Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр нь бус тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрээр нь үнэлэх жишиг тогтож эхэлнэ
2019.03.14

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Засгийн газрын хуралдаанаар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн загварыг хэлэлцэн баталсантай холбогдуулан хэвлэлд өгсөн ярилцлагыг нийтэлж байна. 

- Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн загварыг хэлэлцэн, баталлаа. Уг загвар хэлэлцээрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласны хувьд ийм загвар боловсруулах болсон шалтгаан, ач холбогдлын талаар товч тодруулга өгнө үү.

- Монгол Улс 1990 оноос хойш Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын нийт 44 хоёр талт хэлэлцээр байгуулснаас өнөөдрийн байдлаар 36 нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

Монгол Улсаас бусад улстай байгуулсан хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал (ХХБХ)-тай хамтран 2016 онд судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээс харахад манай хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалаагүй, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалсан гол гол заалтуудыг нарийвчлан томьёолоогүй байна гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү зөрчлийг арилгах, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхээ хадгалан үлдэх, хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт хүлээн авч буй улсын эрх ашгийг тэнцвэртэй хангах зорилгоор холбогдох яамдын төлөөлөл, олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйгээр мэргэшсэн гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран уг загварыг боловсруулж, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг олон улсын байгууллагаар хөндлөнгийн дүгнэлт хийлгүүлсэн.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт бол үндэсний эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх гол хөдөлгүүр, чухал арга хэрэгслийн нэг юм. Манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 хөгжлийн баримт бичгийг 2016 онд баталсан, энэхүү үзэл баримтлалд тусгасан зорилго, зорилтод хүрэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой ашиглах зорилгоор хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх шаардлага бий болсон. Хөгжиж буй улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангахаас гадна үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрх ашиг сонирхлыг эн тэнцүү хамгаалах шаардлага зүй ёсоор тулгардаг.

Шинээр болон шинэчлэн байгуулах Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг Засгийн газраас баталсан уг загварын дагуу байгуулснаар гадаадын хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр нь бус тухайн улсын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрээр нь үнэлдэг жишиг тогтож эхэлнэ гэж үзэж байна.

- Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд учир дутагдалтай байна гэж хэллээ. Эдгээр хэлэлцээрийн талаар цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

 - Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөж байна. Дэлхийн улс, орнууд 1960-аад оноос эхлэн 2000 оныг хүртэл хоёр талт улс төрийн харилцаагаа шат ахиулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор, мөн олон улсын зарим судлаачдын үзэж буйгаар “зураг авахуулах” зорилгоор Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж эхэлсэн байдаг.

Өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд 3350 гаруй хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулсан гэсэн тоо бий. Харин 2000 оноос хойш хөрөнгө оруулалтын эдгээр хэлэлцээрт үндэслэсэн маргаан ихээр гарч эхэлсэн учир ийм төрлийн хэлэлцээр байгуулах нь багассан байдаг. Тухайлбал: НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан судалгаагаар 1994-2018 оны хооронд олон улсын хэмжээнд хөрөнгө оруулагч- хөрөнгө оруулалт хүлээн авагч улс хоорондын нийт 904 маргаан гарч, нэхэмжлэлийн хэмжээ нь олон  зуун саяас хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон. Мөн хөгжиж буй Хятад, Энэтхэг, Солонгос зэрэг улсаас өндөр хөгжилтэй улсуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнээр өндөр хөгжилтэй улсууд ч мөн адил хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болж, хөрөнгө оруулалтын орчин хурдацтай өөрчлөгдөж байна.

Үүний үр дүнд дэлхий нийтээрээ, өндөр хөгжилтэй болон хөгжиж буй улсын аль аль нь хөрөнгө оруулалт хүлээн авагч улс болон хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тэнцвэржүүлэх бодлого барьж эхэлж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг хүлээн авагч улсын дотоодын эрх зүйн зохицуулалт хийх бүрэн эрхийг илт хязгаарласан хуучин хэлэлцээрүүдийг цуцлан тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан шинэ хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа эрчимжиж байна. Тухайлбал: Энэтхэг Улс 2017 онд нийт 50 улстай байгуулсан хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2018 онд 5 хэлэлцээр шинэчлэн байгуулсан бол Европын Холбоо гишүүн улс хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ цуцлан, 2010 оноос хойш 13 улстай хөрөнгө оруулалтын хэлэлцээр шинээр байгуулсан байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ийнхүү шинэчлэгдэн улс бүр өөрийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх боломжийг хангасан хөрөнгө оруулалтын шинэ загвар хэлэлцээртэй болж, хуучин хэлэлцээрээ цуцлах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Манай улс ч мөн адил олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн шинэтгэлийн үйл явцад идэвхтэй оролцон эрх зүйн орчингоо өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн ийнхүү өөрчлөхөөр ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулах саналыг Энэтхэг, Өмнөд Солонгос, Чех зэрэг 7 улсаас манайд ирүүлсэн. Эхний ээлжид эдгээр улстай яриа хэлэлцээгээ эхлүүлж, хуучин хэлэлцээрээ шинэчлэх, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг шат дараатай шийдвэрлэх юм.

- Хөрөнгө оруулалтын хэлэлцээрээ ийнхүү шинэчилснээр хөрөнгө оруулалт буурах зэрэг сөрөг үр дагавар бий болох уу?

- Хэлэлцээрийн загвар ийнхүү өөрчлөгдсөнөөр шинээр болон шинэчлэн байгуулах хэлэлцээрээ энэхүү загварт тусгагдсан зорилго, зарчмын дагуу байгуулна. Одоо үйлчилж буй хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хүрээнд хамаарах гадаадын хөрөнгө оруулалтад шууд нөлөөлөх эрсдэл байхгүй. Хуучин хэлэлцээр цуцлагдсан ч уг хэлэлцээрийн хүрээнд өмнө оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хувьд 15-20 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж, хөрөнгө оруулагчид тухайн хэлэлцээрээр олгосон давуу эрхээ эдэлдэг учир хуучин хөрөнгө оруулагчдад эрсдэл учрахгүй.

Нөгөөтээгүүр, хэрэглэгчид компанийн нийгмийн хариуцлагын түвшин, байгаль орчин, хүн, амьтан ургамлын эрүүл мэндэд ээлтэй техник, технологи ашигладаг эсэхийг харгалзан сонголт хийдэг болж байгаагаас үүдэн үндэстэн дамнасан корпорацууд төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид ч  нийгмийн хариуцлагыг сайн дураар хэрэгжүүлж байгаа сайн жишиг тогтож байна. Иймээс хариуцлагатай хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчид тус хэлэлцээрээр олгох давуу эрхээ аливаа хязгаарлалтгүйгээр эдлэх бүрэн боломжтой.

Харин үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн, амьтан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан, авилгын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хөрөнгө оруулагчийн хувьд хэлэлцээрээр олгох давуу эрхийг эдлэх боломжгүй.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

с

Уншсан: 15324 | Түгээх |
Холбоотой мэдээ
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй
2019.05.16
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөнгийг идсэн байна, хувьдаа завшсан байна гэж нэг ч төгрөгийн акт тавиагүй
2019.04.23
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт тогтмол зохион байгуулж байна
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор бүсээс 74.9 сая ам.доллар орж иржээ
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна
2019.01.24
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө...
2019.05.16
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох...
2018.12.18
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зө...
2018.12.04
Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөө...
2018.11.30
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дот...
2018.11.12
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дууста...
2018.07.25
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уур...
2018.07.24
А.Энхжин: Өмнөх оноос 10 хувиар их алт авахаар зор...
2018.07.22
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алд...
2018.07.18
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Мо...
2018.07.02
С.Амарсайхан: Хэрэв би цагдаагийн албан хаагчтай з...
2018.07.01
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэ...
2018.06.23
ШХАБ-т элсэх асуудлаар судлаачид юу хэлэв
2018.06.06
С.Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилб...
2018.05.28
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
Х.Мандахбаяр: Өмнөговийн иргэдийг басамжилж буй Б....
2017.08.18
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зө...
2018.12.04
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011