Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн нээгдлээ
2019.04.02

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ХХААХҮЯ-аас зохион байгуулж гаргалаа. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнг үзэж, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд хандан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт үйлдвэр эрхлэгчид,

Эрхэмсэг зочид, төлөөлөгчид өө,

  Монгол улсын Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү үзэсгэлэнд оролцож буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын хамт олон та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг батлан гаргаж дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалж энэ оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарласан.

Үүний хамт Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн баталж мөрдүүлж эхлээд байна.  Үүний үр дүнд манай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо түлхүү худалдан авах нөхцөл, боломжийг бүрдүүлж өглөө.

Засгийн газрын дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны байдлаар 15.7 их наяд төгрөгт хүрч, 21 хувиар өссөн бол оны эхний 2 сарын байдлаар мөн 20.0 орчим хувийн өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байна.

Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүн, нөгөө талаас хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалт зэрэг нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нааштай үр дүн үзүүлж байгаа нь дамжиггүй.

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргаснаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчийг дэмжин, татварыг 90 хүртэл хувиар буцаан урамшуулах, татварын зардлыг бууруулах таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна.

Иймд та бүхний цаашдын бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсээд өнөөдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагын төлөөлөлд таниулах, цаашид төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцон бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах болно.

Үндэсний үйлдвэрлэгч та бүхний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байж, бизнесийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, өсөн арвижиж байхын ерөөлийг дэвшүүлье гэв.

Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг...

Уншсан: 2083 | Түгээх |
Холбоотой мэдээ
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг боллоо
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,төсөл сонгон шалгаруулах журам батлагдлаа
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэллээ
2019.05.13
Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна
2019.05.12
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Арьс ширэн түүхий эдийн чанарын талаар хэлэлцүүлэг...
2019.05.16
ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох,...
2019.05.16
Хонины шинэ мах 8000-8500 төгрөг байна
2019.05.14
Баруун аймгуудын хэрэглээг бүрэн хангах цементийн ...
2019.05.13
Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна
2019.05.12
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
2019.05.09
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчн...
2019.05.07
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчд...
2019.04.30
"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2019 оны I улирлын үйл аж...
2019.04.30
Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд эдийн зас...
2019.04.29
Он гарснаас хойш 1.6 тн алт худалдан авлаа
2019.04.28
Гуравдугаар овоолгын нөхөн сэргээлт Монголын уул у...
2019.04.23
Хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юуг ан...
2019.04.18
Тээврийн хэрэгслийн татварыг Пос машинаар төлөх бо...
2019.04.16
Б.Түвшинтөгс: Энэ удаагийн банкны дампуурал тэс өө...
2019.04.15
Монголын Ипотекийн Корпорациас мэдэгдэл гаргав
2019.04.14
Эрдэнэтийн уурхайчид Монголд анх удаа ЭКГ-12К экск...
2019.04.11
Эдийн засгийн байнгын хорооны тогтоолыг баталлаа
2019.04.10
Капитал банкны харилцагчдын хорин сая хүртэл төгрө...
2019.04.09
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-201...
2019.04.02
Барилгын бүтээцийн тооцооны "ЛираСАПР программын ...
2019.03.28
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Лондон хотноо айлчл...
2019.03.27
“Эрдэнэт үйлдвэр” компанийг төрийн өмчит үйлдв...
2019.03.21
Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ
2019.03.21
Манай улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байна
2019.03.21
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг ...
2019.03.20
Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээх асуудл...
2019.03.20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат...
2019.03.20
Улаанбаатар-Дарханы хооронд түр зам гаргана
2019.03.17
“Орон нутгийн бизнес Европын холбооны зах зээлд ...
2019.03.14
Өр тэглэх амлалт долларын ханшийг өсгөв
2017.07.06
Эдийн засагч Б.Баттөмөр: АНУ-ын зээлжих эрхийн зэр...
2011.08.09
Хятадын төв банкны чанаргүй зээл 10-20 хувьд хүрч...
2012.09.15
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын ...
2017.11.30
“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг к...
2017.12.15
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр б...
2018.01.24
Шөнийн клубуудын зөвлөл архидан согтуурахтай тэмцэ...
2013.05.25
“УБТЗ” нийгэмлэгийн төлсөн онцгой албан татвар...
2018.02.22
ОУВС-гийн хөтөлбөр буюу мөнгөний чимээ
2017.05.26
“Приус” зэрэг зарим автомашины онцгой албан та...
2017.06.12
"Айтүүлс” –ийн арилжаа амжилттай эхэллээ
2017.11.16
Сайд Д.Сумъяабазар Канадын Элчин сайдыг хүлээн авч...
2017.11.08
Эрчим хүчний тарифын хөнгөлөлт ирэх сарын 1-нээс х...
2018.10.30
Халх голд хууль зөрчин газар олгосон шийдвэрүүдийг...
2018.04.25
"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилга...
2018.11.05
Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулна
2018.04.25
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
2017.11.02
“Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээл...
2018.04.05
“Тавантолгой” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж ...
2018.06.22
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний ж...
2018.05.07
Нүүрсний тээвэрт үүссэн дарааллыг дахин бууруулна ...
2018.06.21
ХАА-н мэргэжлийн холбоод “Шинэ хөдөө” төслийг ...
2017.10.04
НИТХ гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр хэрэг...
2018.01.26
Гадны зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөри...
2018.03.03
Улаанбуудайн тонн тутамд 50-60 мянган төгрөгийн ур...
2018.02.07
Газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц бүрдү...
2017.10.03
Монголд зээл олгож, хөрөнгө оруулалт хийх сонирхло...
2018.03.12
Засгийн газар 2018 оны зургадугаар сард 753.3 тэрб...
2018.07.01
Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг УИХ-ын Б...
2017.09.27
ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр ба...
2018.04.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011