Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зөвлөмж гаргалаа
2018.10.24

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2018.10.23/ Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Улсын Их Хурал 2012 онд баталсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төлөвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг маш ихээр бохирдуулж байна. Иймд холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.

Ингээд эхний мэдээллийг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган хүргэлээ. Тэрээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 2017 оны 11 дүгээр сард баталсан. Үндэсний статистикийн газраас ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэж гаргасан. 1991, 1994 онд явуулсан тооллогод эдийн засгийн үйл ажиллагааны зарим хэсгийг хамруулж, тоологдох аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоонд хязгаар тавьж байсан бол 1998 онд явуулсан тооллогод бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал (ISIC)-ыг нэвтрүүлж, ҮСГ-т регистрийн санг уг ангиллын дагуу байгуулж, регистрийн сангийн баяжилтыг улирлаар хийж, түүвэр судалгааны хамрах хүрээ болгон ашиглах боломж нөхцлийг анх бүрдүүлсэн байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах үед буюу 2012 онд эдийн засгийн бодит өсөлт (ДНБ) 12.9 хувь байсан бол 2016 онд 1.1 хувь буюу 2012 онтой харьцуулахад эдийн засгийн бодит өсөлт даруй 11.7 дахин буурсан. 2016 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа улс орны өмнө тулгамдаад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Аюултай бохирдуулах бодис”-оос бусад бохирдуулах бодисын төлбөрийн доод хэмжээг бууруулсан гээд хуулийн төслийн нөлөөлөл болоод хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Дараа нь Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хийсэн мэдээлэлдээ, хуульд заасан нийтээр дагаж мөрдөх таван эрх зүйн баримт бичгээс одоогоор хоёр эрх зүйн баримт бичгийг батлаад байна. Тухайлбал, хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг баталсан. Хуульд заасан Сангийн яам, Татварын албанаас боловсруулах журам, аргачлал, тайлангийн маягт батлагдсан боловч зарим эрх зүйн баримт бичгийг холбогдох байгууллагууд өнөөг хүртэл батлаагүй байна. Мөн, “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”. Түүнчлэн, төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн Засгийн газраас тогтоогүй, мөн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа төлбөр төлөгчийн мэдээллийг татварын албанд ирүүлээгүй байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан эдгээр эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл бүрэн батлагдаагүй, усны бохирдлын хэмжээг ямар байгууллага хэрхэн тогтоох нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас Татварын байгууллага хуулийн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэлээ.

Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. Тухайлбал, арьс, шир боловсруулах аж ахуйн нэгжүүд 1.6 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байна. Энэ нь тухайн салбарт хүндрэл учруулахаар байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа эсэх мөн усан дахь хог хаягдлыг хэрхэн зохицуулж буй талаар тодруулав. Түүнчлэн гүний усаар хичнээн куб метр ус зарцуулж буй талаар судалгаа хийсэн талаар мөн асууж байлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ, гүнээс гаргаж авсан усны хувьд саарал усыг дахин ашиглах тухай зааврыг бүх аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон байгаа. Энэ хуулийн давуу тал нь саарал усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм гэлээ.

Харин ажлын хэсгээс хийсэн тайлбарт, ашиглахгүй байгаа цооногийг битүүмжлэх арга хэмжээ авдаг. Түүнчлэн газар доорх усны нөөцөөс газар тариалан болон өөр зориулалтаар ашиглахыг хязгаарласан зохицуулалт үйлчилдэг. Мөн ус хомсдуулсны төлбөрийг хуулийн тусгай заалтуудаар зохицуулагдсан байгаа гэв.

 

Асуулт хариултын дараа өргөдөл гаргагчийг төлөөлж хийсэн мэдээлэлд, усыг хамгийн ихээр бохирдуулж буй хүчин зүйлс бол уул уурхайн компаниуд юм. Эдгээр компаниудаас усны төлбөр авахгүй мөртлөө малчин, тариаланчдыг ус бохирдуулагч хэмээн төлбөр ногдуулах хуулийг батлахаар зүтгэж байгаа нь шудрага ёсонд нийцэхгүй байгаа тул уг хуулийг УИХ-аас эгүүлэн татах чиглэлийг Засгийн газарт өгөхийг хүсэж байна гэв.

 

Ийнхүү ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авсны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ, ус бохирдуулалтын хэмжээ өнөөдөр хэт өндөр, ойрын хугацаанд бид усны нөөцгүй болох судалгааг олон улсын байгууллагаас хүртэл гаргасан байна. Иймд энэ хуулийг сайжруулах, зарим зүйл, заалтыг тодорхой болгох шаардлага үүсэж байгаа тул өмнөх алдааг давтахгүйн тулд өнөөдрийн хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж байна гэв. Үүнд, 

1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт нь удааширсан тохиолдолд түүний шалтгаан, нөхцөлийг тодруулж, шуурхай авах арга хэмжээ авч байх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг батлан гаргах асуудлыг эрчимжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эсэхэд хяналт тавьж байх, ахуйн хаягдал усны төлбөрөөс иргэдийг чөлөөлөх, хөнгөлөх, эсхүл “тэг” хувиар оногдуулах асуудлыг судлан үзэхийг Засгийн газарт.

2.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрийн хэмжээний доод  хязгаарыг 50-60 хувийг бууруулах, химийн бодисыг цэвэрлэх байгууламж, ус бохирдуулсны төлбөрийг тайлагнах асуудлыг анхааралдаа авч, судлан үзэхийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт гэж заасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2018.10.23/ Ус бохирдуулсны төлбөрий...

Уншсан: 1456 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ж.Цэсэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
9 цаг 42 минутын өмнө
Ерөнхийлөгч Х.Баттулга Төсвийн тухай хуульд хориг тавилаа
2018.11.15
Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг өргөн мэдүүллээ
2018.11.15
“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа
2018.11.15
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн шаардлагыг Байнгын хороо, Дэд хороодод шилжүүлэв
2018.11.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011