Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Эрдэнэтийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад орууллаа
2019.04.11

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор угсарч Ил уурхайд өнөөдөр ашиглалтад орууллаа. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3 шанаганы багтаамжтай ЭКГ-12К маркийн экскаваторыг хүлээн авах ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд, ОХУ-ын “Из Картекс” компанийн төлөөлөл болон Эрдэнэтийн уурхайчид оролцов. ЭКГ-12К экскаваторыг Ил уурхайн ажилчид өөрсдийн нөөц боломжоо ашиглан хугацаанаас нь 1 сарын өмнө амжилттай угсарч дуусжээ. Угсралтын ажилд хоёр гадаад мэргэжилтэн зөвлөхөөр ажилласан байна.

ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “ОХУ-ын нэр хүндтэй компанийн ЭКГ-12К экскаваторыг Монгол Улсад анх удаа угсарч өнөөдөр ажилд гаргаж байна. Манай үйлдвэрт ЭКГ маркийн экскаваторууд ажиллаж байсан. Энэ экскаватор бол хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар юм. ЭКГ-12К экскаваторыг ашиглалтад оруулснаар Ил уурхайн найдвартай ажиллагаа болон хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ.

Өмнө нь ажиллаж байсан экскаваторуудаас бүтээмжийн хувьд 20 хувь дээгүүр, цахилгаан зарцуулалтын хувьд 30 хувиар бага, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлыг хангасан системээр бүрэн тоноглогдсон уулын техник юм. Манай Ил уурхайд өвөл -35 хэм хүрч хүйтрэх тохиолдол бий. Ийм нөхцөлд гидравлик экскаваторуудын хувьд царцах, шланк буудах асуудлууд байдаг. Харин энэ экскаваторт ийм хүндрэл бэрхшээл гарахгүй. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд техник технологио шинэчлэх, хуучирсныг нь солих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Сүүлийн хоёр жилд бид энэ чиглэлээр 151 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Саяхан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хуралдаанаар 2019 оныхоо зорилтот хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлууллаа. Энэ жил бид 419 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. Эхний ээлжинд зайлшгүй солих тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгох ажлыг хийнэ. Өнөөдөр ашиглалтад оруулсан шиг экскаватор дахин худалдан авах гэрээг бид хийсэн байгаа. Гэрээнд тусгаснаар ирэх 11 сард энэ экскаваторыг нийлүүлэх байсан. Үүнийг экскаватор үйлдвэрлэгч компанийн удирдлагуудтай ярилцаж байгаад ирэх долдугаар сард нийлүүлэхээр тохиролцоод байна.

Энэ ажлыг хэрэгжүүлснээр Ил уурхайн ажиллах нөхцөл сайжирна. Ил уурхай гүнзгийрэх тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа. Бид гаргаж буй бүтээгдэхүүнийхээ түвшинг хадгалж, эдийн засгийн хүрсэн түвшингээ бууруулахгүйн тулд цаашид олборлох, боловсруулах хүдрийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарна. Энэ ажилд бэлтгэсэн чухал арга хэмжээ өнөөдөр боллоо” гэж онцолсон юм.

     Энэ үеэр бид Ил уурхайн экскаваторын жолооч Б.Бямбаатай уулзахад, “Өмнө нь би 15м3 шанаганы багтаамжтай экскаватор дээр ажиллаж байлаа. Өнөөдрөөс ЭКГ-12 маркийн шинэ экскаватор ажиллуулахаар хүлээж аваад байна. Энэ экскаватор ая тухтай, дуу чимээ байхгүй. Бүх эд ангиудыг компьютерээр харах боломжтой. Гадна, дотно орчноо камерын тусламжтайгаар хянах нөхцөлтэйгөөрөө онцлог юм” гэв.

     Мөн энэ үеэр ОХУ-ын “Из Картекс” компанийн Худалдаа эрхэлсэн захирал Ганин Андрей Романович “ЭКГ-12К  экскаватор жолоодох Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн машинч, туслахуудад компанийнхаа гарын бэлгийг гардуулж ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. Шинэ экскаватор угсрах ажлыг Ил уурхайн уулын, цахилгаан, засварын ажлын хэсгээс тус тус бүрдсэн 26 ажилтан өөрсдийн хүчээр, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн юм. Уурхайчид хариуцсан ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ осол авааргүй ажиллаж, мэргэжлийн ур чадвараа ахиулан, туршлага хуримтлууллаа.

     “Эрдэнэт үйлдвэр” техникийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЭКГ-12К экскаватораар ийнхүү бүл нэмснээр хүдэр олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх юм. Уурхайчид өнгөрсөн онд 31 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж, амжилттай биелүүлсэн бол энэ жил 31 сая 500 мянган тонн хүдэр боловсруулах том зорилт өмнөө тавин, ажиллаж байна.      


Т.БАТЧУЛУУН

Монголд анх удаа ЭКГ-12К маркийн экскаваторыг угсарч өнөөдөр Эрдэнэт  үйл...

Уншсан: 1965 | Түгээх |
Холбоотой мэдээ
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа
2019.06.30
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана гэв
2019.06.27
“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганхуягийн удирдлага дор ажиллана
2019.06.27
Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлогдоно
2019.06.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Олон улсад IPO хийх гэж буй багийнхан хэн бэ?
2019.07.03
“Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад...
2019.06.30
Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлага...
2019.06.27
“Эрдэнэс-Тавантолгой”-н охин компаниуд Б.Ганху...
2019.06.27
Боловсруулаагүй 241.6 мянган адууны шир экспортлог...
2019.06.25
Барилгын салбар хямралаас гарч, үйл ажиллагаа өргө...
2019.06.21
Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно
2019.06.20
Tenger Bella beauty
2019.06.11
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үү...
2019.06.07
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчл...
2019.06.07
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
2019.06.04
“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, б...
2019.06.03
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн автомашин хийг...
2019.05.30
Сэргээгдэх эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр ...
2019.05.30
"Орон сууц" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 150 мянга...
2019.05.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: 60 гаруй тэрбум төгрөгийн...
2019.05.23
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг ш...
2019.05.21
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг...
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,...
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн ...
2019.05.13
Хойд, урдын ялгаа ба аудитын дүгнэлт
2019.05.14
Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна
2019.05.12
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
2019.05.09
Монгол Улсын Хөгжлийн банк: Хөгжилд хөтөлсөн жилүү...
2019.05.08
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчн...
2019.05.07
ЖДҮХС-гийн Хөгжлийн банкин дахь зээлийн үлдэгдэл 2...
2019.04.30
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчд...
2019.04.30
"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл аж...
2019.04.30
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011