Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хийлээ
2018.06.05

... Алим жимсэнд хацар нь бумбайгаад
Аялах дуунд нь харц нь гэрэлтээд
Хүж дэлхийн наран доор
Хүүхэд бүхэн жаргалыг хүсдэг

Божин бор алгаа дэлгэе ээ
Аз жаргалын цэцэг ургаарай
Бодол хүслийн дуугаа өргөе өө
Ариун хайрын хур буугаарай...  хэмээн цэцэрлэгийн бага анги болов уу гэмээр жаахан охин дуулж, болоогүй “GEM MALL”-чуудын гарын бэлэгний эзэн боллоо.

Энэ бол зургадугаар сарын 2-ны өдөр  буюу Баянгол дүүргийн Баянгол дүүргийн 06-р хороо, Чингүнжавынг удамжинд орших GEM MALL худалдааны  төвийн нээлтийн баяр байлаа.

Хөх өнгийн шилэн хана бүхий 16 давхар гоёмсог энэ барилга гоёлоо “өмсчихөж”.  Хөх, цэнхэр өнгийн бөмбөлгөөр үүдээ чимж, GEM MALL-ийн лого бүхий хөх өнгийн дарцаг хийсгэж, дотор ч мөн ажил тайз зассан байх ажээ. 

Тайзнаа “Монгол циркус” энтертаймэнтийн уран бүтээлчид “Хөлөөр шидэгч” болон жонглёрын үзүүлбэрээр хурсан олонд бэлэг барьсан бол “Эетэн” этнек хамтлагийнхан  “Түмэн морьтны төвөргөөн”-ийг  морин хуурнаа эгшиглүүлж, жавар үргэлээ.

Ийнхүү хуурын хөг аялгуунд сэтгэл хөвсөлзөхийн зуурт сониуч зан өөр зүгт бодолд автуулна. Ингэхэд энэ тэнгэр баганадсан сүрлэг барилгуудыг босгоно гэдэг бизнесмэнүүдийн хувьд эр зориг шаардсан ажил. Асар их хөрөнгө оруулалт, хүн хүчний боломж, төлөвлөлт, дэлхийд шалгарсан шилдгүүдээс туршлага судлах гээд л...

Харин энэ бүх “зовлонгийн ард” гарахын цагт олон улсын жишигт нийцсэн архитектурын шинэлэг шийдэл бүхий орчин үеийн тансаг барилгууд шил даран сүндэрлэж, нийслэл хотын өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмдэг билээ. Үүний нэг нь Улаанбаатар хотын баруун  хэсгийн томоохон худалдааны төв болох GEM MALL болж таарч байна. Мэдээж “эндээс” чих тавьснаа хуваалцвал Баянгол дүүргийн хотын хэсэгт орших энэхүү худалдааны төвийн барилга нь архитектурын өвөрмөц шийдэл бүхий тансаг орчин, сүүлийн үеийн технологийн дэвшилтэт агааржуулалт, гэрэлтүүлэг, дохиолол хамгаалал бүхий 16 давхраас бүрдэх бөгөөд 108 айлын орон сууцтай нь эдний онцлог болж байгаа аж.

Баянгол дүүрэгт өнгө нэмэх  тус төвийн эзэд нь МУ-ын гавьяат хуульч Я.Батсуурийн үр хүүхдүүд бөгөөд "O&BN" ХХК-ийн хувьд дөрөв дэх төсөл юм байна.

Ийнхүү сониуч зан  моолын хана шалаар дураар тэнэх зуурт “Маднесс”-ийн залуус хэдийнэ тайзаа эзэлжээ. Тэд өөрсдийн нэрийн хуудас “Хотын гудамж”-аа дуулсны дараа GEM MALL-ийг зорин ирсэн үйлчлүүлэгчдийг “Замд гарах”-ыг /Харанга хамтлагийн “Замд гаръя” дууг дуулсан юм/ урилаа.  Тус моолынхон ч бас эцэс төгсгөлгүй, мөнхөд үргэлжлэх худалдааны  “Замд гарлаа”.  

...Дуулиан шуугиантай ирээдүйн өдөр рүү замд гаръя аа

Үүрдийн цэнгэлтэй өөдрөг сэтгэлтэйгээр амьдаръя аа

Хайртай бүхнийхээ итгэлийг хүлээж замд гаръя аа

Дуутай ардынхаа хүү чинь гэдгээ үзүүлж хүндлэх сэтгэлийг нь өвөрлөн

ЗАМД ГАРЪЯ АА...

Үүний дараа үйлчлүүлэгчид дотогш орсон юм. Шилэн хананых нь цаанаас нэвт гэрэлтэх байгалийн гэрэл тус барилга доторх тансаг гэрлэн чимэглэлүүдтэй гайхалтай зохицно. Үүдээр нь оронгуут шил толь болсон шал, болор унжлага, давхар бүрт үйл ажиллагаа явуулж буй компаниудын өнгө төрх өөрийн эрхгүй хүний сэтгэлийг татах увдистай мэт санагдана. Бүүр явган шатны хэсэгт ч гоёмсог бөмбөлгөн гэрлээр чимэглэсэн байх нь  бүсгүй хүний   чимхлүүр ажлаас бүрдсэн болохыг дараа нь Ерөнхий менежэр  Ж.Оюунгэрэлийн ярилцлага бататгасан.

Өнөөдрийн байдлаар GEM MALL- ийн таван давхар буюу 6000 м.кв талбайд 100 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

Энд хүний хэрэгцээ цөм бүрджээ. Төв хаалгаар орвол хаалганы зүүн жигүүр цэцгийн тасгаас эхлэх бол баруун  талд нь  O HUI, The face shop, гоёл чимэглэл цаашлаад хүүхдийн хувцас, эмэгтэйчүүдийн алжаал тайлах төв гэхчилэн  үргэлжлэх аж. Харин хоёрдугаар давхарт кофе шоп, эрэгтэй эмэгтэй болон бэлэн хувцас, дотуур хувцас, гоо сайхан, гоёл чимэглэл, гутал, пүүз, хувцас захиалга, гуравдугаар давхарт VR тоглоомын төв, Home décor. Хүүхдийн тоглоом, хэтэвч, бүс, гутал цүнх, гоо сайхны бараа, дөрөвдүгээр давхартаа хүүхдийн SPA, үсчин гоо сайхан, МУГЖ Алтанхуягийн балетийн сургууль, Витамин шоп, гар утас засвар, Make up & art сургалт, EEVS оюутан зууч агентлаг, Prouve Mongolia ХХК, “Эвент мастерс” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Ерөнхий менежэр Ж.Оюунгэрэл: ДЭЛГҮҮР ДОТОР ДЭЛГҮҮР ХИЙЕ ГЭЖ БОДСОН

GEM MALL-чууд  хөх тэнгэрээ шүтэж хөх өнгө, эцэс төгсгөлгүй үргэлжлэх мөнхийн бэлгэдэл бүхий тойргоор логогоо хийжээ. Тэдний тайлбарласнаар хөх өнгө гэрэл тусахын төдийд  л цэлмэдэг. Бид сэтгэлтэй гэрэлтэй байхад  үйл ажиллагаа маань мөнхөд зогсолтгүй үргэлжилнэ гэнэ. Харин нэрийн тухай эрдэнэс  бүхий утга илтгэх GEM-ийг онцолсон бөгөөд нэртэйгээ уялдан дотоод засалтаа ч хийсэн байна. Абжур, шилэн пасад гээд л гоёлын даашинзаа өмссөн бүсгүй аятай харагдана. Тийм ээ, тэд  үүнийг л хүссэн гэх. Тиймдээ  ч “Барилга бол дөрвөн хана биш. Барилга тансаг гоё байж, үүдээр нь ороод л хүн өөрийн эрхгүй гэдсээ татаж цэх алхмаар санагддаг байгаасай” хэмээн менежер бүсгүй ярьж байна.

- Баяр хүргэе. Gem mall-ийн онцлогийг бидэнд танилцуулна уу?

- Баярлалаа. Бидний хувьд олон онцлог бий.  Тодруулбал, архитектурын өвөрмөц шийдэл бүхий тансаг орчин, сүүлийн үеийн технологийн дэвшилтэт агааржуулалт, гэрэлтүүлэг, дохиолол хамгаалал бүхий худалдааны төв болж байгаа юм. “Gem mall” бүхий энэ барилга нь 16 давхраас бүрдэх бөгөөд 108 айлын орон сууцтай. Энэ бас онцлог. Мэдээж орчин үеийн үйлчлүүлэгч нартаа зориулсан тансаг орчин, найрсаг үйлчилгээ, автомашины зогсоол, тухтай цэцэрлэгт орчныг нь орхихыг хүсээгүй. Тав тух гэдэг зөвхөн хэрэглэгчид чиглэсэн юм биш. Энд үйл ажиллагаа явуулж байгаа  улсад ч хамаатай. Өөрөөр хэлбэл манай павилион болгон өөрийн гэсэн агааржуулагчтай. Галын дохиолол, камер бүхий хамгийн сүүлийн үеийн стандартын шаардлагыг хангаж хийгдсэн.

Нөгөө талаас гоёмсог барилга, тансаг орчин бүхий газар өндөр үнэтэй бараа байдаг ойлголтыг халж, хүссэнээ авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаа нь бас онцлог гэж хэлнэ. Бас хотын баруун дүүргийн хамгийн том моол болж байгаа бөгөөд эндээс нас хамаарахгүй хэрэглэгчид өөрийн хүссэн үйлчилгээгээ авна.  Тухайлбал, В1 давхартаа супермаркет, хоолны газрууд байрлах бол нэгдүгээр давхарт охид бүсгүйчүүд, ээж нар алжаал тайлах саунаар орж, гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ худалдан авна. Харин оюутнууд кофе шопт тухлаж, хүүхэд залуус  VR тоглоомын төвд зочлон, 1-5 насныхан беби спа-гаар үйлчлүүлнэ гэхчилэн  талаас нь бодож, түншүүдээ сонгосон. Хуучин цагт бүгд цагаан өнгийн ижил лангуутай тэгсэн мөртлөө нэг нь өмд, нөгөө нь дотуур хувцас, тоглоом зарах жишээний түгээмэл төрхтэй байлаа. Харин өнөөдөр интерьэр дизайн гэдэг  урлаг болтлоо хурдтайгаар хөгжиж байна. Энийг ч бид алдахыг хүсээгүй учраас түрээслэгч нэг бүртэйгээ тулж ажилласан.  Тодруулбал, Викториа секретийн тасаг бол далавчаар чимье. Жийнсний тасаг бол gool стайлаар нь тохижуулъя. Беби спа-гаа илүү cute болгоё гэхчилэн нэгийг ч үлдээгээгүй. Ерөөсөө л дэлгүүр дотор дэлгүүр хийе гэж бодсон юм.

 - Төвийн дөрвөн давхраар явж үзлээ. Үнэхээр таны ярьсанчлан  сэтгэл зүтгэл “үнэртэж” байна шүү?

- Манайд 1,5-2 сая төгрөгийн гутал заръя гээд хүмүүс ирсэн. Гэтэл миний зах зээлийн судалгаагаар энд 1,5 төгрөгөөр гутал авдаг хүмүүс ирэхгүй л дээ. Энд дундаж болон дундажаас дээгүүр амьдралтай, гэхдээ чанартай барааг боломжийн үнээр авахыг хүссэн хүмүүс л ирнэ. Тийм учраас түрээслэгчдийнхээ барааг нь үзээд цензур тогтоож, боломжийн үнэтэй атлаа чанартай бараа заръя гэж бид ярилцсан юм. “Евро брэнд”-д эрэгтэй поло 39 мянган төгрөгийн үнэтэй. Энэ бол боломжийн  үнэ. Гэхдээ хажууханд нь арай өөр үнэтэй бас байна. Энэчлэн үйлчлүүлэгч нартаа бас сонголт хийх боломжийг олгож байгаа юм. Кофе шоп ч ялгаагүй. Би менежерийн хувьд байдаг л нэг кофе шоптой хамтарч ажиллахыг хүсээгүй. Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголд анх удаа “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын цогцолборын бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, түрээсгүй талбайг гарган өгсөн юм. Уг талбайд кофе шоп үйл ажиллагаа явуулахын сацуу бүүк кафе бас ажиллана. Энд оюунлаг хүмүүс цуглаад өдрийг тав тухтай өнгөрүүлээсэй гэж бодсон юм. Болоогүй кофе шопын цагийн хуваарь дэлгүүрийнхээс зөрөх учраас тусад нь хаалга гаргаж өглөө. Монголчууд бид чинь “Сайн санааны үзүүрт шар тос” гэж ярьдаг даа. Бид талбай бүрээ мөнгө гэж харсангүй. Сайн үйлс хийх тусам  бидний ажил үйлс тэр хэрээр өөдрөг байна гэж бэлгэшээн үзэж байна. Манай моолд монголд анх удаа орж ирж байгаа STO гэж солонгос италийн хамтарсан брэндийн гутлын дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Энэчлэн шинэлэг байдлыг ч бас бодолцсон юм.

- Та худалдааны салбарт олон жил ажиллаж байна уу?

- Би өмнө нь барилгын компанид хүний нөөцийн албаны дарга явлаа. Бас өөрийн марктингийн жижигхэн компанитай байсан юм. Гэхдээ минийхээр аль ч салбарт мэргэжлээс илүү сэтгэл хамгийн чухал санагддаг. Энэ удаад би өөрийгөө үйлдвэрчний эвлэлийн нэг гишүүн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл энд үйл ажиллагаа  явуулж байгаа 100 гаруй түрээслэгчдэдээ ч сэтгэл ханамжтай ажиллах нөхцлөөр хангаж өгнө.

- Ойрын өдрүүдэд мэдээж нээлтийн баяр үргэлжлэх байх. Нууц биш бол үйлчлүүлэгчдэдээ ямар бэлэг зэхээд байгаа вэ?

- Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр нээлт баяртаа зориулж үйлчлүүлэгчдэдээ  хөнгөлтийн картаа бэлэглэлээ. Бас азтан шалгарууллаа.  Ер нь дараа дараагийн өдрүүдэд гоё гоё эвентүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Жишээ нь их гоё хөрөг зурдаг хүн  ирээд, үйлчлүүлэгч нарын зургийг зураад сууж болно. Өөр нэг өдөр гоё сонгодог хөгжим тоглож болох юм. Нэг өдөр сувсаар гоё гар урлал хийдэг ээж нараа цуглаад шоурүүм  зохион байгуулна гэхчилэн төлөвлөсөн.

- Сайхан санаа байна. Та бүхний санаж сэдсэн бүх ажилд амжилт хүсье.

Хоёрдугаар хэсэг. Зургадугаар сарын 2-ны 17:00 цаг.  Яг л театрт очиж байгаа мэт  урилга бүхий зочид моолын нэгдүгээр давхарт зассан тайзны өмнө суудлаа эзэлжээ.

Албаны ёсны нээлтийн туузыг "O & BN" ХХК-ийн захирал Б.Оюунбилэг, “Хур манд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баасанцэцэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, МУГЖ балетчин Д.Алтанхуяг нар хайчиллаа. Энд нэмэхэд МУГЖ балетчин Д.Алтанхуяг хүрэлцэн ирсэн бөгөөд “Алтанхуяг сан”-гийн дэргэдэх балетийн сургууль энд хичээллэх гэнэ. Тус сургалтыг ДБЭТ-ийн гоцлол бүжигчин Ганбат явуулах юм байна.

Харин хүндэт зочдын нэг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц  “Хуучин цагаас их юм өөрчлөгдөж байна. Хүмүүсийн хувцаслалт, биеэ авч  яваа байдал, харилцаа, эдэлж хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнээс их өөрчлөлтийг харж болно. Өөрөөр хэлбэл монгол орон өдөр ирэх тусам  хөгжиж байгааг харж, бас биширч явах юм. Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд  хувь нэмрээ оруулж, шинэ цагийн хүний үлгэр дуурайллыг үзүүлж яваа энэ хамт олонд ажлын амжилтыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Хур манд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Gem mall” худалдааны төвийн захирал  Ч.Баасанцэцэг: “Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй” гэдэг дээ

Энэ үеэр бид захиралтай цөөн хором ярилцсанаа хуваалцаж байна.

- Энэ үдэш ирсэн зочдоосоо танилцуулаач?

- Манай нээлтийн үйл ажиллагааг хүндэтгэн Баянгол дүүргийн маань Засаг дарга С.Одонтуяа, Д.Чойжамц хамба,МУГЖ балетчин Д.Алтанхуяг, хамтран ажилладаг түншүүд, эрхэм харилцагчид гээд их олон зочид ирсэн байна.

- Моол ямар онцлогтой байдаг юм бэ?

- Моолын гол онцлог нь  дотроо их дэлгүүрүүдийг багтаасан байдаг. Тэр утгаараа хамтран ажиллагсад маань уг жишгийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ энд зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдахгүй  хэрэгцээт бүхнийг цогцоор нь багтаахыг хүссэн. Тухайлбал, энд балетийн сургууль, оюутан зуучийн компани, энтертаймэнт студи, хүүхдийн спа гэхчилэн нэг дор багтсан байна. Бид гэр бүлээрээ ороод ирсэн үйлчлүүлэгчдэдээ цогц үйлчилгээг үзүүлэхийг хүссэн юм.

Мэдээж анхны сэтгэгдэл үүдээр орж ирэхэд л төрөх учраас тохижилт, интерьер, дизайн дээрээ их анхаарсан. Тухтай орчинд найрсаг хамт олноор үйлчлүүлээд гарахад сэтгэл цаанаа баясаад ирдэг шүү дээ. “Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй” гэдэг дээ. Энэ бол байгууллагын маань гол уриа. Эсрэгээрээ уурлаад ирсэн нэгэн ч инээгээд гараасай гэж бодож байна. Мэдээж дээр нь чанартай бараа, боломжийн үнийг ч бас санал болгоно.

- Ярилцсанд баярлалаа.

Энд нэмэхэд нээлтийн үйл ажиллагаанд “Эетэн” этнек хамтлаг, “Маднесс”, дуучин Цогсогмаа, “Монгол циркус” энтертаймэнтийн уран бүтээлчид, “Voice Mongolia” шоуны шилдэг оролцогч Бүжинлхам, цэргийн дуу бүжгийн уран бүтээлчид оролцсон юм.  Энэхүү нээлтийн үйл ажиллагааны арын албанд “Эвент мастерс” компанийнхан ажилласан бөгөөд тэд  ч тус моолын дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Божин бор алгаа дэлгэе ээ Аз жаргалын цэцэг ургаарай Бодол хүслийн дуугаа өр...

Уншсан: 1599 | Түгээх |
Холбоотой мэдээ
Монголын Брэнд ТАЛЫН ДОМОГ хиам 1кг нь 75$-н үнэ хүрч байна
7 цаг 52 минутын өмнө
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженрийн зөвлөгөөн
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөр
2018.09.17
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ
2018.08.24
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монголд нээгдлээ
2018.06.15
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Монголын Брэнд ТАЛЫН ДОМОГ хиам 1кг нь 75$-н үнэ х...
7 цаг 52 минутын өмнө
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Монгол шагайн үүсэл
2017.11.24
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
“Нүүдэлчин-70” цуврал үзэсгэлэн худалдаа ОРДОС...
2017.05.22
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Дэлхийн сор спортуудыг энгийн багц танд мэдрүүлнэ
2016.11.16
“Петромарт” сүлжээ дэлгүүр 20 дахь салбараа нэ...
2016.11.11
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
“Петровис”үндэсний сурын баг 2016 онд өндөр ам...
2016.09.30
SEOUL PLAZA BUSINESS CENTER –ийн албан ёсны нээл...
2016.09.28
“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлал...
2018.09.17
"Эрдэнэт-40" эрдэм шинжилгээний бага хурал, 1000 и...
2018.09.19
Шинэ оноо алдарт “Boney M”-тэй хамт Крокуст уг...
2017.12.21
Та сар шинийн гоёлоо хараахан сонгож амжаагүй байн...
2018.02.05
Барилгын салбарт ажил эрхлэхэд тань хууль эрх зүйн...
2017.09.21
Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэ...
2017.08.24
iPhone8, 8plus утасны албан ёсны худалдаа эхэллээ
2017.10.27
МУБИС-ийн лицей бэлтгэл ангид элсэгчдээ бүртгэнэ
2018.03.15
Улаан буудайн нялх соёолжыг Монголдоо ургуулж эхэл...
2017.11.08
Монгол шагайн үүсэл
2017.11.24
"Ард кредит" ББСБ банкны поларис үндсэн системийг ...
2018.04.26
Зуны зугаатай өдрүүдийн төгс сонголт
2014.06.30
“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижу...
2018.01.30
Худалдан авалтын бонус ИПОЙНТ оноогоороо автобусан...
2018.01.08
Барилгын материал, орон сууц, дэвшилтэт технологий...
2018.08.24
“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн я...
2018.04.11
Өөрсдийн нэрийн дахин давтагдашгүй бүтээлүүдээ оло...
2018.06.07
“Цагаан сар – Ёндоотой экспо”-гийн бүртгэл я...
2017.01.18
Хотын баруун дүүргийн ХАМГИЙН ТОМ МООЛ нээлтээ хий...
2018.06.05
CHARLES & KEITH болон PEDRO брэнд албан ёсоор Монг...
2018.06.15
“Уран гоёл”-ын шинэ төв үүдээ нээлээ
2017.05.01
“Петровис” ХХК хүүхдүүдэд “за” гэж хэллээ
2016.10.12
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.11.26
Эрдэнэс хур
2011.05.15
“Петромарт” сүлжээ дэлгүүр урамшуулал зарлалаа...
2016.01.21
“Петровис” ХХК сошиал уралдаануудаар бэлэг ба...
2016.03.23
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ
2017.02.13
Kings crown-той шинэ жил эхэллээ
2015.12.17
“Юнигаз” ХХК Дархан хотод автомашин хийгээр цэ...
2016.10.25
Мартаар алдарт JOY-той хамт мартагдсан дурсамжаа ...
2017.02.23
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011