Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Ц.Ганзориг: Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн улс орнууд өндрөөр үнэлж байна
2018.07.02

Монгол Улс нь гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Азийн бүс нутгийн өмнө хариуцлагатай, нэр хүндтэй үүргийг хүлээгээд байгаа нь Улаанбаатар хотноо болох Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж байгаа явдал юм. 2015 онд батлагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг дэлхий нийтээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, цаашдын үйл ажиллагааг тодорхойлох зорилгоор хоёр жил тутамд зохион байгуулж байгаа энэхүү хурлыг тохиолдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригтой ярилцлаа.

-Азийн сайд нар, өндөр дээд хэмжээний төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирээд байна. Энэхүү нэр хүндтэй дээд түвшний хурлыг хариуцан зохион байгуулахад мэдээж тодорхой шалгууртай байх? 

-Монгол Улс Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулагч орноор сонгогдох болсон нэг гол шалгуур нь гамшгаас хамгаалах салбартаа цогц шинэчлэл хийж эхэлсний үр дүн юм. Анх 2003 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталж, Онцгой байдлын байгууллага байгуулснаас хойш 14 жилийн дараа Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлуулсан.  Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрсдэлийн удирдлагын тогтолцоо, зохион байгуулалт, чиглэлийг бүрдүүлэх, бэхжүүлэх зэрэг олон улсын чиг хандлагыг тусгасан нь бусад улс орныг манлайлах гол үзүүлэлт болсон. Хуульд маш олон чухал өөрчлөлтүүдийг хийсний нэг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийг байгуулсан явдал. Манай улс шиг гамшгаас хамгаалах эрхзүйн орчноо баталгаажуулсан улс орон харьцангуй олон биш юм билээ. Монгол Улс гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийн менежмент рүү маш хурдтай хөрвөж шилжсэн нь гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр олон улсын анхаарлыг татаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоо, эрхзүйн орчин, гамшгаас хамгаалах бэлэн байдал, техник, хүч хэрэгсэл, чадавхийг шат дараатай сайжруулахад ихээхэн анхаарч ирлээ. Энэ салбарт Монгол Улс бүс нутагтаа манлайллаа үзүүлж байгаагийн нэг илрэл нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталсан. Энэхүү баримт бичиг нь 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатыг хэрэгжүүлэх хүрээнд хийж буй  томоохон арга хэмжээний нэг бол энэхүү Азийн сайд нарын бага хурал юм. Монгол Улс стратегиа баталж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогоо “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигтэй нийцүүлэн гаргасан улс орнуудын тоонд орж байна гэдэг нь улс орнуудыг уриалах хэлбэр болж байгаа юм. Нэг үгээр хэлвэл уг баримт бичгийг батлан гаргасан НҮБ-ын 187 гишүүн орныг Монгол Улс түүчээлж бүс нутагтаа манлайллаа үзүүлж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шинээр батлагдсан гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын баримт бичгүүдийг (Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын гэрээ-2030 зэрэг) улс болгон гамшгаас хамгаалах бодлоготойгоо уялдуулж байх ёстой бөгөөд манай улс гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги баримт бичгээ хоёр жилийн дотор баталсан нь том ахиц дэвшил юм.

-Азийн сайд нарын бага хурлыг  зохион байгуулах улс орныг хэрхэн сонгодог вэ. Үүнийг дагаад манай улсад олон боломж нээгдэнэ гэж харж байна?

-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гэдэг нь Ази, номхон далайн бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл  буюу НҮБ-ын гишүүн орнууд бүгд багтдаг. Мэдээж өндөр хэмжээний хурлыг зохион байгуулах улс орныг сонгодог нь учиртай. Нэгдүгээрт, тухайн улс нь энэ салбартаа үндэсний болон бүс нутагтаа амжилт гаргаж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд бусад улс орнуудыг манлайлж ахиц дэвшил гаргаж байх ёстой. Олон улс орон Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах сонирхолтой байдаг.

Хурлыг зохион байгуулахын өмнөх бэлтгэл хуралдаануудыг өнгөрсөн хоёр жилд гурван удаа зохион байгуулж, Ази, номхон далайн бүс нутгаас оролцсон оролцогчид санал бодлоо солилцсон. Мөн Монгол Улс энэхүү бага хурлыг зохион байгуулж, Ази, номхон далайн бүс нутагтаа өөрийн манлайллаа харуулах, олон улсад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж олдож байна гэж харж байна. Үүний зэрэгцээ нийт гадаадын 2000 гаруй төлөөлөгчид Монгол Улсад зочилж ирж байгаа нь манай улсыг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын хөгжилд ч тодорхой хувь нэмрээ оруулж байна.

-Хурлаас Монгол Улс ямар үр дүн хүлээж байна?

-Хурлын хамгийн том үр дүн бол Улаанбаатарын тунхаглал,  Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегитай улс орны тоог нэмэгдүүлэх 2018-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл гэсэн бодлогын хэмжээний томоохон баримт бичгүүдийг батлан гаргана. Батлагдан гарах эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хянах, хяналтыг хариуцан ажиллах үүргийг Монгол улс давхар хүлээн ажиллана.

-Тухайлбал, ирэх хоёр жилд хэрэгжүүлэх “Улаанбаатарын тунхаг­лал”-ын гол үзэл баримтлал юу байх вэ?

-“Улаанбаатарын тунхаг­лал”-ын гол агуулга бол 2020 он гэхэд бүх улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөг батлах, “Сендайн үйл ажиллагаа” хүрээ баримт бичгийн зорилтын дагуу гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний төлөвлөгөө болон зорилтыг шинэчлэхэд чиглэж байна. Мөн хот, суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн, эрсдэлийг тооцсон хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтаар дамжуулж хотуудын гамшигт тэсвэртэй хөгжих чадавхыг бий болгох юм. Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын гамшгийн эрсдэлийн санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн болон уламжлалт мэдлэг, туршлага, шинжлэх ухаан, технологийн цогц байдлыг ханган газар зүйн байрлал, газар нутгийн болон үндэсний онцлогтой гамшгийг даван туулах чадварыг бий болгох зэргээр цөөнгүй үйл ажиллагаа бий.

-Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэлхий нийтийн чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байна. Бүс нутаг, улс орны онцлогоос хамаараад Монгол Улсын хувьд гамшигтай тэмцэх бодлого ямар байх вэ?

-Бид юуны өмнө гамшгийн эрсдэл гэдгээ ойлгох хэрэгтэй. Мөн эрсдэлийг удирдах менежмент, засаглалын системийг бий болгох, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах   шаардлага тулгарч байна.  Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, даяаршил, буруу хот төлөвлөлт зэргээс шалтгаалж алхам тутамд учирч болох эрсдэлийг шилжүүлэх, даатгал, хөрөнгө оруулалт, дэд бүтэц гээд цөөнгүй асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтгүй бол үр дүнд хүрэхгүй юм гэдгийг улс орнуудын туршлагаас харж болно. Дахин төлөвлөх, гамшгийн дараах сэргээн босгох ажиллагааг гамшгийн эрсдэлд тулгуурласан гамшигт тэсвэртэй бүтээн байгуулалт бий болгох зэргээр олон  зорилтыг тавьж байна.

Монгол Улс нь гамшгийн эрсдэлийг бууруулах талаар Азийн бүс нутгийн өмнө хариуц...

Уншсан: 9747 | Түгээх |
Холбоотой мэдээ
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэвшилд даатгалаараа хийлгэх асуудлыг шийдэх боломж бий
2019.09.13
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл явц сайжирч байна
2019.09.06
Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг ойрхон
2019.08.27
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон хүртлээ
2019.07.22
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компани цахилгаанаар ажилладаг, цэнгэг устай шинэ худагтай болгож өгсөн
2019.07.03
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Д.Бархүү: Нэн яаралтай MRI хийлгэх иргэд хувийн хэ...
2019.09.13
Х.Баделхан: Барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл яв...
2019.09.06
Б.Төмөр: Монголын баг сагсны ДАШТ-д зодоглох цаг о...
2019.08.27
Алтан гартай Чой Бум Чэ эмч ”Алтан гадас” одон...
2019.07.22
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
П.Хорлоо: 2017-2018 онд 942 хүүхэд мориноос унаж, ...
2019.07.02
Т.Батцогт: Улаанбаатар хот хөрсний бохирдлыг бууру...
2019.07.01
Б.Баянжаргал: Бид Жэжүгийн аялалыг 12 жил хамгийн ...
2019.06.25
Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт с...
2019.05.23
Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө...
2019.05.16
Ч.Мөнхбаяр: Хөгжлийн банк аль болох урт хугацаатай...
2019.05.08
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Б.Анаргэрэл: Клара охины дүрд 2 дахь жилдээ тоглох...
2018.12.18
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зө...
2018.12.04
Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөө...
2018.11.30
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дот...
2018.11.12
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 23-ныг дууста...
2018.07.25
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уур...
2018.07.24
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Манай улс бичиг үсгийн...
2017.05.26
Хотын дарга их, дээд сургуулиудыг хотоос гаргах та...
2017.09.06
Б.Болор-Эрдэнэ: АЗХ залуусыг татдаг соронз болох ё...
2017.11.19
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Инфляцийг Монголбанкнаас...
2011.11.17
С.Батболд: Надад оффшорт 20 сая төгрөг нуух шаардл...
2018.02.10
С.Амарсайхан: “Хүчирхийлэлгүй хот” хөтөлбөр бо...
2018.03.26
А.Алтанжолоо: Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгал...
2019.02.12
А.Тлейхан: Хуулинд өөрчлөлт оруулснаар сэргээгдэх ...
2019.01.24
Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд оффшор...
2019.02.01
Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтыг оруулсан хөрөнгий...
2019.03.14
Х.Тэмүүжин: Бид Хятадаас нэг ч түүхий эд авч ашигл...
2019.01.22
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим...
2018.09.20
И.Мөнхцэцэг: Буцаан олголт ирэх долоо хоногийн сүү...
2018.04.19
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид: Хоёр орны сэтгүүл...
2017.12.01
Ц.Нямдорж: Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнх...
2018.08.09
А.Хүрэлмаа: Төлбөрийн баримт олгоогүй байгууллагыг...
2017.12.05
П.Рэнцэндорж: Эцэг эх, өвөг дээдэс маань байгалиа ...
2017.12.11
Х.Сугир: Нам дамжсан бизнесийн бүлэглэл аймгийн уд...
2017.12.08
Бүх зорчигч бүрэн, хүний амь нас эрсдээгүй гэхэд м...
2018.08.15
О.Бавуудорж: Айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүдэл эрч...
2018.04.18
Г.Бадамхатан: Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хо...
2018.12.30
Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахта...
2017.11.29
Т.Гантулга: Сэргээгдэх эрчим хүчний хуулиа эргэж х...
2018.04.05
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн ш...
2018.11.15
О.Алтансүх: Аудитаас хүүхэд хамгааллын зардлын мөн...
2019.04.23
А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Э...
2018.09.19
Г.Занданшатар: Нийгэмд цочроо өгч, өөрчлөлтийг мэд...
2018.05.02
Н.Баяртсайхан: Эдийн засгийн өсөлтийг тогтвортой х...
2018.09.09
Малчин Х.Гэрэлмаа: “Эрдэнэс-Тавантолгой” компа...
2019.07.03
Г.Эрхэмбаяр: Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр...
2018.04.02
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011