Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Харшийн сүлд модны наадам боллоо
2018.12.23

Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг баярын нэг билээ. Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборын зүгээс жил бүр уламжлал болгон хүүхэд багачууддаа хүргэдэг Харшийн сүлд модны наадмаа арван хоёрдугаар сарын 20-26-ны өдрүүдэд “Хараацай” театрт зохион байгуулж байна.

1981 оноос өнөөг хүртэл 37 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон  аймаг нийслэл, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.

Энэ жилийн харшийн сүлд модны наадмын тоглолтонд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид оролцож байгаа ажээ.

Өнгөрөгч бямба гараг буюу арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Найрамдал цогцолборт болсон Харшийн сүлд модны наадамд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тэргүүтэй нийслэлийн удирдлага оролцлоо.

Энэ удаагийн Харшийн сүлд модны наадмыг үзэж сонирхохоор Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд асран хүмүүжүүлэх газруудад сурч хүмүүжиж байгаа 800 гаруй хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байв. Эдгээр хүүхэд, багачуудыг Харшийн сүлд модны наадам үзүүлэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжин оролцжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Харшийн сүлд модны наадмыг үзэхээр хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хандаж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ “...Хүний амьдрал эрээн бараантай, амьдралд хүнд хэцүү, шударга бус зүйл тохиолдож болно. Гэсэн хэдий юу ч тохиолдсон өмнөө тавьсан зорилгынхоо төлөө шантрахгүй хичээгээрэй, сэтгэл итгэлээ алдалгүй зүтгээрэй гэж эрхэм дүү нартаа, хүүхдүүдээ захиж хэлье. Хүн энэ хорвоод нэгэнт мэндэлсэн бол амжилтад хүрэхийн тулд өөрөө өөрийнхөө, амьдралынхаа эзэн байх ёстой болдог учраас “Хэн нэгэн хүний сүүдэрт тусах бүүдгэр гэрэл төдий биш өөрөөрөө  гэрэлтэх бамбар  болж яваарай”.  Дэргэд тань хамгийн ойр байдаг найз нөхөд, багш сурган хүмүүжүүлэгч нар нь та нарын мэдлэг чадвар, авьяас билгийг тань үргэлж гэрэлтүүлж явна гэдэгт эргэлзэхгүй байна. Бүгдэд нь шинэ жилийн мэнд хүргэе, сайхан баярлаарай”  гэв.

Үзэгч хүүхдүүд  Үлгэрийн баатрууд тайзан дээр амилсан Харшийн сүлд модны наадмын тоглолт үнэн сэтгэлээсээ анхааран ажиглаж, баяр хөөрөөр дүүрэн үзэж байлаа.

Тоглолтын төгсгөлд хичээл сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчидад Нийслэлийн удирдлагын зүгээс бэлэг гардуулан өглөө.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Шинэ жилийн баяр бол хүүхэд багачуудын хүсэн хүлээж, баяр хөөрөөр дүүрэн угтдаг...

Уншсан: 1076 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ
2019.05.07
МAYONE-ы дурсгалд зориулан шинэ дуу бүтээжээ
2019.04.17
Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний теннисний уламжлалт тэмцээн болно
2019.04.12
Багачууд “Би нар”-ыг хүлээж байна
2019.04.05
“Би Нар” гэр бүлийн уран сайхны кино ба нийгмийн хариуцлага
2019.04.04
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөө сүндэрлүүллээ
2019.05.07
Хэвлэл, мэдээллийн ажилтнуудын дунд ширээний тенни...
2019.04.12
Багачууд “Би нар”-ыг хүлээж байна
2019.04.05
“Би Нар” гэр бүлийн уран сайхны кино ба нийгми...
2019.04.04
Амьдрал бол ахин дурсагдах өдрүүд буюу “Би Нар...
2019.04.02
"Стив Жобс" Монодрам - Дэлхийд анх удаа
2019.03.27
Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмж...
2019.03.21
“Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт бол...
2019.03.20
"Байлдагчийн зүрхнээс дуулж байна" хүндэтгэлийн то...
2019.03.13
Эх орны сэдэвт Орос, Монгол хүүхдийн найрал дууны ...
2019.03.11
"Дэлхийн оюутны өвлийн Универсиад 2019" наадмын та...
2019.02.26
Есөн хөлт цагаан тугийг Дорноговь аймгийн музейд х...
2019.02.25
МҮОНРТ ОХУ-ын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран ...
2019.02.17
Улаанбаатарын өвлийн наадам-2019 /фото/
2019.02.17
“Торгоны зам” авто ралли ОХУ-Монгол Улс-БНХАУ ...
2019.02.14
"Бүсгүй ертөнц"-өөр аялаарай
2019.02.13
Шинэ оны анхны уралдаан Морингийн даваанд болно
2019.02.12
Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хори...
2019.01.30
NTV телевиз Н.Төгсцогтын тулааныг шууд дамжуулан ү...
2019.01.24
Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв...
2019.01.16
“Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээний нээлтийн ажи...
2019.01.14
Өмнөговийн өсвөрийн шигшээ баг "Berlin-Cup 2018" т...
2018.04.09
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн ба...
2019.01.13
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээ...
2019.01.13
Шатар сонирхогчдын 2019 оны Улсын аваргууд тодорло...
2019.01.06
“Тэмээчдийн баяр– 2019” Арвайхээр хотод болн...
2019.01.06
Төв талбайн шинэ жилийн баярын тоглолт 22:00 цагаа...
2018.12.30
“Талын домог” флашмоб Шанхайд цацагдлаа
2018.12.28
Харшийн сүлд модны наадам боллоо
2018.12.23
“Цэнхэр алт” баримтат киноны нээлт боллоо
2018.12.20
Сургамжит богино өгүүллэгүүд
2015.02.03
Хайрын шүлгүүд /Дурлалт хосуудын баяр - Гэгээн Вал...
2013.02.14
Дэлхийн гэр бүлийн өдөр ХАНЬСАХЫН ЖАРГАЛ тоглолт б...
2018.05.08
Ц. Амартүвшин: “Параллель” ертөнц киноны зохио...
2018.03.14
Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа
2017.08.24
Шалзат баахан шаргын домог
2012.03.15
Дуучин Хүрэлээ шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа
2017.09.06
Монголын шилдэг моделиуд Нью-Йоркийн загварын доло...
2017.09.06
Намрын хит 2017
2017.10.13
Дэлхийн сонгодгуудыг амилуулсан “Сонгодог урлаг-...
2017.10.11
Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018.02.13
Эстрадын дуучдын хамтарсан тоглолт Сэлэнгэчүүдэд х...
2017.10.06
Өдөрт дунджаар 4000-9900 хүн музей үзжээ
2018.03.05
“MNB Sport” суваг нээлтээ хийлээ
2018.03.05
"Hard Rock"-т "Аадар" бууна
2017.10.12
“ААДАР” хамтлагийн цомгийн баяр болно
2017.10.13
“Шивээ Хиагт” дуурь 47 жилийн дараа дахин тайз...
2018.03.05
Тансаг Мода агентлаг "Fashion Tv"-тэй хамтарна
2017.12.15
“Madness” хамтлагийн шинэ уран бүтээл “City...
2017.10.16
Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” ...
2017.12.08
"Хурд" хамтлаг 25-н жилийн ойн анхны тоглолтоо бүс...
2018.03.06
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуул...
2017.09.21
Дуучин Дээгий: 10 жил хүлээсэн тоглолтондоо ард тү...
2017.10.25
Дуучин Т.Ариунаагийн бага хүү жүжигчин болжээ
2017.11.24
“Хулсан ташуур” дууны домог
2011.12.15
“Үлэмжийн гоо”-д саатсан сониноос
2017.11.10
Дуулиан шуугиантай 7 жил!
2017.11.13
“Венийн вальс 2017” элит цэнгүүн таныг хүлээж ...
2017.12.12
Аялгуу дуу намайг уяхан болгодог.…
2017.10.30
“Ах дүү гурав” УСК тун удахгүй…
2018.01.03
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011