Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ
2018.08.24
Байр, орон сууц, барилгын материалыг нэгэн дор төвлөрүүлдэг намрын хамгийн том үзэсгэлэн яармаг “БАРИЛГА ОРОН СУУЦ 2018” өнөөдөр Мишээл экспо төвд нээлтээ хийж байна.

   Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярыг тохиолдуулан болж буй уг үзэсгэлэн 2018 оны 08 дугаар сарын 24-26-нд гурван өдрийн турш хямдрал урамшуулалтай худалдаа, уулзалт семинаруудаар дүүрэн үргэлжилнэ.

    Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН”, хамтран зохион байгуулагчаар Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, дэмжигч байгууллагаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын барилгын үндэсний ассоциаци ажиллаж байна. Мөн “Ногоон ирээдүйг бүтээнэ” уриатай NCD Group” ХХК-ийнхан Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа юм. 

   Агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх хүндхэн ачааг нуруундаа үүрч байдаг барилгын салбарынхан, энэ чиглэлийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэгч 120 гаруй компани энэхүү үзэсгэлэнд оролцож, иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэн танилцуулж байна. Оролцогчид, үзэгчдийн хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж гадаадын үйлдвэрлэгч нийлүүлэгчид манай барилгын материалын зах зээлийг ихээхэн сонирхон оролцох болсон билээ.
 
Хөнгөлөлт, урамшуулал, хямдралтай худалдаа

   Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууцны төслүүд, барилгын материал, дэвшилтэт технологи, барилгын зураг төсөл, архитектур, ландшафт, амины орон сууц, тоног төхөөрөмж, гадна ба дотор тохижилт гээд барилгын салбарт холбогдолтой бүх чиглэлийн мэдээллийг нэг дороос авах нөхцөл уг үзэсгэлэнд бүрдээд байна.

   Хамгийн гол нь зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд зарлаж буй хямдрал урамшуулалд хамрагдаж, хүссэн сонголтоо хийх боломжтой.



   Байр авах гэж буй иргэддээ зориулан төсөл хэрэгжүүлж буй компаниуд онцгой хөнгөлөлт, урамшуулал болон төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр орон сууц авах бүхий боломжуудыг олгож байгаа ажээ. Харин байрны үнийн мэдээллээс дуулгахад зэрэглэлээс хамааран янз бүр байна. Тухайлбал, стандарт зэрэглэлийн орон сууцнуудын үнэ 1,150,000 төгрөгөөс дээш байгаа бол тансаг зэрэглэлийн буюу хамгийн өндөр үнэтэй нь 3,800,000 төгрөг орчим байна.

   Иргэд “Содон” стандарт цогцолбор хороолол, “Офицер таун”, “Сити апартмент & Сити Молл”, “Модун таун”, “High Apartment” төсөл, “VIP Residence” зэрэг 40 гаруй орон сууцны төслөөс үнэ ханшийг нь харьцуулан дүгнэж сонголтоо хийж болно.



“Фүжи констракшн”-аас “Хан-Уул” цогцолбор хотхондоо байрны урьдчилгаа төлбөрөөс хамаарсан хөнгөлөлт, “Хангарьд пропертиз”-оос орон сууцныхаа метр квадрат тутамд хямдрал зарлажээ. Мөн “Марч констракшн”-аас Polaris apartment дахь орон сууцныхаа үндсэн үнэд онцгой хямдрал үзүүлж, хүүгүй хувь лизингтэй уян хатан нөхцөлөөр байр авах боломжийг захиалагчиддаа олгожээ.

Харин “ИЭСОМ” компаниас борлуулж буй орон сууцны гурван төсөлдөө үнийн дүнгээс хамааруулан 10 хувь буюу 6-9 сая төгрөгийн хямдрал зарласан байна. Тэгвэл “Шинэ гарц” компани Шинэ гүрэн орон сууцны цогцолбор хорооллынхоо байрны метр квадратын үнийг нэг сая төгрөг хүртэл хямдруулах аж.

Үүнээс гадна амины орон сууц барихаар төлөвлөсөн иргэд үзэсгэлэнгийн дотор болон гадна талбайгаас энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хүссэн зөвлөгөө мэдээллээ аваарай. Дашрамд дурдахад “Арктик Финланд хаус”-ынхан зуслангийн байшингууддаа 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа шүү. 

   Барилгын материал, дэвшилтэт технологи сонирхогчид Орос, Хятад, Солонгос, Польш, Унгар, Чех, Герман, Итали болон Монголынхоо 80 гаруй ханган нийлүүлэгчдийн барилгын материал, тоног төхөөрөмж, үйлчилгээг нэг дороос авч болох нь ээ.

   “Майнс Ап” ХХК-ниас Германы Schindler брэндийн цахилгаан шат, лифт болон Японы Окамура брэндийн тавилгадаа 5 хувийн хөнгөлөлт үзүүлжээ. Харин “Люксвүүд групп”-ийнхэн WPC болон Польш плита, зарим нэр төрлийн бүтээгдэхүүндээ 10-40 хувийн хямдрал зарласан байна. Мөн Дулаан байшин төслийнхөн энэ үеэр хямдралтай үнээр захиалга авч, “Twin coat” брэндийн гадна ханын чулуутай эмульсээ үйлдвэрийн үнээр худалдаалахаар болсон байна. “Гүн барс” компани мэдээллийн технологийн шийдлүүдийг санал болгож, захиалга бүрт 20 хувийн хямдрал үзүүлж байна.

   Харин хүйтэн сэрүүний улирал наашилж буй энэ үед “Нартын голомт” компаниас Польшийн Коспел брэндийн халаалтын тогоондоо 10 хувийн хөнгөлөлт зарлажээ.

   “Барилга Орон Сууц 2018” үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид нийт оролцогч, үзэгчид гээд хэн бүхэнд зориулсан сургалт, уулзалт, семинарууд тасралтгүй явагдах юм. Семинаруудад ШУТИС-ийн Эрчим хүчний хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр “Агаарын бохирдлыг бууруулахад агаар-агаарын дулааны насосыг ашиглах нь”, Монголын барилгын үндэсний ассоциацийн Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатар Тусгай зөвшөөрлийн асуудлаар тус бүр илтгэл тавьж оролцоно. 



   Мөн энэ үеэр Герман, Орос, Японы шилдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах арга хэмжээнүүд тасралтгүй явагдах юм байна.

   Барилгын салбарын бүх төрлийн хямдрал урамшуулалтай худалдааг төвлөрүүлж, зах зээлийг идэвхжүүлж, шинэ соргог мэдээллээр хангах уулзалт семинаруудаар дүүрэн “Барилга Орон Сууц 2018” үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна. 


 
 
  “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2018” үзэсгэлэн яармагийн
Зохион байгуулах хороо
Холбоо барих: 99000981, 99907816, 77113333

Байр, орон сууц, барилгын материалыг нэгэн дор төвлөрүүлдэг намрын хамгийн том ү...

Уншсан: 1618 | Түгээх |
Холбоотой мэдээ
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженрийн зөвлөгөөн
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөр
2018.09.17
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монголд нээгдлээ
2018.06.15
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ олон нийтэд дэлгэх цаг болжээ
2018.06.07
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хийлээ
2018.06.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Монгол шагайн үүсэл
2017.11.24
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
“Нүүдэлчин-70” цуврал үзэсгэлэн худалдаа ОРДОС...
2017.05.22
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ
2016.11.16
“Петромарт” сүлжээ дэлгүүр 20 дахь салбараа нэ...
2016.11.11
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
“Петровис”үндэсний сурын баг 2016 онд өндөр ам...
2016.09.30
SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээл...
2016.09.28
“Петровис” ХХК-ийн орон нутгийн хэрэглэгчдийн ...
2016.09.27
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
Монгол шагайн үүсэл
2017.11.24
Зуны зугаатай өдрүүдийн төгс сонголт
2014.06.30
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.11.26
“Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа...
2016.01.21
Эрдэнэс хур
2011.05.15
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.12.17
“Петровис” ХХК сошиал уралдаануудаар бэлэг ба...
2016.03.23
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011