Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв
2018.10.25

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат танилцууллаа. Дүгнэлтэд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн  27  дугаар  зүйлийн 27.1.5  дахь  заалтад  “төлбөр  гаргуулж  болох   хөрөнгө,   орлого   байхгүй  бөгөөд  хуульд заасан       аргаар   түүний  хөрөнгө,   орлогыг  албадан  гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох   хүртэл.”  гэж  заасан  нь   Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэжээ. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг зөрчөөгүй хэмээн үзсэн байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэснийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр дүгнэлт гаргажээ. 

Цэцийн уг дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Цэцийн дүгнэлт, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Л.Болд нар асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн дээрх дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон УИХ-ын гишүүн Н.Учралаас хариулт, тайлбар авлаа. 

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив. Иймд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 66.7 хувь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы  2018 оны 10 дугаар сарын 25-ны өдри...

Уншсан: 1298 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
12 цаг 2 минутын өмнө
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо
2018.12.05
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг зарцуулна
2018.12.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
12 цаг 2 минутын өмнө
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэд...
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүү...
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын...
2018.12.05
Орон сууцны хөнгөлөлттэй зээлд 500 тэрбум төгрөг з...
2018.12.05
Сайд Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас ...
2018.12.03
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулий...
2018.11.30
УИХ-ын дарга хууль хяналтын дөрвөн байгууллагад хү...
2018.11.30
Улстөрийн 14 нам Засгийн газрыг дэмжихээ илэрхийлэ...
2018.11.28
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг о...
2018.11.27
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.27
УИХ-ын байнгын хороод хуралдана
2018.11.27
МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа
2018.11.23
Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын алб...
2018.11.23
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
2018.11.20
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
2018.11.20
УИХ-ын Байнгын хороод хуралдана
2018.11.20
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
2018.11.20
ЭНЭ 7 ХОНОГТ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
2018.11.18
УИХ-ын байнгын хороодын энэ 7 хоногийн хуралдааны ...
2018.11.18
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ 7 хоногт.....
2018.11.18
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.16
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг ...
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн ...
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уул...
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын ...
2018.11.15
СБД-ийн МАН-ын хорооны даргаар Д.Цогтбаатар дахин ...
2018.11.15
Дэслэгч генерал Д.Давааг ЗХЖШ-ын даргын үүрэгт ажл...
2018.11.15
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаат...
2018.11.15
Amjilt.com сайтыг хаасан нь хэвлэлийн эрх чөлөөнд ...
2014.07.21
Эрчим хүчний сайд мэндчилгээ дэвшүүлжээ
2017.08.21
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн Олон У...
2017.06.02
Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хурлаар х...
2017.07.03
Ц.Элбэгдоржид Засгийн газрын гишүүнийхтэй тэнцэх ц...
2017.08.10
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд Олон улсын ...
2017.07.20
Ирээдүй үеийнхэнд зориулсан илгээлт гардуулав
2017.09.08
Шинэчлэл хийх үү Шуналыг дэврээх үү
2017.09.22
“Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний сайд боло...
2017.09.20
Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ
2017.11.05
Монгол Ардын Намын XXVIII Их эхэллээ
2017.11.20
МАН-ын үе үеийн дарга нар уулзжээ
2017.11.20
Монгол Ардын Намын Бага хурлын гишүүд сонгогдлоо
2017.11.24
Цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналыг ...
2017.11.28
Н.Цэрэнбат: Ойн нөөцөө хамгаалах, нэмэгдүүлэх зама...
2017.12.14
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор ша...
2017.12.17
Нэг сая төгрөгөө буцаан төлж хувьцаагаа авч болно
2012.06.14
У.Хүрэлсүх: МАН-ын түүх бол эрх чөлөө, их бүтээн б...
2018.03.01
УИХ-ын хаврын чуулган ирэх Пүрэв гарагт хаалтаа хи...
2017.07.03
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн энэ 7 хоногийн...
2017.07.03
У.Хүрэлсүх: Тавантолгойн ашиглалтыг сайжруулах тал...
2018.04.15
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн А...
2013.04.30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуу...
2017.06.26
Төмөр зам, эрчим хүч, байгаль орчныг хамгаалах чиг...
2017.06.05
Багийн дарга нарыг батламжилж байх санал дэвшүүлэв...
2017.08.21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
2017.06.02
X дугаар хорооллын тохижилтын ажил энэ сарын 10-нд...
2017.06.05
Энэтхэг Улсаас манай улсад өгөх хөнгөлттэй зээлийг...
2017.06.05
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...
2017.06.07
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Астана Экспо-2017” үз...
2017.06.12
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011