Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдав
2018.07.05

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав.

 Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Дэшиг дун, 6 дугаар хорооны Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төвүүд хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулахаа больсон тул балансдаа бүртгэлтэй барилга байгууламжаа шилжүүлэн өгөх хүсэлтээ Нийслэлийн өмчийн газарт хүргэсэн байна. Тус барилга нь 10 дугаар хорооллын 12-ын а,б байрны ард байрладаг хоёр давхар барилга бөгөөд дээрх хоёр өрхийн эмнэлэг давхар тус бүрээр нь эзэмшин үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2013 онд тус хороодод шинээр “Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор” ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвүүд нүүн орж өмнөх байр нь суларчээ. Энэхүү барилгын бүртгэлийн үнэ нь 168 648 032 төгрөг юм.

  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ цэцэрлэг барьж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг нь актлах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан хуучин барилгатай залгаа 2015 онд баригдсан, шилжүүлэн барих боломжтой 50 хүүхдийн нэмэлт бүлгийн барилгыг 174 дүгээр цэцэрлэг рүү нүүлгнэ шилжүүлэх хүсэлтийг 43 дугаар цэцэрлэг Нийслэлийн өмчийн газарт гаргажээ. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах энэхүү цэцэрлэгийн үнэ нь 124 000 000 төгрөг юм.

Мөн Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-аас үйл ажиллагаандаа ашиглаж байгаа барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэн авах хүсэлтийг Нийслэлийн өмчийн газарт хүргэжээ. Илч-Орд ОНӨААТҮГ-аас нийт 17 986 400 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламжийг балансаас балансад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухай албан хүсэлтийг ирүүлсэн байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар эдгээр гурван барилгыг балансаас балансад шилжүүлэх саналыг дэмжиж тогтоолын төсөл баталлаа.

Хотын батлан даалтын сангийн төслийг танилцуулав

     НИТХ-ын 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн сан, Нийслэлийн орон сууц, дэд бүтцийн бодлогын зөвлөл байгуулах тухай асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг анхны “Хотын батлан даалтын сан” төслөө танилцууллаа. Төсөлд хөгжлийн сангийн үйл ажиллагааны бүдүүвч, нийслэлээс хэрэгжүүлж буй бүх төрлийн орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлэх бүтэц, дэд бүтэц, барилга байгууламж, зам гүүр, аялал жуулчлалыг санхүүжүүлэх, нийтийн тээвэр, таксиг хэрхэн хөгжүүлэх зэрэг саналуудыг багтаажээ. Энэхүү төслийг улам нарийвчлан, бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, хэрэгжүүлэх хэмжээнд танилцуулах үүргийг НИТХ-ын дарга С.Амарсайхан ажлын хэсэгт өглөө.

Найрамдал ОУ-ын хүүхдийн амралт цогцолборыг А.И.Филатовагийн нэрэмжит болголоо

     СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах  ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерийн зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй. Тэгвэл энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан ОУ-ын хүүхдийн Найрамдал цогцолборыг  Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор боллоо. Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэв.

   Гурван байгууллагын ойг  тэмдэглэх тухайн тогтоолыг батлав

    Энэ жил Нийслэлийн архивын байгууллагын 60 жил, Нийслэлийн тээврийн газар үүсэн байгуулагдсаны 50 жил, Нийслэлийн онцгой байдлын газрын 50 жилийн ой тус тус тохиож байгаа юм байна. Эдгээр байгууллагуудын ойн арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, батлагдсан төсвийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.   

  Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгав

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. "Зүүн хүрээ Дашчойлин хийд" нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмын 5-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдож зөрчлөө арилгах хүртэл зөвшөөрлийг сунгахгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан юм. Тэгвэл тус хийд нь  гарсан зөрчилтэй холбогдуулан тайлбар өгч, холбогдох баримт  бичгээ ирүүлсэн байна. Тухайн баримт бичгийг судалж, шаардлагатай нэмэлт мэдээллийг гаргуулан авсан бөгөөд тус байгууллагын холбогдох зөрчлийг арилгуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулга өгсөн байна. Ийнхүү дээрх шашны байгууллагын үйл ажиллагааны зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгав.  

НИТХ-ын ХМОНХТ

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж долоон асуудал хэлэлцлээ. Хурлын эхэнд б...

Уншсан: 1225 | Түгээх |
Холбоотой мэдээ
Туулын бургасыг дахиад ч сурвалжлах болно
2019.05.24
Дурсамж: Гаваагийн Батхүү (1960-2019)
2019.05.24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.05.23
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Будапешт хотноо ажлын айлчлал хийв
2019.05.22
135 цэгээр бэлтгэсэн мах борлуулж байна
2019.05.22
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011