Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Х.Мандахбаяр: Жил бүр 10 сэтгүүлчийг Хятадын томоохон Их, дээд сургуульд мэргэшүүлнэ
2018.09.17

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилж буй Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн IX форумын үеэр МСНЭ-ээс хоёр том санаачилга дэвшүүллээ. Тодруулбал:

  • 2020 онд Монгол, Хятад, Оросын хэвлэл мэдээллийн хамтарсан анхдугаар форум зохион байгуулах,
  • Улаанбаатар хотноо байгуулах Сэтгүүлчдийн ордонд Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах санаачилга гаргасан юм.  

Мөн сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү өргөжүүлж, жил бүр Монголын 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр суралцуулж, мэргэшүүлэх болсон талаар мэдээллийг форумын үеэр задалсан юм.

Энэхүү томоохон санаачилга болон Форумын үр дүнгийн талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраас тодрууллаа.

 -Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж байгаа энэ удаагийн форумын онцлогийг та хэрхэн дүгнэж байна вэ?

- Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум зөвхөн салбарын бус хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны түүхт 70 жилийн түүхэнд маш том боломж авч ирж байгаа чухал арга хэмжээ юм. Ес дэх удаагийн форум Өмнөговь аймагт болж байна. Хятадад дөрвөн удаа, Монголд дөрвөн удаа зохион байгуулагдсан энэхүү форум жилээс жилд хоёр орны удирдлага, тэргүүнүүдийн анхаарч, ач холбогдол өгдөг, дэмждэг хэлбэрт орсон. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд бий болгосон нөхөрлөл, харилцаа хамтын ажиллагаанд үндэслэн дараагийн хөгжлийн асуудлыг ярих цаг ирснээрээ энэ удаагийн форум онцлогтой. Мөн форумд ач холбогдол өгч биечлэн ирж оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өмнөөс маш их талархаж буйгаа илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн форумд ач холбогдол өгч ирж оролцсонд талархаж байна. Ерөнхий сайдын форумын оролцогчдод мэндчилгээ ирүүлсэн. БНХАУ-ын Төрийн зөвлөл, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны зүгээс маш том ач холбогдол өгч, форум үр өгөөжтэй байхад анхаарч байна.   

-Үндсэн илтгэлийн үеэр хоёр орны сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээр улс орны хөгжил, эдийн засагт бодит үр нөлөө үзүүлнэ гэж та ярьж байсан. Энэ талаар тодруулбал?

-Монголд хятадын сэтгүүлчдийн айлчлал зохион байгуулахдаа Хятадын аялал жуулчлалын компаниудын төлөөллийг оролцуулдаг байх боломжтой. Монгол сэтгүүлчид ч мөн Хятадын нутгаар сурвалжлага хийхдээ ингэж тур операторуудтай хамт явбал дараагийн аяллын жимийг гаргаж, эдийн засгийн бодит үр дүнг үзүүлэх, баялаг бүтээхүйц санаачилга гарч болно. Энэ бол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхны улсынхаа эдийн засагт оруулах хамгийн том хувь нөлөө гэж харж байгаа.

Алдарт Цайны замын талаар хоёр орны хэвлэл мэдээллийнхэн хамтарч сурвалжлага, кино хийвэл улс орны найрамдалт харилцаанд оруулах мөн нэгэн чухал хувь нэмэр болно. Энэ нь Азид төдийгүй дэлхийд гайхагдсан контент болох ч боломжтой.

Хоёр улс хамтраад сэтгүүлч солилцооны хөтөлбөрийг илүү далайцтай хийх санаачилга тавьж байгаа. Өөрөөр хэлбэл хоёр орны сэтгүүлчид урт болон богино хугацааны сургалтад хамрагдаж, мэргэших боломж бүрдүүлэх шаардлагатай юм. Энэ цаг мөчид Форумд оролцож байгаа Монголынхоо сэтгүүлчдэд нэгэн таатай мэдээ дуулгахад жил бүр 10 сэтгүүлчийг БНХАУ-ын томоохон их, дээд сургуульд Сэтгүүлзүйн чиглэлээр суралцуулах санал тавьсан. Энэ ажилд тал бүрийн дэмжлэг үзүүлэхээ ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган дэмжихээ илэрхийлсэнд тун их баярлаж байгаа. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй улс оронд мэргэжлээ дээшлүүлэх, туршлага суралцаж, мэргэших ийм боломж монголын сэтгүүлчдэд ирж байгаад маш талархалтай байна. Бүр тодорхой хэлбэл таван жилийн хугацаанд 50 сэтгүүлчээ бүрэн хэмжээнд боловсруулах боломж бүрдэж байна. Энэ санаачилгаа өөр улс орнуудад ч тавьж, мэдлэгтэй боловсролтой сэтгүүлчдээ олон улсын сэтгүүлчдийн түвшинд санал солилцдог, хөгжлийн тухай ярилцдаг хэмжээнд хүрэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна.

-Форумын үеэр МСНЭ-ээс тодорхой санаачилгууд дэвшүүллээ. Энэ санаачилгууд бодит ажил хэрэг болох боломжийг та хэрхэн харж байна вэ?

-Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг дэмжих зорилгоор ирэх 2020 онд Гурван орны хэвлэл мэдээллийн хамтарсан форумыг зохион байгуулах санаачилга юм.  Энэ форумыг зохион байгуулснаар гурван улсад гурвууланд нь өндөр ач холбогдолтой төдийгүй Эдийн засгийн коридор байгуулахад томоохон түлхэц болно. Яагаад 2020 он бэ гэвэл Цайны зам төслийн 340 жилийн ой тохиож буй юм. Хэрэв хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд дэмжвэл МСНЭ анхдугаар хамтарсан форумыг Монгол Улсад гардан зохион байгуулах боломжтой хэмээн харж байгаа юм.

Дараагийн санаачилга нь Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулах. Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд МСНЭ Их хурлаа хийж, шинэ удирдлагаа сонгосон. Бидний зорьсон анхны томоохон ажлын нэг нь Сэтгүүлч ордон байгуулах тухай байсан. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5 дугаар сарын 3-нд Хотын даргаас энэ ордноо байгуулах газрыг авсан. Энэ газрын гэрчилгээ гарсан гэдгийг өнөөдөр мөн сэтгүүлчдэдээ дуулгахад таатай байна. Энэ ордондоо Олон улсын сэтгүүлчдийн төв байгуулснаар хоёр орны хэвлэл мэдээллийнхэн байнга уулзах боломж бүрдүүлнэ. Маш тодорхой төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах ч том боломж болно. Энэ бол их ойрын зорилтын хүрээнд хэрэгжих боломжтой юм.  

Ингээд харахад энэ удаагийн форум болон дараа дараагийн форумыг зөвхөн хуралдаад тардаг бус бодит үр дүнтэй, тодорхой санаачилга, ажил дэвшүүлсэн форум болж байна. МСНЭ-ийн удирдлагууд болон ажлын алба өнөөдөр ярьсан эдгээр ажил, санаачилгыг амлалт, хариуцлага гэж ойлгож, үүрэг хэмээн хичээж ажиллах болно. Ирэх онд Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум байгуулж ирсний 10 жилийн ой тохионо. Хоёр орны дипломат харилцааны 70 жилийн ойгоос дутахааргүй өндөр хэмжээнд хүлээн авч бэлтгээсэй гэж хүсэж байна. 10 жилийн ойгоороо өнөөдөр ярьсан санаачилгууд бодит ажил хэрэг болоод цаасан дээр буусан, бодлогын баримт бичиг болоод гарч байх, магадгүй ОХУ-ын хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтдаа суугаад ярилцаж байх боломж гарна гэж найдаж байна.

Н.Гантуяа

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилж буй Монгол, Хятадын Хэвлэл мэдээл...

Уншсан: 1012 | Түгээх |
Холбоотой мэдээ
Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнуудыг хамруулж байна
9 минутын өмнө
Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ
11 минутын өмнө
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажиллаж эхэлнэ
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн засч, нээлээ
2018.10.18
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнууды...
9 минутын өмнө
Сургууль, цэцэрлэг орчмын авто замыг шинэчиллээ
11 минутын өмнө
Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд ...
2018.10.19
“Kinder police” буюу цэцэрлэгийн эргүүлүүд ажи...
2018.10.18
Цайзаас зүүн Алтан-Өлгий рүү өгсөх замыг шинэчлэн ...
2018.10.18
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслү...
2018.10.17
"Туушин зочид буудал" ХХК-ийн өмнөх газрыг албадан...
2018.10.17
Алба хаагчдын биеийн тамир, спортын мэдлэг, чадвар...
2018.10.16
“Алдарт эх-2018” спортын наадам болно
2018.10.15
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байн...
2018.10.14
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил 09....
2018.10.14
Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эхлэх...
2018.10.14
Төрийн албаны зарим албан тушаалын сонгон шалгаруу...
2018.10.11
Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрл...
2018.10.11
Г.Занданшатар: Зөвлөлдөх санал асуулга ардчиллыг б...
2018.10.11
"Монгол Базальт", "ЛэндМН ББСБ" ХХК компанийн хувь...
2018.10.11
Гадна фасадны ажлыг ирэх сарын 1-нээс хийхгүй байх...
2018.10.11
"Хөдөлмөрлөх эрх" баруун бүсийн сургалтыг Завхан а...
2018.10.11
Төрийн өмчит компаниуд 1,7 их наяд төгрөгийг улсын...
2018.10.11
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”...
2018.10.10
Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвтэй боллоо
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Хууль зөрчиж хандив авсан засаг даргад хариуцлага ...
2018.10.09
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын б...
2018.10.08
Бүгд найрамдах Казахстан улсын төлөөлөгчдийг хүлээ...
2018.10.08
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын за...
2018.10.08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018.10.08
Аврагчид 12-13 метрийн гүнд шумбалт хийлээ
2018.10.06
Үндэсний үйлдвэрлэгч ААН, байгууллагад “Үндэсний...
2018.10.04
Хувьцаа арилжаалах гадаадын Хөрөнгийн биржийг сонг...
2018.10.04
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
2017.07.03
Баянзүрх дүүрэг наадмын бэлтгэлээ хангалаа
2017.07.03
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ...
2017.08.21
“Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” чиглэли...
2017.10.06
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Шувуу...
2017.10.09
Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд, Төрийн нарийн би...
2017.11.09
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжү...
2017.11.09
Шуудан бол соёл мөн
2017.11.20
Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын Такашикен хоты...
2017.12.22
“1000 машины зогсоол”-ыг нүүлгэхэд иргэд хүндэ...
2018.01.03
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болло...
2017.07.03
Багш нарын зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг бодит ...
2018.02.13
Эрчим хүчний зохицуулах хороо, МҮОНРТ хамтран ажил...
2018.02.14
Гамшигт өртсөн өрхөд гэр олголоо
2017.07.03
БСШУС-ын сайдын нэрэмжит докторын дараах судалгаан...
2017.06.29
Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбох түр ...
2018.04.04
Хоол хүнсний эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
2017.06.29
“Говь” компани талархлаа илэрхийлж, 16 сая төг...
2017.06.29
“Ягаан суудал” аян эхэлнэ
2017.06.29
НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хан...
2018.01.29
Хотын дарга ЗХУТ-д ажиллав
2017.08.21
Эмнэлгүүдийн гаднах тохижилтын ажил графикийн дагу...
2017.06.05
Өмнөд дэд станцын гэмтлийг засварлах ажил үргэлжил...
2017.06.07
Элчин сайд Масато Такаока СЗХ-нд зочиллоо
2017.06.13
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн бо...
2017.06.13
Хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын тухай хуулийн т...
2017.06.13
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ажлын хэсэг...
2018.05.10
С.Амарсайхан: Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд ө...
2018.05.10
Гэрэлт гудамж нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээв...
2018.05.10
Эгч, дүү есөн өнчин охинд хоёр өрөө байр бэлэглэлэ...
2018.05.10
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011