Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
“Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөн боллоо
2018.06.20
Улсын Их Хурлын гишүүн, “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагвын санаачилгаар Төрийн ордонд өнөөдөр (2018.06.19) “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг зохион байгууллаа.


Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел нар хүрэлцэн ирж, хэлсэн үгэндээ  Ажилсаг монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар санал бодлоо  илэрхийлэв.  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нар өндөр мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог улам боловсронгуй болгох талаар хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.Мөн УИХ-ын зарим гишүүд оролцож санал бодлоо хуваалцлаа.

Түүнчлэн, энэхүү зөвлөгөөнд ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кристиан Гласс болон тус улсын хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, “Оюу толгой”, “Хасу мегават” компаниудын удирдлага зэрэг өргөн хүрээний төлөөлөгчид оролцлоо. Компаниудын төлөөлөл  Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийг төгсөж байгаа залуусыг дадлагажуулан ажиллуулж, ажлын байртай болгох чиглэлээр хийж буй ажлынхаа туршлага, мэдээллээ хуваалцсан.

Хөтөлбөрийн дагуу барилгын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт, инженерийн байгууламж, хөрс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын “Папенбург” компанийн дадлагажигч оюутан Д.Норовсүрэн Германы мэргэжлийн боловсролын сургалт-дадлага гэсэн хосолмол тогтолцооны талаар илтгэл тавьсан бол Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч У.Доржзодов хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст мэргэжлийн боловсрол олгох сургалтын тогтолцооны талаар санал бодлоо илэрхийлж, нийгмийн зорилтот бүлэгт тусгайлан чиглэсэн үйл ажиллагааг хөтөлбөрийг хэрэгжилтэндээ тусгаж явахыг хүсч байгаагаа хэлэв.

Зөвлөгөөний үеэр бүх оролцогчдыг хамруулан мэргэжлийн боловсролын салбар дахь сургалтын чанар, нийгмийн түншлэлийн сэдвээр салбар хуралдаанууд болсон.  


Иргэд, залууст мэргэжлийн өндөр боловсрол, ур чадвар  эзэмшүүлэх, цаашдаа ажлын байр олноор бий болгох зорилго агуулж буй “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр энэхүү зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгаас олон иргэд иржээ.

Төгсгөлд нь зөвлөгөөнд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд болж буй Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүтээлийн үзэсгэлэн, “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгт оролцлоо.



Өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ иргэд, эцэг эхчүүд  үр хүүхдээ дипломтой, ажилгүй сэхээтэн болгохын оронд нарийн мэргэжил эзэмшсэн өндөр ур чадвартай ажилчин болгож амьдралын баталгааг нь бүрдүүлэх хэрэгтэй хэмээн тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Улсын Их Хурлын гишүүн, “Ажилсаг монгол” хөтөлбөрийг санаачлагч Д.Тэ...

Уншсан: 1718 | Түгээх |
Холбоотой мэдээ
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийн асуудлаар бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2018.12.11
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
2018.12.11
“ЖДҮ-ийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ
2018.12.09
УИХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
2018.12.09
Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоолоо
2018.12.05
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Нээлттэй хаалганы өдөрлөг болно
2014.06.18
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
2013.08.09
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
УИХ-ын гишүүд ХБНГУ-д танилцах айлчлал хийж байна
2013.04.26
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Хадгаламжийг даатгалтай болгох хуулийн төсөл өргөн...
2012.11.14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2012.11.05
Охиныхон аз жаргалд умбана
2012.09.19
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Кохен: Персийн буланд зэвсэгт мөргөлдөөн гарвал Ир...
2012.01.18
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
“Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекц б...
2011.10.26
Хохирогчид атлаа цаазын эсрэг тэмцэгчид МАН-ын бүл...
2011.10.12
Ашигт малтмалын болон аж үйлдвэрийн салбарт ХБНГУ-...
2011.10.06
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Элчин сайд Т.Кидокоро есдүгээр сар Монголтой холбо...
2011.09.29
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
Австралийн “Snowden” компанийн ашигт малтмал, ...
2011.07.04
Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг дансанд нь ...
2013.06.11
Үндэсний шилдэг брэнд "Говь" компанийн үйлдвэр хэв...
2017.06.26
Ардчилсан Конгод эрдэс баялгийн төлөө дайн болж ба...
2011.09.30
Алабама мужийн иргэн 6 ихэр хүүхэдтэй төрүүлжээ
2011.12.15
Чингисийн талбайд “Дээлтэй монгол - 2015” наад...
2015.07.11
Б.Бат-Эрдэнэ гишүүн "газар малтагчид”-ыг “дуэл...
2011.09.19
УИХ-ын гишүүдийн “гэр” өгдөг бизнест Ж.Батсуур...
2011.07.29
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цаашид анха...
2011.08.26
МҮЭ-ийн холбооны бодлого зохицуулалтын газрын дар...
2011.05.03
Манай ерөнхийлөгч Энэтхэгийн ерөнхийлөгчөөс 8 см ө...
2011.07.29
Алс Дорнодод хүйтний эрч чангарч -50 хэм хүрээд ба...
2012.02.10
Ноолуурын салбарыг дэмжихэд 110 тэрбумыг зарах нь
2011.05.03
Газрын Тосны Газрын дарга Д. Амарсайхан: Дизелийн ...
2011.06.03
Нью-Йорк хотод загварын долоо хоног боллоо
2011.09.17
Эрчим хүчний үнэ цэнэ нийтлэлийн уралдаан зарлалаа...
2015.05.12
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
2015.07.07
Бүсгүйчүүд автомашиныг эрчүүдээс илүү чадварлаг жо...
2011.07.18
2000 оноос өмнө цэргийн тэтгэвэр тогтоолгосон 5165...
2011.10.01
Швед гэр бүл байгальд хоргүй байшинд амьдарч байна...
2011.05.03
Өнөөдөр гурван байнгийн хороо хуралдна
2014.05.28
Бүх ард түмний санал асуулгад оролцогчдын 86 хувь ...
2011.06.21
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
2013.08.13
Хүүхдийн баярын үеэр нөхцөл байдал харьцангуй тайв...
2014.06.03
Санхүү Эдийн Засагчдын тавдугаар зөвөлгөөний төлөө...
2011.09.21
УИХ-ын 23 дугаар тойргийн 5-р хэсгийн хорооны дарг...
2012.06.28
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн...
2011.05.10
Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг ...
2013.01.18
Лэди Гага хандив өргөв
2012.11.14
Сэлэнгэ аймгийн залуучууд чуулган боллоо
2013.05.01
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011