Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдэд байрны түлхүүрийг нь гардууллаа
2018.08.28

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр 21 байршлыг тогтоосон. Заагдсан байршлын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 8-р хороонд “Гангар инвест” ХХК-ийн барьсан 168 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилга баригдах газарт хашаа байшинд амьдарч байсан газраа чөлөөлж өгсөн иргэдийн төлөөлөлд өнөөдөр байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн юм.

Түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, “Гангар инвест” ХХК-ийн захирал Ж.Энхтөр, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан иргэний үүргээ биелүүлж нийслэл хотынхоо хөгжлийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж, бүтээн байгуулалтыг бий болгоход хамтдаа оролцсон иргэдэд талархал илэрхийлж түлхүүр, батламжийг гардуулан өглөө.
Тэрбээр “Нийслэлийн удирдлагаас гэр хорооллыг дэд бүтцэд холбогдсон тохилог орон сууцны хороолол болгон өөрчилж, айл өрхийн амьдрах нөхцлийг сайжруулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангахыг зорьж байна. Бид зөвхөн түлхүүр гардуулахаар ирээгүй. Бүтээн байгуулалтын ажил хэрхэн явагдаж байгаа болон иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдал, сургууль цэцэрлэгийн орчин бүрдсэн эсэхтэй биеэр танилцахаар ирлээ. Иргэд та бүхний хэлж хүлээж байгаа авто зам, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барьж байгуулахтай холбоотой хөрөнгө санхүүг ирэх оны төсөвт суулган шийдвэрлэх боломжийг эрэхлхийлж ажиллана” гэв.

Нийслэл хотын хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр агаар хөрсний бохирдол нэмэгддэг. Үүнийг шийдвэрлэх хамгийн зөв арга нь гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Он удаан жил суурьшсан гэр хорооллын орчны агаар, хөрсний бохирдол их байгааг олон төрлийн судлагаа харуулдаг. Нийслэлийн хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд 88 хувь нь бохирдолтой гарч цаашлаад хөгц, мөөгөнцөр, бичил биет, гэдэсний халдварт өвчний нян илэрсэн. Эртэмтэд агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаанаас, 10 орчим хувийг автотээврийн хэрэгсэл, харин дулааны цахилгаан станцаас 6 хувь, хөрсний бохирдлоос 4 хувь бүрддэг гэж тооцсон байна. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулснаар бид эдгээр асуудлыг шийдэх томоохон дэвшил болох юм.
“Гангар инвест” компанийн хувьд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8,16-р хороо буюу Батлан хамгаалах сургуулийн ойр орчмын дахин төлөвлөлтөд оролцож нийт 39га талбайд 10 мянга гаруй айлын орон сууцны цогц хороолол барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 400 талбар нэгж айлыг нүүлгэн, 5000 айлын орон сууц мөн сургууль цэцэрлэгийн цогцолбор үйлдвэр худалдаа үйлчилгээний барилга барихаар төлөвлөжээ. Энэ жил таван блок 600 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ.

НИТХ-ын ХМОНХТ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХ-аа...

Уншсан: 1165 | Түгээх |
Холбоотой мэдээ
Бэлтгэсэн мах худалдаалж буй хүнсний дэлгүүрийн жагсаалт
5 цаг 58 минутын өмнө
Багшийн хөгжлийн ордны албан хаагчид аврагчдад талархал ирүүллээ
2019.04.23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
2019.04.23
Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг хотын Захирагч хүлээн авч уулзлаа
2019.04.23
БОХААБХ-ны дарга, гишүүд ХХААХҮЯ-нд ажиллав
2019.04.23
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011