Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ олон нийтэд дэлгэх цаг болжээ
2018.06.07
Үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэр, гэрийн тавилгыг уран нарийн хийцтэйгээр үйлдвэрлэн, өөрсдийн өвөрмөц хэв маягаар олонд танигдсан компани бол “ХААДЫН ГЭР”.

Тэд тун удахгүй “Домгийн ганц эвэрт” хэмээх контемпопари арт үзэсгэлэнг зохион байгуулах гэж байгаа юм. Монголынхоо түүх соёл, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг өөрийн ард түмэндээ төдийгүй дэлхийн улс орнуудад амжилттай сурталчлан таниулж яваа “Хаадын гэр” компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Монгол гэр, гэрийн тавилга, эдлэл хэрэглэлийг  уран зурагтай хослуулсан үзэсгэлэн өмнө нь болж байгаагүй тул их сонирхолтой санагдаж байна. Яагаад энэхүү үзэсгэлэнг  зохион байгуулах болсон бэ?

Бид нүүдэлчин монголчуудынхаа эдэлж хэрэглэж байсан тавилга хэрэгслийг орчин үеийн интерьер дизайнд зохицсон хэв маягаар урлаж, үр хойчдоо үлдээх үнэт өв, урлагийн бүтээл хийхийг зорьдог. Монгол гэр нь үндэстний уламжлалт гар урлал, мэдрэмж сэтгэхүй, заншил бэлгэдлийг өөртөө шингээн уламжилж ирсэн соёлын өв юм. Өвөг дээдэс маань ямар нандин сайхан зүйлсийг эдэлж хэрэглэж, бидэнд өвлүүлж үлдээсэн болохыг өөрсдийн урласан бүтээлүүдээр дамжуулж хүмүүст бодитоор харуулж, таниулья хэмээн үзэсгэлэнгээ зохион байгуулахаар шийдсэн.

Энэ үзэсгэлэнг гаргахын тулд бид нэлээн бодож төлөвлөсөн. Бүтээгдэхүүнээ ахуйн бус сэтгэлгээний өв соёл талаас нь илүү харуулахыг хүсч байгаа.

Тэр ч утгаараа уран сийлбэрч, дархан, хатгамалч, зураач, дизайнер,технологич гээд компанийнхаа ажилчдаас гадна судлаач эрдэмтэд, уран зураач, барималч зэрэг олон авьяаслаг уран бүтээлчид оролцсон хүчтэй баг бүрдүүлж ажилласан.

Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь юу байх бол?

Тавилга бол ахуйн хэрэглээний эд зүйлс. Харин бид энэхүү үзэсгэлэнгээр тавилга, эсгий, керамик зэрэг гэр ахуйн эдлэл хэрэглэлийг урлагийн бүтээл болгож цоо шинэ өнгө аяс, тавилттайгаар зохиомжлон харуулахыг зорьсон.

МУЭ-ийн Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлийн тэргүүлэгч гишүүн, авьяаслаг зураач М.Отгонтуул маань “Домгийн ганц эвэрт” үзэсгэлэнгийн зохиомж тавилтад зориулан цоо шинэ уран бүтээлүүд туурвисныг дэлгэн үзүүлэх болно.

Манай үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр монгол гэр, тавилга, уран зураг, уран сийлбэр, керамик, уран хатгамал хосолсон дахин давтагдашгүй бүтээлийг нэг дороос үзэх боломжтой.  

Үзэсгэлэнгээр яг ямар бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх вэ?

Манай компанийг хэрэглэгчид Хүннү нэрийн гэр, гэрийн тавилгаар илүү сайн мэддэг. Эдгээр бүтээл маань монголдоо төдийгүй олон улсад танигдаж, нэлээд өндөр үнэлгээ авсан.

Тэгвэл бид энэ удаад үзэсгэлэндээ зориулж олон шинэ загварууд, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг урлан гаргасан байгаа. Тухайлбал: Зураач М.Отгонтуулын уран зураг бүхий дугуй ирмэгтэй авдар, Пазирикийн үеийн эв нэгдлийн бэлгэдэл болсон буган  сийлбэртэй, цилиндр хэлбэртэй авдар, алтан утсаар шаглаж болор, оюу, хаш, анар эрдэнийн шигтгээгээр чимсэн буган хээтэй хөшиг, ханын чимэглэл, лааны суурь зэрэг сонирхолтой өвөрмөц бүтээлүүд бий.

Ваар сав, ширээний бүтээлэг гээд гэрийн гоёл чимэглэл гадуур элбэг байдаг боловч яг Монгол хэв маяг, хээ, дүрс бэлгэдлийг шингээсэн нь ховор. Тийм ч учраас манай хамт олон энэ орон зайг нөхөж монголчууд бид өөрсдийн өв уламжлалаа шингээсэн чамин тансаг бүтээлүүд хийж болохыг харуулахыг зорьсон. Бүтээлүүд маань орчин үеийн орон сууц, албан тасалгаанд бусад тавилгуудтай сайхан зохицож интерьерийн өвөрмөц дүр төрхийг бий болгодог онцлогтой.

“Ганц эвэрт буюу билигт гөрөөсийг Хүннүгийн үеийн дээдэс язгууртнуудын эдлэл хэрэглэл дээр  голдуу дүрсэлсэн байдаг”

Үзэсгэлэнгээ “Домгийн ганц эвэрт” гэж нэрлэсний учрыг уншигчид маань сонирхож байгаа болов уу? Их содон санагдлаа?

Хүннү гүрний үеийн бэлгэ тэмдэг, дүрс дүрслэл нь бишрэхгүй байхын аргагүй уран сэтгэмжтэй, утга агуулгатай. Үлгэр домгийн амьтдыг ихээр дүрсэлсэн байдаг нь  тэдний сэтгэлгээний цар хүрээ хэр өргөн байсныг харуулна. Ганц эвэрт буюу билигт гөрөөсийг Хүннүгийн үеийн дээдэс язгууртнуудын эдлэл хэрэглэл дээр  голдуу дүрсэлсэн байдаг юм билээ. Эрдэмтэн судлаач Го.Аким гуай “Энэ домгийн амьтан нь төлөв түвшний бэлгэдэл, шударга эзэн хаан мэндлэхийн бэлгэ, эв эеийн тэмдэг. Мөн нигүүлсэхүй сэтгэл, буян хишиг, хүн хүнээ хайрлахыг, эвэр нь эзэн хааны нэгэн засаглал, нэгдмэл улс байхын бэлгэ ёс болдог” хэмээн бичсэн байдаг. Энэхүү гөрөөсийг дүрсэлсэн уран бүтээлийг үзэсгэлэн дээрээ дэлгэхээс гадна өргөн утга агуулгыг нь бодож ийн нэрлэсэн юм.

Таны ярианаас сонсоход “Хаадын гэр”-ийн бүтээл бүр цаанаа судалгаатай, бэлгэдэлтэй юм байна гэсэн бодол төрлөө. Бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?

Загвар дизайны хувьд бид уламжлалаа хадгалаад орчин үеийн хэрэглээнд нийцэхүйц бүтээгдэхүүн урладаг тул сийлбэр, зураг, уран шаглаа бүрд утга учиртай хээ угалз, дүрслэлийг оруулж өгдөг. Ингэснээр бүтээл маань илүү үнэ цэнтэй болдог. Өвөг дээдсийн маань эрт дээр үеэс хэрэглэж ирсэн авдар сав шүүгээ гээд эдлэл, хэрэглэл бүхэн нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Ер нь бүтээгдэхүүнээ хийхээс өмнө судалгаа шинжилгээний ажилд цаг хугацааг харамгүй зарцуулдаг.

Цаг хугацааны уртыг туулах үнэ цэнтэй бүтээл хийхэд түүхий эд материалын чанар чухал байдаг. Та бүхэн түүхий эдээ хэрхэн сонгож, хаанаас бэлтгэдэг вэ?

Миний анхны мэргэжил модны технологич юм. Манай багш “Хийж буй ажлын чинь эх суурь нь сайн түүхий эд байх хэрэгтэй. Сайн түүхий эдээс чанартай бүтээгдэхүүн гардаг юм” гэж үргэлж захидаг байсан. Багшийнхаа захиасыг өнөө ч санасаар, түүхий эдийн чанарт ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. “Хаадын гэр”-ийн бүтээгдэхүүнийг авсан хүн зөвхөн энэ амьдралынхаа хэрэгцээг хангахаас илүүтэй үр хойчдоо өвлүүлээсэй гэж хүсдэг. Тиймээс ч олон жилийн эдэлгээ даах, үнэ цэнээ хадгалах бүтээл хийхийг зорьдог юм. Жишээ нь: 100 куб модноос хамгийн сайныг сорлож, 10 кубыг нь сонгодог. Эсгий бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг “Могол ноос” компаниас авч байна. Тэднийг монголын сүүлийн үеийн инноваци болсон хонины ноосны ноолуурыг ялган авах ажлыг хийснээр нь та бүхэн мэдэх байх аа. Ийм ноос нь ямааны ноолуур шиг хялгасгүй, үнэргүй байдаг онцлогтой.

“Хаадын гэр” компанийг үүсгэн байгуулахад таны мэргэжил нөлөөлсөн байх нь ээ?

Тодорхой хэмжээгээр нөлөөлөлгүй яахав. Түүнээс гадна өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил ч их нөлөөлсөн. Миний эмээ ээж үүх түүхээ сайн мэддэг, тайж гаралтай, шулуун шударга яриатай сайхан хүн байсан. Надад үргэлж түүх, соёлын  тухай ярьж өгдөг байсан нь ёс заншлаа дээдлэх, өв уламжлалаараа бахархах сэтгэлийг бий болгосон гэж боддог. Би хүүхэд байхаасаа л  үндэсний өв уламжлалтай холбоотой зүйлсийг сонирхдог, том болоод Монгол уламжлалыг харуулсан музей юм уу, урлантай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Хүний мөрөөдөл нь зорилгыг зааж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлэх  хөтөч болж өгдөг юм шиг санагддаг. Энэ хүсэл зорилгын эхлэл нь “Хаадын гэр” компаниа үүсгэн байгуулсан явдал байсан болов уу. Манай гэр бүлийн хүн 2007 оноос  модон эдлэл, эсгий ширмэл эдлэл хийх болсноор компанийн маань анхны  суурь тавигдсан. Тухайн үед сийлбэртэй шар гэр, үйлдвэрийн эсгийн дээр ширмэл хийдэг байв. Ингээд хэсэг завсарласан үед би ажлаасаа түр чөлөө авч таараад, уламжлалт сийлбэртэй гэр, үйлдвэрийн эсгийн дээрх ширмэлээс өөр загвартай бүтээгдэхүүн хийе гэсэн бодол төрж, 2014 оны 12 дугаар сард 3 ажилчинтайгаар “Хаадын гэр” ХХК-ийг  байгуулж байлаа. Хамгийн анх Хүннүгийн талаар судалгаа хийж, түүхч, эрдэмтдээс  санал, зөвлөгөө авч Хүннүгийн үеийн амьтдын дүрслэл бүхий уран нарийн сийлбэртэй,  дээд зэрэглэлийн гэрийг тавилгын хамт үйлдвэрлэж байв.

Дөрөвхөн жилийн өмнө 3 ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлсэн компани өнөөдөр бие даасан үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү амжилтын нууцаа хуваалцаач?

Компанийн  маань алсын хараа, зорилго тодорхой.  Хамт олон маань гар, ухаан, санаа зорилго нэгдсэн шижигнэсэн хүмүүсээс бүрдсэн. Тиймээс бид өв уламжлалаа хадгалсан бүтээлийг урлан монголчууддаа, залуу хойч үедээ  төдийгүй дэлхийд энэ сайхан соёлоо сурталчлан таниулах чин хүсэл эрмэлзлэлтэй. Бид зорилгодоо тууштай байж, олон сорилтын ард хамтын хүчээр гарч яваа. Хийж буй бүхий л зүйлдээ оюун билиг, ур ухаанаа хандуулдаг учраас бүтээлүүд маань хүмүүсийн сэтгэлд нийцэж, таашаагдаж байгаан болов уу гэж боддог. Энэ ажлыг эхлэхээс одоог хүртэл олон сайхан хүмүүстэй хамтран ажиллаж байна. Тухайлбал: Соёл Урлагийн Их Сургуулийн хүндэт профессор, Монгол улсын соёлын  гавьяат зүтгэлтэн, уран сийлбэрч Г.Цогбаяр, Монгол улсын зөвлөх инженер, дэд профессор, нэхмэлийн инженер Б.Эрдэнэцэцэг, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, Хүннү судлаач Ц.Эгиймаа, гээд олон хүн бий.

“Хаадын гэр компани өнгөрсөн сард Олон улсын хөгжмийн фестивальд зориулан Англи улс руу гэр экспортлосон”

Танай компани нэлээд хэдэн оронд бүтээгдэхүүнээ экспортлоод байгаа. Гадны зах зээлд хэрхэн хөл тавьсныг асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?

Дэлхийн оюуны өмчийн байгууллага 2015 оны 6 дугаар сард нэгэн үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Тэнд оролцоод энэ сайхан өв соёлоо гадныханд таниулах юмсан гэж бодох болсон. Үүнээс хойш олон улсын 10 гаруй үзэсгэлэнд амжилттай оролцож бүтээгдэхүүнээ АНУ, БНХАУ, ОХУ, ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛСАД экспортлоод байна. Мөн бид 2017 оноос Брэндартэ маркетингийн зөвлөх компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Олон жил монголын зах зээл дээр маркетинг хийчихсэн энэ компанитай хамтарч ажилласнаар брэндээ хөгжүүлэх гадаад дотоодын зах зээлд таниулах ажлууд түлхүү хийгдэж байгаа.

Манайх өнгөрсөн сард Англи улс руу нэг удаад 300 мянган хүн оролцдог Олон улсын хөгжмийн фестивальд зориулан гэр экспортлосон. Захиалагч  маань гэрээ хүлээж аваад “Хөх тэнгэрийг өдөржин тольдож, нарны гэрлийг жаргахаас шингэх хүртэл нь мэдэрч, шөнийн оддыг зоргоороо харж баясах боломж гагцхүү өргөө цагаан гэрт л буй” гэж албан ёсны хуудсандаа бичсэн нь аргагүй л монгол гэрийн сайхныг мэдэрсэн хүний үг байсан.  Байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байх боломжийг дээд зэргээр олгодог хамгийн сайхан сууц бол монгол гэр гэдгийг тэд ойлгож эхэлж байна.  

Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа. “Домгийн ганц эвэрт” үзэсгэлэн хаана хэзээ болохыг уншигчид сонирхож байгаа байх.

Үзэсгэлэн маань Маршал арт галерейд 6 дугаар сарын 15 нд нээлтээ хийж 25-ныг дуустал үргэлжилнэ. Эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Үйлс бүхэн тань бүтэж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Баярлалаа. Та бүхэнд ч бас хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 9905-4449

Ярилцсан О.Хосцэцэг

Үндэсний өв уламжлал, соёлын илэрхийлэл болсон гэр, гэрийн тавилгыг уран нарийн...

Уншсан: 1687 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын Брэнд ТАЛЫН ДОМОГ хиам 1кг нь 75$-н үнэ хүрч байна
2018.11.16
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженрийн зөвлөгөөн
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөр
2018.09.17
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ
2018.08.24
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монголд нээгдлээ
2018.06.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монголын Брэнд ТАЛЫН ДОМОГ хиам 1кг нь 75$-н үнэ х...
2018.11.16
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Монгол шагайн үүсэл
2017.11.24
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
“Нүүдэлчин-70” цуврал үзэсгэлэн худалдаа ОРДОС...
2017.05.22
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ
2016.11.16
“Петромарт” сүлжээ дэлгүүр 20 дахь салбараа нэ...
2016.11.11
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
“Петровис”үндэсний сурын баг 2016 онд өндөр ам...
2016.09.30
SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээл...
2016.09.28
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
Монгол шагайн үүсэл
2017.11.24
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
Зуны зугаатай өдрүүдийн төгс сонголт
2014.06.30
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.11.26
Эрдэнэс хур
2011.05.15
“Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа...
2016.01.21
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
“Петровис” ХХК сошиал уралдаануудаар бэлэг ба...
2016.03.23
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.12.17
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011