Одоогийн байдлаар 100 хувь халж чадаагүй ч эхний алхам нь хийгдсэн. Хадгаламжийн даатгалын корпорац бол төрийн байгууллага. Энэ байгууллага алдагдал хүлээвэл төрд ачаа болно гэсэн үг. Хадгаламжийн даатгалын корпорацад сан хэлбэрээр цугларсан мөнгөөр даатгагдсан хадгаламжийг нөхөн олгох боломжтой байна. Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь даатгагдсан гэж мэдээлсэн. Тэд санаа зовох зүйлгүй даатгалаасаа мөнгөө авна гээд байгаа нь хадгаламжинд даатгалын тогтолцоо нэвтрүүлсний ач тус. Бид эрсдэлээ хаах ийм том дэвшил гаргасан шүү гэдгийг хэлж байхгүй бол нийгэмд банк дампуурлаа гэхэд хамгаалдаг тогтолцоо огт байдаггүй мэтээр буруу сэтгэгдэл төрөөд байна. Гэхдээ энэ тогтолцоог улам сайжруулахын тулд хийх зүйл олон бий.

-Цаашид ямар алхам хийх ёстой вэ?

-Банк дампуурахад энэ сан эрсдлийг нь хааж байна. Гэтэл арилжааны банкин дээрх хяналт шалгалтыг Төв банк хийдэг. Мөнгө төлөх болохоор Хадгаламжийн даатгалын корпорац, өдөр тутмын хяналтыг Монголбанк хийж буй завсардлыг арилгах ёстой. Өөрөөр хэлбэл, Хадгаламжийн даатгалын корпорац өөр дээрээ эрсдэл авч байгаа учраас банкуудад хяналт, шалгалт хийж ирээдүйн эрсдэлийг урьдчилан хардаг байх ёстой. Хадгаламжийн даатгалын корпорацын удирдлагууд Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс бүрдэж байгаа. Энэ утгаараа Монголбанкны нэг үргэлжлэл мөн.  Гэхдээ энэ тогтолцоог улам зах зээлд суурилсан болгох шаардлагатай. Хадгаламжийн даатгалын тогтолцоо бол зах зээлд суурилсан механизм. Төрд ирж байсан ачааллыг арилжааны банкууд буюу хувийн хэвшилд тэнцүү үүрүүлж байгаа тогтолцоо юм. Хадгаламжийн даатгалын корпорацаас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлнө гэдэг бол арилжааны банкуудаас цугларсан хураамжаас эргүүлэн олгож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Төсвөөс хамааралгүйгээр банкууд өөрсдөө хүндрэлээ шийддэг тогтолцоо руу явж буй үйл явц. Цаашдаа банкуудаас авсан хураамжаар дампуурсан банкны хадгаламж эзэмшигчдийн  мөнгийг төлж байгаа учраас Хадгаламжийн даатгалын корпорац бүх банкуудад жинхэнэ утгаар нь хяналт тавидаг байх ёстой.

-Капитал банкийг татан буулгаснаас хойш Арилжааны банкинд хяналт шалгалт хийдэг Монголбанк өнгөрсөн хугацаанд яагаад дуугүй байсан бэ” гэх шүүмжлэл гарлаа?

-Олон нийтийн зүгээс ийм асуулт тавихаас өөр аргагүй.  Гэхдээ үүнийг хууль, журмаар зохицуулаад өгчихсөн байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Журмаараа, Монголбанк тухайн банкинд хүндрэлээс гарах цаг хугацаа олгодог. Тухайлбал, аль ч банк алдагдалтай ажиллахад банкны эздийг “нэмж хөрөнгөө оруул” гэх шаардлагыг Монголбанкнаас тавьдаг. Өөрөөр хэлбэл, алдагдлаа хаахын тулд хадгаламж эзэмшигчдийн мөнгө рүү орж болохгүй, тиймээс өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэдэг шаардлага тавьдаг. Олон улсын валютын сангийн хийсэн активын чанарын үнэлгээгээр “Банкууд өөрийн хөрөнгийн дутагдалтай байна. Эзэд нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай” гэдэг дүгнэлт гарсан. Капитал банкны хувьд ч “Нэмж хөрөнгө оруул“ гэж шаардлага тавигдаад, тавигдсан шаардлагыг биелүүлж чадаагүй учраас татан буулгах арга хэмжээ авагдаж байна гэж ойлгож байгаа. Энэ бол зөвхөн Монголд байгаа практик биш, олон улсад хэрэгжиж буй практик. Эцсийн дүндээ энэ бол банкны удирдлагын чадамжтай холбоотой гарч буй асуудал.  

Банкны салбар эрүүл мэндээ тодорхойлдог маш тодорхой үзүүлэлтүүдтэй. &nbs...

Уншсан: 2105 | Түгээх |
Холбоотой мэдээ
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа
2019.06.30
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
2019.06.27
“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганхуягийн удирдлага дор ажиллана
2019.06.27
Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлогдоно
2019.06.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад...
2019.06.30
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлага...
2019.06.27
“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганху...
2019.06.27
Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлог...
2019.06.25
Барилгын салбар хямралаас гарч, үйл ажиллагаа өргө...
2019.06.21
Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно
2019.06.20
Tenger Bella beauty
2019.06.11
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үү...
2019.06.07
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчл...
2019.06.07
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
2019.06.04
“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, б...
2019.06.03
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн автомашин хийг...
2019.05.30
Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр ...
2019.05.30
"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянга...
2019.05.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн...
2019.05.23
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг ш...
2019.05.21
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг...
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,...
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн ...
2019.05.13
Хойд, урдын ялгаа ба аудитын дүгнэлт
2019.05.14
Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна
2019.05.12
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
2019.05.09
Монгол Улсын Хөгжлийн банк: Хөгжилд хөтөлсөн жилүү...
2019.05.08
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчн...
2019.05.07
ЖДҮХС-гийн Хөгжлийн банкин дахь зээлийн үлдэгдэл 2...
2019.04.30
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчд...
2019.04.30
"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл аж...
2019.04.30
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011