Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо
2018.10.01

Өнөөдөр "ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар харилцан туршлага солилцох зорилготой "Шинэ техник, технологи-үр ашиг” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, "ДЦС-4” ТӨХК, "Клин Энержи” ХХК, "Эвридей ферм” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрчим хүчний яам, "Диспетчерийн үндэсний төв” ХХК, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо, ШУТИС-ийн ЭХС болон Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 18 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 200 орчим хүн оролцсон байна.

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Монгол Улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж байна. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний таван станц шинээр ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажил хийж байна. Гэвч эх үүсвэрийн чадлын дутагдал байсаар байна. Мөн дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын зогсолт, саатлууд өмнөх онуудаас нэмэгдэж байна. Үүнийг арилгахын тулд боловсон хүчний бодлогоо сайжруулах, инженер техникийн ажилтнуудыг давтан сургах, техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байна.

Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах үүрэг бидэнд ногдож байдаг. Энэхүү үйл ажиллагааг үр ашигтай зохион байгуулахын тулд бид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна” хэмээн ярьж байлаа. 

Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, эх үүсвэрийн талаар мэдээлэл өглөө.

Г.Энхтайван "Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгож дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор "Дулааны Гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл”, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын №1-4 турбингенераторын шинэчлэл” төслүүдийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, "Тавантолгойн цахилгаан станц”, "Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл” төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр Засгийн газрын зохих шийдвэрүүд гарсан.

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар нэмэгдүүлэх”, "Улаанбаатар - Мандалговийн 330 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих”, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, "Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр, дулааны шугам барих” төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн. Ойрын дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, системийн горим тохируулах Эгийн голын усан цахилгаан станцыг барьж ашиглахаар төлөвлөж байна” хэмээн мэдээллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн Тусгай элч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал "Нүүрстөрөгчийн арилжаа, зохицуулалтын боломж, эрх зүйн орчны талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр "Хүлэмжийн хийг бууруулах замаар Олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах, нүүрсээр ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.

Жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт.ц цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 114.2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэглээ 3.6 хувиар нэмэгджээ.

Тиймээс "ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ-ҮР АШИГ” сэдэвт эрчим хүч үйлдвэрлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, эрчим хүчний үйлдвэрүүдийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хуримтлуурын систем суурилуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар ярилцсан юм.

Энэхүү зөвлөгөөнөөс эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах бөгөөд, зөвлөмжийг эрчим хүч үйлдвэрлэгчид мөрдөж ажиллах юм байна.

Өнөөдөр "ДЦС-4” ТӨХК дээр эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай...

Уншсан: 258 | Түгээх |
Холбоотой мэдээ
Өнөөдөр болох үйл явдлууд
10 цаг 20 минутын өмнө
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль журмыг мөрдөж ажиллахыг сануулав
10 цаг 31 минутын өмнө
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Өнөөдөр болох үйл явдлууд
10 цаг 20 минутын өмнө
Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнуудад хууль ...
10 цаг 31 минутын өмнө
“Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлт...
2018.11.15
НИТХ энэ сарын 29-нд хуралдахаар боллоо
2018.11.15
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.14
МСНЭ-ийн 2 дугаар бага хурал боллоо
2018.11.14
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд!
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.13
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15.6 хувиар ...
2018.11.13
НИТХ хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай...
2018.11.13
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.12
Нийгмийн даатгалын салбарт тоон гарын үсэг ашиглаж...
2018.11.11
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.11
Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулз...
2018.11.07
Нийт 3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний а...
2018.11.07
Осол зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тээвэрлэлтийн...
2018.11.07
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.07
Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд за...
2018.11.06
Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын дагу...
2018.11.05
Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг ...
2018.11.05
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.04
Канад улсын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх...
2018.11.01
Нийслэлийн Засаг даргад Мөрдөгчийн мэдэгдэл хүргүү...
2018.11.01
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.01
Эерэг хандлагыг энгийнээс
2018.11.01
Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо
2018.11.01
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олг...
2018.11.01
Ирэх оны үндсэн чиглэлийн төслийн нэгдүгээр хэлэлц...
2018.11.01
Дархан-Уул аймагт ажилласан тайланг хэлэлцүүлэв
2018.11.01
Өнөөдөр болох үйл явдлууд
2018.11.01
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011