Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
О.Энхжаргал: Гоо сайхны салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох боловсрол олгоно
2018.06.23

Товч агуулга:

БНСУ-ын Хансон Их Сургууль өөрийн харъяа ГОО САЙХНЫ АКАДЕМИ-г Монголд албан ёсоор нээж байна. Үүнтэй холбогдуулан тус академийн Монгол дахь салбарын захирал О.Энхжаргалтай ярилцлаа.


- СОЛОНГОСЫН ХАНСОН ИХ СУРГУУЛИЙН ГОО САЙХНЫ АКАДЕМИ МОНГОЛД АЛБАН ЁСООР НЭЭГДЭЖ БАЙНА. САНАЛ АЛЬ ТАЛААС ГАРСАН БЭ?

- 2 жилийн өмнө Хансон их сургуулиас INECS ХХК-аар маань дамжуулан холбогдсон. Манай компанийг удаан судалсны дүнд боловсролын салбарт 11 жил ажилласан туршлага, өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудыг маань үнэлэн, Хансон их сургуулийн зүгээс гоо сайхны академиа Монголд нээх тухай хүсэлтийг гаргасан. Хансон их сургууль гоо сайхны чиглэлээр Солонгостоо хамгийн анх боловсрол олгож эхэлсэн их сургууль. Энэ утгаараа гоо сайхны салбар сургуулиараа Солонгостоо хамгийн шилдэг нь гэсэн үг. Гоо сайхны академи маань маш олон хүний хүч хөдөлмөр, хамтын ажиллагааны үр дүнд нээгдэж байгаа. Яагаад гэвэл энгийн нэг сургалтын төв биш, академийн хэмжээнд Хансон их сургуулийн хөтөлбөрөөр мэргэжлийн багш нар  хичээлийг удирдан явуулах, суралцаад төгссөн төгсөгчиийг сургуулийн шалгалтын комисс ажиллан шалгалт авч диплом гардуулах, ажлын байраар хангах, дотуур байраар хангах зэрэг маш олон ажлууд хийгдэж байна.

- ГОО САЙХНЫ САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛД ЯАГААД АНХААРАЛ ТАВЬЯ ГЭЖ БОДСОН БЭ? ЭНЭ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА БИЙ ЮУ?

- Яг би өөрөө гоо сайхны салбарын хүн биш, гэхдээ бизнесийн хүрээнд, өөрөө эмэгтэй хүний хувьд энэ зах зээлийн онгорхой цоорхой ч гэх үү, замбараагүй байдлыг олж харсан. Хэн дуртай нь өнөөдөр хөмсөг шивээд, үс засаад нүүр будаад байгаа, наад захын стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг мэдэхгүй, тухайн хүнээ уг үйлчилгээ хийх эрхтэй үгүйг ч мэдэхгүйгээр мэргэжлийн бус хүнээс үйлчилгээ аваад хохирсон тохиолдлууд олон байна.

Тэгэхээр энэ зах зээлд бид "мэргэжлийн" боловсон хүчин дутмаг байгааг маш сайн олж харсан. Гоо сайхны салбарт шинэчлэл хийх цаг нь болсон. Манайд мундаг мэргэжилтнүүд олон байдаг ч, шинээр гарч ирж байгаа мэргэжилтнүүдийн хувьд үнэхээр чадвартай, мэргэшсэн нь ховор байна.

- ГОО САЙХНЫ САЛБАРЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ЯМАР ТҮВШИНД БАЙНА ВЭ? ТА БҮХЭН МЭДЭЭЖ СУДАЛГАА ХИЙЖ ҮЗСЭН БАЙХ?

- Бид 2016 оноос санал хүлээж авсан цагаас эхлэн 2 жилийн турш судалгаа хийсэн. Гоо сайхны салбарт мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ маш өндөр байгаа. Энэ чиглэлээр мэргэжил олгодог мэргэжлийн профессортой сургууль ховор, сургалтын төвүүд анхан шатны мэдлэг олгох хэмжээнд суралцуулдаг.

Тэгэхээр тэр хүмүүс маань бүгд мэргэжлийн түвшинд суралцаад, шалгуурыг нь хангаад гарч ирж байна уу гэхээр тодорхой бус байгаа юм. Жишээ нь БНСУ-д аль нэг салон гоо сайхны газраар үйлчлүүлэхэд тэр газрын үйл ажиллагааны зөвшөөрлөөс эхлээд өөрийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн диплом сертификатыг өлгөсөн байдаг.

Манай академи нь маш өндөр шалгуураар суралцагчидаа төгсгөнө. Учир нь  маш сайн сургалтын хөтөлбөртэй, чадварлаг профессорууд хичээлийг удирдана, ахлах профессорууд улиралдаа нэг удаа Солонгосоос ирж тусгай сургалт хийх юм.

Одооноос ер нь салонууд манайд захиалгаа өгөөд эхэлчихсэн байгаа. Эхнээс нь хамтран ажиллах газруудтайгаа гэрээ байгуулаад эхэлчихсэн байгаа.

- СОЛОНГОСЧУУДЫН ГОО САЙХНЫ САЛБАРЫН АКАДЕМИК МЭДЛЭГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭРХЭН ҮНЭЛЭГДДЭГ ВЭ?

- Солонгос улс гоо сайхны салбарын хөгжлөөрөө дэлхийд 1-т ордог гэхэд хэн ч маргахгүй байх. Гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны арга техник, гоо сайхны мэс засал зэргээрээ маш алдартай. Солонгос  тэр тусмаа Хансон их сургуулийн гоо сайхны сургуулийг төгссөн төгсөгчид улсдаа төдийгүй бусад улс оронд ч мөн өндрөөр үнэлэгддэг.

- ХИЧНЭЭН ТӨРЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛАХ ВЭ?

Эхний ээлжинд нийт 6 төрлийн сургалтын хөтөлбөртэй байна.

- Мэргэжлийн гоо засалч

-Мэргэжлийн шивээсчин

-Мэргэжлийн хумс засалч

-Мэргэжлийн үс засалч

-Мэргэжлийн хуйх арчилгаа

-Мэргэжлийн арьс арьчилгаа буюу aesthetic гэсэн чиглэлүүдтэй. Эдгээр сургалтууд маань бүгд онол болон практик хосолсон байдлаар явагдана.

Цаашид бусад нарийн мэргэжлийн сургалт нэмэх төлөвлөгөө байгаа.

- СУРГАЛТАД ХАМРАГДСАН ХҮНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮНЭЛГЭЭ ӨСНӨ ГЭДЭГТ ТА БҮХЭН ЯМАР БАТАЛГАА ӨГӨХ ВЭ?

- Манай сургалт 1-т Хансон их сургуулийн профессоруудын удирдлага дор явагдана.  2-т Хансон их сургууль Монгол дахь академидаа зориулан тусгай хөтөлбөр гаргасан.

3-т элсэн орсон хүн бүр төлбөрөө төлсөн учраас төгсөх ёстой гэсэн ойлголт байхгүй учир нь ахлах профессорууд өөрсдөө ирж шалгалт авах юм. Өөрөөр хэлбэл сургагч багш нар нь мэргэжлийн түвшний дээр нь суралцсан хүн бүрт сертификатаа өгөөд байхгүй, шалгалтыг давсан хүмүүс төгсөж гарах учраас бид энэ салбарт мэргэжлийн зэрэглэл тогтоох хэмжээний боловсрол олгоно. 

- ӨНӨӨДӨР НЭЭЛТ БОЛНО. НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭ ХЭРХЭН ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БЭ?

- Манай академийн нээлтэнд зориулж гайхалтай шоу үзүүлбэр үзүүлж ур чадвараа гайхуулахаар  ахлах 5 профессор ирсэн байгаа.  Нээлтийн үед үс засалт, нүүр будалт зэрэг хувиргалтын үзүүлбэр үзүүлэх болно.

Олон хүн нэгэн зэрэг хүлээн авах боломжгүй учраас 100 хүний л урилга гаргасан байгаа.

Мэдээж уг шоунд Монголын ахлах мастер зэрэгтэй үсчид болон, гоо сайхны салбарт олон жилийн туршлагатай салбарын мэргэжилтнүүдээс эхлээд, улс төр, урлаг соёлынхон уригдсан байгаа.

- АНХНЫ СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД ХЭЗЭЭ ХААНА ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

- Бүртгэл эхэлсэн. Эхний ээлжинд цөөн тооны суралцагч бүртгэнэ. Хэрэв бүртгүүлэхийг хүсвэл MN тауэр дахь манай академи дээр ирээд бүртгүүлж болно.

БНСУ-ын Хансон Их Сургууль өөрийн харъяа ГОО САЙХНЫ АКАДЕМИ-г Монголд албан ёс...

Уншсан: 7989 | Түгээх |
Холбоотой мэдээ
Д.Батнаран: Хүн үнэтэй шинжилгээ хийлгэхгүйгээр зөвхөн хэвлийн тойргоо хэмжээд зүрх судасны эмгэгээс сэргийлэх боломжтой
2018.12.04
Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй
2018.11.30
Ш.Анхмаа: Энэ жилийн “Вансэмбэрүү” экспогийн шилдэг оролцогчид АНУ-д туршлага судална
2018.11.15
Монгол Улс 2023 оноос эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломжтой болно
2018.11.12
А.Тлейхан: Бага хөрөнгөөр, богино хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой
2018.09.20
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011