Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хоёр дахин хэмнэлттэй
2018.12.30

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан хотын удирдлагын баг Таван толгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Таван толгой түлш ХХК нь Засгийн газрын тогтоолоор энэ оны тавдугаар сард байгуулагдсан. Өнгөрсөн долоон сарын хугацаанд хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байгаа аж. Таван толгой түлш ХХК-ийн нэгдүгээр үйлдвэр нь жилдээ хоёр мянган тонн сайжруулсан шахмал түлж үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Анх 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ДЦС 2-ын дэргэд 14 тэрбум төгрөгөөр баригдсан шахмал түлшний үйлдвэрийг тухайн үед тэндэрт ялсан компани нь технологийн алдаа гаргаснаас болоод бүрэн ашиглалтад оруулж чадаагүй байна. Үүнийг Таван толгой түлш ХХК хүлээн авч засаж, шинээр ашиглалтад оруулснаар 2 дугаар үйлдвэрээ болгожээ. Энэ үйлдвэр нь жилдээ мөн 200 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

“Манай компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь олон улсын стандартын шаардлага хангасан. Шахмал түлшний 5, утааны 4, зуухны нэг үзүүлэлтийг бүрэн хангасан. Улаанбаатар хот жилдээ дунджаар 1.2 сая тонн нүүрс түлж байгаа. Бидний үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлш бол 600-700 тонн нийт 220 мянган гэр хорооллын өрхийг бүрэн хангана. Энэ нь шатааж байсан нүүрсний хэмжээ хоёр дахин багасна гэсэн үг. Түүнээс гадна нүүрснээс ялгардаг хорт үзүүлэлтүүд олон дахин буурсан байгаа. Өнөөдөр хэрэглэж байгаа Налайх, Багануур, Тавантолгойн нүүрснээс манай үйлдвэрлэж байгаа түлш хоёр дахин хэмнэлттэй, хоёр дахин илчтэй. Дараа жилийн өвөл бид ийм гамшгийн хэмжээнд байхгүй гэдгийг баттай хэлмээр байна” хэмээн Таван толгой түлш ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан ярилаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сараас түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Түүхий нүүрсийг орлох бүтээгдэхүүн нь түүнд агуулагддаг дэгдэмхий хий, хорт бодисыг бууруулсан сайжруулсан түлш юм. Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэр нь иргэдийг нь нүүрсний оронд шахмал түлшээр цаг алдалгүй хангаж байх зорилготой. Үйлдвэрлэж байгаа энэхүү сайжруулсан түлш нь илч болон шатах хугацааны хувьд илүү хэмнэлттэй байгаа” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Хотын удирдлагууд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, үр дүнтэй болгох талаар олон ажил хийж байна. Үйлдвэрүүдийн бэлэн байдлыг хангах, сайн чанарын түлшээр иргэдийг хангах зорилготой ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Ирэх онд иргэдийг түүхий нүүрсний оронд шахмал түлшээр хангахад үйлдвэрүүдийн бэлтгэл ажил хамгийн чухал. Үүнтэй бид газар дээр нь ирж танилцаж байна. Мөн бэлтгэл ажлаас гадна шахмал түлшний чанар стандарт сайн байх ёстой” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн За...

Уншсан: 16633 | Түгээх |
Холбоотой мэдээ
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого нийт зардлын 15 хувиас хэтэрдэггүй
2019.10.08
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг сурталчилсан өргөө байгуулахыг зорьж байна
2019.10.01
Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зохицуулалт нь дунд хугацааны тогтвортой байдлын дархлааг нэмэгдүүлэхэд чиглэнэ
2019.10.01
Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ
2019.09.20
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий
2019.09.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Э.Болортулга: МСНЭ-ийн гишүүдийн татварын орлого н...
2019.10.08
Б.Баттүшиг: Токиогийн олимпын үеэр Токиод Монголыг...
2019.10.01
Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зох...
2019.10.01
Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэх...
2019.09.20
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэ...
2019.09.13
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл яв...
2019.09.06
Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг о...
2019.08.27
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон...
2019.07.22
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, ...
2019.07.02
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууру...
2019.07.01
Б.Баянжаргал: Бид Жэжүгийн аялалыг 12 жил хамгийн ...
2019.06.25
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө...
2019.05.16
Ч.Мөнхбаяр: Хөгжлийн банк аль болох урт хугацаатай...
2019.05.08
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох...
2018.12.18
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зө...
2018.12.04
Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөө...
2018.11.30
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дот...
2018.11.12
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011