Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо
2018.11.26

Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар салхины хурд 20-40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсны улмаас нийт 216 гэр, аж ахуйн нэгж, байгууллагын 27 барилгын дээвэр нурж, 4 аймгийн 52 суманд цахилгаан тасраад байгаа юм. Харин сураггүй болсон 9 иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй газарт хүргээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Улсын Онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлан хуралдууллаа.

Энэ үеэр Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 м/с, зарим үед 26-31 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тухай мэдээллийг ирүүлсэн.

Онцгой байдлын ерөнхий газар 11 дүгээр сарын 22-ны өдөр цаг агаарын гамшигт үзэгдэл болох талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад “Шуурхай” мэдээг  хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, “Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар хүргэсэн.  Хүчтэй салхи шуурга Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар 20-30 м/с, Говь-Алтай аймгийн Бугат сумын нутгаар 40 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.

Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Баян-Өлгий, Увс аймагт 9  иргэн сураггүй болсныг эсэн мэнд олсон. Шуурганы улмаас гурван хүн бэртэж, 1600 гаруй мал уруудсан. Мөн цахилгаан эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унасан тул дээрх 4 аймгийн 52 суманд цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Одоогоор эрчим хүчийг сэргээн засах ажил гүйцэтгэж байна” хэмээн танилцуулсан юм.

Эрчим хүний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ц.Даваасүрэн:

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас ОХУ-аас эрчим хүчээр хангадаг 220 квТ- ын гурван тулгуур гэмтсэн. Хоёрыг нь аваачаад холбож байна. Эдгээр шугамыг бүрэн сэргээсний дараа баруун аймгуудын эрчим хүч хэвийн болно.  Маргааш дуусгаад баруун аймгийн эрчим хүчний хэрэглээг хэвийн болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн Улаангомоос Өмнөговь сум хүртэл есөн тулгуур багана унасан ч наймыг нь шөнөдөө босгосон. Ингэснээр Увс аймгийн гол хэрэглэгчид эрчим хүчээ аваад эхэлсэн. Одоогоор нийтдээ 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Цаашид нөөцийн дизель станцтай байх хэрэгтэй юм байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

Манай газраас цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай мэдээг арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн анхааруулсан. Салхины хамгийн их хурд нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ажиглагдсан. Хамгийн их салхи Говь-Алтайн Бугат суманд үүсч, 40 метр секунд хүрсэн. Өнөө өглөөний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Ойрын гурав хоногт нэлээд хүйтэн байна. Ирэх арваннэгдүгээр сарын 30-ны үед цаг агаарын таагүй нөхцөл үүсэх урьдчилсан мэдээ бий. Арванхоёрдугаар сарын 1-нээс нийт нутгаар хүйтэрнэ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Цаг агаарын аюулт үзэгдэл болсон 52 суманд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Баян-Өлгийд хоёр хүн осгосон. Нэгийнх нь биеийн байдал хүнд, нөгөө хүнийх нь биеийн байдалд дунд зэрэг, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Мөн Ховд аймгийн Цэцэг суманд байшингийн дээвэр хийсэж, түүнд нь гурван хүн гэмтсэнээс цээжиндээ гэмтэл авсан нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

-Цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр таван аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Саатсан даваа гүвээ, авто зам байхгүй гэсэн мэдээллүүдийг хийлээ.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнд:

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

-Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн бүх сум, Говь-Алтай аймгийн 5 сум хүчдэлгүй болж, цахилгаан дамжуулах агаарын 13 тулгуур багана унасан тул  дээрх аймгуудын хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг Улсын онцгой комисст мэдэгдэх;

-Цахилгаан дамжуулах тулгуур баганыг сэргээн засварлах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг УОК-ын Ажлын албанд хянуулж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэх;

Баян-Өлгий, Говь-Алтай,Ховд, Увс аймгийн Засаг дарга нарт:

-Баруун бүсийн эрчим хүчний системд гэмтэл гарсантай холбогдуулж аймаг, сумдын эмнэлэг, шуурхай албадыг бэлэн байдалд ажиллуулж, цахилгааны нөөц эх үүсвэрийг хэвийн ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;

-Шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах;

Бүх аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт:

-Аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, эрчим хүчний доголдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төвд 1мвт , сумдын төвийг 10-50 квт дизель станцтай болгох хөрөнгийг шийдвэрлүүлж гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулж ажиллах;

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд:

-Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, шаардлагатай бол улсын нөөцөөс бараа, материал гаргах, тэдгээрийг буцаан  нөхөн бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж  шийдвэрлүүлэх;

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшинд:

-Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, шаардлагатай тохиолдолд Онцгой байдлын байгууллагатай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ сарын 25-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутгаар сал...

Уншсан: 1708 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ
13 цаг 6 минутын өмнө
Сураггүй болсон иргэнийг олоход тэрээр морио унаад зугтжээ
2018.12.03
“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо
2018.11.20
Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэрэгт ял сонсов
2018.11.18
Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа хаана нуух вэ
2018.11.13
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн...
13 цаг 6 минутын өмнө
Сураггүй болсон иргэнийг олоход тэрээр морио унаад...
2018.12.03
Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо
2018.11.26
“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллаг...
2018.11.20
Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэрэгт я...
2018.11.18
Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа ...
2018.11.13
Натур төв орчмын явган хүний зам хаасан хашааг алб...
2018.11.11
Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэдэгдэл гаргалаа...
2018.11.06
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Түгээгүүрийн мэдрэгч ажиллахгүй, бензин асгарч бай...
2018.10.31
Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил яв...
2018.10.30
Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
2018.10.30
“Hallowen” буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй
2018.10.28
Мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхг...
2018.10.24
”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтж...
2018.10.18
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээд...
2018.10.16
Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэт...
2018.10.15
Залилах гэмт хэрэг хоёр дахин өсжээ
2018.10.11
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xя...
2018.09.28
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдс...
2018.09.26
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend х...
2018.09.26
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэ...
2018.09.25
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жил...
2018.09.12
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг төлбөртэй авна...
2018.09.10
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж...
2018.09.09
Г.Занданшатар МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон б...
2018.09.06
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол их...
2018.09.05
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011