Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг гардуулж өглөө
2018.09.19
УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, “Unfriend” хөдөлгөөний элч, дуучин Б.Анхбаяр нар УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулсан “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим бодлогын түр хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа 3 чиглэлээр өрнөж буйн нэг нь нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна гэв.

Түүнчлэн энэ чиглэлээр Цахим бодлогын түр хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон зарим иргэд санаачлан “Unfriend” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа талаар дуулгалаа. 


УИХ-ын дарга М.Энхболд хүүхэд хамгааллын асуудал олон нийтийн анхаарлыг онцгой татаж буй цаг үед ийм ажил санаачлан өрнүүлж байгаад талархал илэрхийлээд, УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа Та бүхний гаргасан санал, зөвлөмжийг тусгах болно гэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн барих Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй оролцохыг тэдэнд хандан хүсэв.   

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Нэг. Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр:

1.1.      Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулгыг хүүхдийн насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглээ хийх зохицуулалтыг бий болгох;

1.2.    Интернэт орчин, олон нийтийн сүлжээ, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг түгээхэд тавих шаардлага, энэ төрлийн мэдээллийн нөлөөллөөс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зохицуулалтыг бий болгох;

1.3.   Хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх;

1.4.  Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, маргааныг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлох.

Хоёр.Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон соён гэгээрүүлэх арга хэмжээний талаар:

2.1.    Цахим орчин дахь хүүхдийн эрх, ашиг сонирхлын эсрэг хууль бус үйлдэл, тэдгээрийн хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд үзүүлж буй хор хөнөөл, олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээний талаархи судалгааг хэсэгчилсэн байдлаар болон үндэсний хэмжээнд тогтмол хийх;

2.2.      Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор хүүхэд сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглох арга хэмжээ авах, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахад хяналт тавих

2.3.  Аливаа төрлийн мэдээллийг олон нийтэд түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгчийг таньж мэдэх, хэрэглэгчийн шүүлтүүрийн программыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, сөрөг нөлөөтэй веб сайтуудыг хязгаарлахад чиглэсэн программ хангамжийг хөгжүүлэх;

2.4.    Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хууль бус үйлдлийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн хүүхдийн нас, насны онцлогт тохирсон, оролцоо бүхий эх сурвалжуудыг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээдэг нэгдсэн мэдээллийн  портал сайт /kids.mn/ ажиллуулах;

2.5.     Өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд цахим орчин, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг хэвшүүлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Энэ зорилгоор үүрэн холбооны хэрэглэгч, түүний дотор хүүхдийн эзэмшиж, ашиглаж байгаа гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх, үүнтэй холбоотойгоор тэдгээрт хориглосон буюу сөрөг нөлөө бүхий мэдээлэл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх, бүртгэлгүй дугаарын хэрэглээг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах;

2.6.    Цахим ертөнц, мэдээллийн технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох үүрэг бүхий нэгжийг байгуулах, энэхүү нэгжийн үйл ажиллагаа явуулах, чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, орчныг бүрдүүлэх зорилгоор дижитал /тоон/ ул мөрийг илрүүлэх, бэхжүүлэх талаар үндэсний чадавхийг дээшлүүлэх, дижитал /тоон/ ул мөрийг хураан авах, нотлох баримтаар үнэлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх;

2.7.      Ерөнхий боловсролын сургуулийн зохих шатны сургалтын хөтөлбөрт цахим орчны зохистой хэрэглээний талаархи сэдвийг тусгаж, хэрэгжүүлэх;

2.8.      Интернэт үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг IP хаягийн бүртгэлийг хийх техникийн нөхцөл боломжийг бүрдүүлэх;

2.9.   Цахим орчны зохистой хэрэглээний талаархи мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, хүүхдэд болон эцэг эхчүүд, олон нийтэд зориулсан сургалтын модуль боловсруулах;

2.10. Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх дугуйлан, секц, клуб, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх;

2.11.  Хүүхдэд зориулсан, тэдгээрийн насны ангилал, сэтгэл зүй, оюун санааны хөгжилд нийцсэн, тэдгээрт эерэг төлөвшил бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих.
 

            Гурав.Хэвлэл, мэдээллийн байгууллага, харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд:

3.1.  Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээхээс аль болох татгалзах, түгээсэн тохиолдолд хүүхэд тухайн мэдээллийг хүлээн авахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ авах;

3.2.  Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө тэдгээр мэдээллийг хүлээн авч болох насны хязгаарын талаар урьдчилан тогтмол мэдээлэх, мэдээллийн бүтээгдэхүүнд хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглэгээ байршуулж хэвших;

3.3. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн нас, насны онцлог, сэтгэл зүй, ёс суртахууны хөгжил, төлөвшилд тохирсон, тэдгээрийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн бүтээх, түгээх, энэ төрлийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай хандах;

3.4. Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хүүхдэд мэдээллийн технологийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх.

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Засгийн газрын хэрэгжү...

Уншсан: 1660 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнуудыг хамруулж байна
16 минутын өмнө
Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ
18 минутын өмнө
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнууды...
16 минутын өмнө
Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ
18 минутын өмнө
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд ...
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажи...
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн ...
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслү...
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2018.10.17
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011