Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд маш их баярласан...
2018.08.15

Галт тэрэгний цонхыг хагалж зорчигчдыг үүрч, өргөж гаргасан

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд энэ сарын 12-ны үүрээр осолдсон “Улаанбаатар-Сайншанд” чиглэлийн 286 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж явахдаа төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр багтаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын тасгийн цагдаа, цагдаагийн ахлагч М.Тулгаулга, цагдаагийн дэд ахлагч П.Золбаяр нартай ярилцлаа.

-Тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ. Та хоёр галт тэрэгний аль хэсэгт зорчиж явсан бэ?

П.Золбаяр: Галт тэрэгний дарга, мастер, цагдаа нарын ажлын байр нь зорчигчдын купенээс тусдаа байдаг. Осол гарах үед бид ажлын байран дээрээ байсан. Зорчигчид унтаж амарч байсан л даа. Гэнэт галт тэргэнд хүчтэй доргилт өгч, бид хоёр арагш налж унасан. Тэрхэн зуурт ослын зогсолт хийсэн гэдгийг мэдээд л гар чийдэнгээ аваад галт тэрэгний урд хэсэг рүү гүйж очсон.

М.Тулга: Осол энэ сарын 12-ний үүрийн 04 цагт 50 минутын орчимд гарсан. Биднийг вагоноос буугаад урагшаа гүйхэд гадаа хүчтэй усархаг бороо орж байсан. Буухад шагайгаар татсан устай, галт тэрэгний хоёр талаар маш хүчтэй ус урсаж, гутал шаварт зоогдоод гүйхэд хүндрэлтэй байсан. Осол гарсан зүтгүүрийн хэсэгт гар чийдэн тусган гүйж очоод хамгийн түрүүнд аюултай нөхцөл байдал үүссэн гурван галт тэрэгнээс 96 зорчигчийг гаргах, аюулгүй газарт арга хэмжээг авсан. Галт тэрэгний хаалга гажиж нээгдэхээргүй болсон байсан тул дараагийн өртөөнөөс ирсэн замчидтай нийлж тэдний багаж хэрэгслээр галт тэрэгний цонхыг хагалан зорчигчдыг аюулгүй гаргасан. Үйлчлэгчдээр гудас, хөнжил, дэвсгэр авчруулан тавцан дээгүүр тавьж байгаад зорчигчдыг буулгасан. Хүмүүс гарахдаа зүүгдвэл галт тэрэг унах эрсдэлтэй байсан учраас наанаас нь татаж өргөх, цаанаас нь үүрэх байдлаар гаргасан.

Галт тэрэгний дарга, мастер, үйлчлэгч нар зорчигчдыг аюулгүй гаргахад маш их туслалцаа үзүүлсэн. Бид бүх зорчигчийг эрүүл саруул, аюулгүй гаргах нэг л зорилготой ажилласан даа. Гэмтсэн, шоконд орсон зорчигчдыг хараад сэтгэл маш хэцүү байсан ч хүн л битгий эрсдээсэй, бүгдийг нь амьд гаргах ёстой л гэж бодож байсан.

-Гэнэтийн ослын улмаас гэмтсэн, цочролд орсон зорчигчдыг аюулгүй гаргах, орилж, хашгирсан тэднийг аргадах, тайвшруулах гээд амаргүй байсан байх?

П.Золбаяр: Осолдсон галт тэрэг рүү гүйж байхдаа хүний амь нас эрсдээгүй байгаасай л гэж бодож байсан. Ер нь нөхцөл байдал амаргүй байсан л даа. Галт тэрэгний зүтгүүрийн хэсэгт машинист, туслах машинист гэж хоёр хүн, ард нь тээш түгээгч, үйлчлэгч хоёр явдаг. Араас нь зорчигчдын галт тэрэг цуваа байдлаар аялдаг юм. Осолдсон галт тэргэнд өндөр настай хүмүүс, бага насны хүүхэд, “Хамрын хийд” рүү гэр бүлээрээ аялж явсан зорчигч ч олон. Тэднийг аюулгүй гаргах ажиллагааг шуурхай явуулсан. Гэтэл ийм хүнд нөхцөлд зарим хүн унах гэж буй галт тэрэгний хажууд зогсоод утсаараа бичлэг хийх зэргээр ёсгүй үйлдэл гаргасан.

М.Тулга: Гэгээ сайн ороогүй байсан болохоор зорчигчдыг гаргахад хүндрэлтэй байсан. Манай нөхөр, эхнэр, хүүхэд маань үлдчихлээ гээд уйлж, орилох, хашгирах хүмүүсийг аль болох аюулгүй гаргаж, тайвшруулахыг хичээсэн. Зорчигчид унтаж байсан болохоор олон хүн гуталгүй, дотуур өмсөж байсан нимгэн хувцастайгаа байсан. Тэгээд зорчигчдыг бүртгэж осолдсон гурван галт тэрэгний аль хэсэгт, хэддүгээр купенд сууж явсан, ямар ачаа тээш авч яваа, хажууд нь хэн байсан гээд бүгдийг тэмдэглэж аваад бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэх тэр үед маш их баярласан. Зорчигчдыг гаргаж өөр галт тэргэнд суулгаад, “Айраг” өртөөнөөс хэсгийн байцаагч, цагдаа хоёр маань ирж бид хамгаалалт авсан. Зүтгүүрийн хэсгийн гурван галт унасан учир шатахуун их хэмжээгээр асгарч байсан учир гал гарахаас сэргийлсэн хамгаалалтыг мөн авч ажилласан. Ингээд Онцгой байдал, Эмнэлгийн тусламж, холбогдох албан тушаалтнууд ирсэн.

-Та хоёр өөрсдөө гайгүй юу, бэртэж гэмтээгүй биз дээ?

М.Тулга: Өглөө сүүлийн гурван галт тэргийг чирж явах боломжтой, гажилт багатай гэдгийг тогтоогоод зорчигчдоо тээвэрлэн Чойрын өртөөнд ирэхэд тухайн нэгдсэн эмнэлгийн эмч нар, түргэний машинтайгаа ирсэн байхыг хараад үнэхээр сайхан санагдсан. Тэд бүх хүмүүсийг үзээд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нь хийгээд л. Эмчид үзүүлэхэд доргилт авсан байна гэсэн. Биед хүнд гэмтэл авсан зүйлгүй, зүгээр ээ.

П.Золбаяр: Зүгээр ээ. Жаахан доргилт авсан л гэсэн.

-Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ. Төмөр замын цагдаа байх ямар онцлогтой вэ?

М.Тулга: Би цагдаагийн байгууллагад тав дахь жилдээ ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж байсан. Хоёр цагдаагийн алба хаагч тухайн галт тэргээр зорчиж буй бүх зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж үүрэг гүйцэтгэдэг. Галт тэргэн үүссэн гэмт хэрэг, зөрчил бүгдэд нь очиж ажилладаг.

П.Золбаяр: Цагдаагийн байгууллагад ороод хоёр сар гаруй болж байна. Энэ газраас ажлын гараагаа эхэлж байгаадаа баяртай байдаг.

 - Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэр “Айраг” өртөөний орчимд...

Уншсан: 6975 | Түгээх |
Холбоотой мэдээ
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой
2018.09.20
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болно
2018.09.19
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, хүртээмжтэй болгох үүднээс хийх ажил их байна
2018.09.09
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй
2018.08.09
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дуустал үргэлжилнэ
2018.07.25
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011