Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг хаанаас ч авах бүрэн боломжтой боллоо
2019.02.01

Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнөговь чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны өдрөөс ХУД-т байрлах Лавай төвөөс үйлчлэх болсон билээ. Тус төвд Автотээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ төв нээгдсэнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ явуулж буй 32 томоохон төвд тасалбар түгээх шинэ систем нэвтрүүлж байгаа талаарх таницуулга, нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.02.01/ зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, АТҮТ-ийн удирдлагууд тээвэрлэгч аж ахуй нэгжүүд, тээврийн салбарынхан болон иргэд, үйлчлүүлэгчид оролцлоо.

Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах зорилгоор хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг ийнхүү байгуулаад байна.  Ингэснээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж байгаа талаар албаныхан хэллээ.

Шинэ авто буудал нь MNS  6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа  онцлогтой юм.

Мөн тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 110-р тушаалаар “Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар борлуулах үйл ажиллагааг цахимжуулах үүргийг АТҮТ-д үүрэг болгосны дагуу “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран тасалбар түгээх цахим машин болох “Гэрэгэ” Киоскыг нэвтрүүлж эхэлжээ.

Тус тасалбар түгээх цахим машиныг нэвтрүүлснээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зорчих тасалбарыг иргэд Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний 32 цэгээс өөрт ойрхон байрлалаас ямар нэгэн шимтгэл хураамжгүйгээр хүссэн цагтаа худалдан авахаас гадна тээврийн хэрэгслийн татвар болон торгуулиа төлөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн “Гэрэгэ” гар утасны апплейкшн программыг нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд тус гар утасны апплейкшныг ашиглан хот хоорондын нийтийн тээврийн зорчих тасалбарыг өөрийн хүссэн газраасаа гар утсаа ашиглан захиалж авах бүрэн боломжтой болж байна. “Гэрэгэ” аппликейшны Автобус цэс рүү орж явах чиглэл сонгож, суудлаа идэвхжүүлээд, төлбөрөө онлайнаар төлж, шууд тасалбараа захиалан баталгаажуулах бөгөөд гар утсандаа ирсэн QR кодыг тасалбар шалгагчид шалгуулан зорчих юм.

Тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран “Тээврийн салбарыг цахимжуулах, үйлчилгээг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй байдлаар зохицуулж зохион байгуулах энэхүү ажил манай автотээврийн салбарт томоохон ажлын эхлэл болж байна. Мөн иргэд зорчигчиддоо үзүүлж буй үйлчилгээг стандартад нийцсэн автобуудлаар дамжуулан манай хамт олон хүргэхээр ажилласан нь ийнхүү биеллээ олоод байна.Цаашид автотээврийн салбарыг цахимжуулах, ухаалагжуулах ажил хүрээгээ улам тэлж, өргөжин бусад салбаруудтайгаа билет бичилтээ нэгтгэн зохион байгуулахаар ажиллаж байна. Жишээлбэл, Дундговь-Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд зорчих иргэн билет бичилтээ нэгдсэн байдлаар захиалах боломжийг бид хамтран бүрдүүлэх юм. Ингэхдээ Дундговь-Улаанбаатар чиглэлд автобусаар, Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд төмөр замаар зорчихдоо билетээ нэг захиалгаар шийдэх боломж бүрдэнэ гэсэн үг” хэмээн арга хэмжээний үеэр онцоллоо.

Автотээврийн үндэсний төвийн хот хоорондын зорчигч тээврийн Төв, Дундговь, Өмнө...

Уншсан: 2616 | Түгээх |
Холбоотой мэдээ
Багшийн хөгжлийн ордны албан хаагчид аврагчдад талархал ирүүллээ
2019.04.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.04.23
Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авч уулзлаа
2019.04.23
БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
2019.04.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эхний ээлжинд эх мал үндсэн сүргээ ээмэгжүүлэх ажлыг хийнэ
2019.04.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Багшийн хөгжлийн ордны албан хаагчид аврагчдад тал...
2019.04.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.23
Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг хотын Захираг...
2019.04.23
БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
2019.04.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Эхний ээлжинд эх мал үндс...
2019.04.23
Эмэгтэйчүүд нэгдэж “Ногоон бүс” байгуулах ажлы...
2019.04.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.22
“Монгол-Хятадын ЭКСПО” хамтран зохион байгуулн...
2019.04.21
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үүрэг чиглэл өглөө
2019.04.21
Замын цагдаагийн гүүрэн гарц энэ оны 11 дүгээр сар...
2019.04.21
Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хаш...
2019.04.21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.21
Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” т...
2019.04.19
Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ
2019.04.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.18
Тэтгэвэр авагчдын анхааралд
2019.04.18
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.17
“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ...
2019.04.15
Сургуулийн өмнөх боловсролын хөрөнгө оруулалтын үз...
2019.04.14
Рекламны самбаруудыг цэгцлэнэ
2019.04.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.14
Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжи...
2019.04.14
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.11
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.10
“Үзэл бодлын өөрчлөлт” лекц уулзалт болно
2019.04.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.07
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2019.04.05
Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт...
2019.04.03
Багш нарын илүү цагийн хөлсийг шийдвэрлэлээ
2019.04.03
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011