Нүүр хуудас | Нийтлэлчдийн индэр | Мэдээний архив
Нэвтрэх нэр:
Нууц үг:
Бүртгүүлэх «|» Нууц үг мартсан?
Fact Shuum Нийгмийн шуум Гадаад Shuum Соёл, урлаг, спорт Оддын Shuum Авто Shuum TOMATO.MN
index
Гёте сургуульд эзэн суухыг санаархсан Ц.Оюун сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарлаа
2018.06.05
Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуулийг хаалгахын төлөө Да.Ганболдын эхнэр Ц.Оюун гэгч санаархаж эхэлжээ. Өөрийн болгож чадахгүй бол хаалгаж байж санаа нь амрах Ц.Оюуны “газар авахгүй” үг, үйлдэл Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн эсэргүүцэлтэй тулгарч өнөөдөр асуудал нийслэл, яамны хэмжээнд яригдаж байна.

2002 онд буюу 16 жилийн өмнө П.Хажидмаа, Ц.Оюун гэх хоёр эмэгтэй хамтран Гёте сургуулийг байгуулахаар болж нэг нь оюуны хөрөнгө оруулалт, нөгөө нь байр савны хөрөнгө оруулалт хийсэн байна. Улмаар 2003 онд банкнаас 10 жилийн хугацаатай зээл авч, тус зээлийг 2013 онд төлж дуусгах хүртэл ажиллахаа Гёте сургуулийг Монгол улсын шилдэг сургууль болтол хүчин зүтгэсэн байдаг. Харин 2013 оноос хамтран сургууль байгуулсан Ц.Оюуных нь ааш зан хувирч, тараа таниулснаар 2016 онд найзууд өөрсдийн оруулсан хөрөнгөө аваад эв найртай салахаар болсон байна. Ингэхдээ гэрээнд заасны дагуу анхны хөрөнгө оруулалт хийсэн хэлбэрээр буюу П.Хажидмаа нь сургуулиа, Ц.Оюун нь сургуулийнхаа байртай үлдээд “Дойче шүле” гэдэг сургууль шинээр нээсэн юм.

Харин өөрөөс нь илүү амжилтай яваа, оюуны хөрөнгө оруулагч П.Хажидмаадаа Ц.Оюун нь атаархаж, өс санан Гёте сургуулийг бүр мөсөн хаалгахаар бүтэхгүй нь тодорхой ч “тарчлаах” арга чарга хэрэглэж захиргааны шүүхэд хандаж, бусдын оюуны өмчийг охинтойгоо дээрэмдэхээр ажиллаж байна.  Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас “Гёте” гэдэг нэрийн албан ёсны эзэмшигч нь тус сургуулийн захирал П.Хажидмаа мөн болохыг батламжилж гэрчилгээ олгосон байдаг.

Үүний зэрэгцээ Гёте сургуульд өгөх ёстой мөнгийг өгөхгүй байх бүхий л аргыг сүвэгчлэн “гонжирсоор” байгаа.

Тэгвэл Ц.Оюуны “хорхойтой араанд зуугдсан” Монгол-Германы засгийн газрын хэлэлцээрийн дагуу 16 жил амжилттай герман хэлний 1,2-р дипломыг Монгол хүүхдүүдэд авахуулахын төлөө зөв менежмент явуулсаар байгаа Гёте сургууль Монгол улс төдийгүй дэлхийн хэмжээнд үзүүлсээр байгаа. Тухайлбал, Германы эрдмийн солилцооны алба /ДААД/”-наас энэ жил зохион явуулсан ХБНГУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн төлөөх уралдаант шалгаруулалтад тус сургуулийн таван сурагч тэнцсэнийг 2018 оны 5-р сарын 8-нд баяртайгаар мэдээлсэн. Энэхүү уралдаант шалгаруулалт нь дэлхийн 147 оронд байдаг Герман хэлний Диплом №1 болон 2-ын шалгалт авах эрхтэй 2000 сургуулийн төгсөгчдийн дунд нэгэн өдөр, нэг цагт интернетээр явагддаг юм. Ердөө 80-120 тэтгэлгийн төлөө улс тус бүрээс 10 төгсөгч буюу нийтдээ 1500 шахам дэлхийн шилдэг төгсөгчид оролцдог бөгөөд Монголын сургуулиудаас мөн 10 төгсөгч оролцож ийнхүү “Гёте” сургуулийн таван сурагч шалгарсан болно. Эдгээр сурагчид нь:

  • Ганхуягийн Номин,
  • Батсайханы Нинжээ,
  • Мөнхбаатарын Мөнхзаяа,
  • Оюунсанаагийн Сэндэр,
  • Түмэн-Өлзийн Анар нар юм.

Үүгээр ч зогсохгүй улс орнууд тэр болгон энэ тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байхад сүүлийн 3 жил дараалан “Гёте” сургуулийн 4-5 төгсөгч энэ тэтгэлэгийг авч 2010 оноос хойш нийт манай 19 төгсөгч энэ тэтгэлэгт хамрагдаад байгаа. Тэтгэлэгийн хэмжээний хувьд оюутан тус бүрт сар бүр 800 евро /Монгол мөнгөөр бол 2,4 сая төгрөг/-г дөрвөн жилийн туршид олгож /их, дээд сургуульд төлбөргүй суралцахын зэрэгцээ/ жил бүр ирэх буцах онгоцны зардал олгодог юм. Мөн их, дээд сургуулиа амжилттай төгсгөж магистрт суралцах болбол энэхүү тэтгэлгийг үргэлжлүүлэн олгодог асар том давуу талтай юм.

Чухам ийм амжилт үзүүлдэг, чанартай сургалттай болохоор нь эцэг эхчүүд энэ сургуулийг сонгодог. Харин сүүлийн үед Ц.Оюун өөрөөс нь илүү амжилттай явж байгаа П.Хажимдаагийн сургуулийг авч чадахгүйдээ хорсон төрөл бүрийн арга сүвэгчилж байгаа нь Гёте сургуулийн сурагчдын эцэг эхийн зэвүү дургүйг зэрэг хүргэсэн тул эцэг эхчүүд шийдвэр гаргах төрийн байгууллагад хандаад байгаа юм.

Энэ бүхнээс дүгнэхэд Ц.Оюун өөрийн болгож чадаагүй сургуулийг заавал хаалгах зорилготой байж болзошгүй байна. Түүний энэ үйлдлийн улмаас одоо Гёте сургуульд сурч байгаа 400 сурагч болон мөн шинээр элсэж байгаа 150 хүүхдийн эрх ашгийг хөндөж байгаа бөгөөд энэ нь багш хүний ёс суртахуунд хэр зэрэг нийцэх вэ гэдэг нь бодох л асуудал.

Хэрвээ энэхүү бусармаг үйлдлээ зогсоохгүй бол Ц.Оюун Гёте сургуудийн эцэг эхчүүдийн хүчтэй эсэргүүцэл улам ширүүснэ гэдгийг ухаараагүй бололтой…

Эх сурвалж: Tac.mn

Монгол улсын шилдэг 10 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа Гёте сургуули...

Уншсан: 1030 | Түгээх |
Холбоотой мэдээ
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ
2018.12.12
Өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ
2018.12.11
Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураажээ
2018.12.11
Сураггүй болсон иргэнийг олоход тэрээр морио унаад зугтжээ
2018.12.03
Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо
2018.11.26
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд SHUUM.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таны нэр:
Таны сэтгэгдэл:
Сэтгэгдэл Нийт: 0
Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүү...
2018.12.12
Өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин...
2018.12.11
Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн...
2018.12.11
Сураггүй болсон иргэнийг олоход тэрээр морио унаад...
2018.12.03
Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо
2018.11.26
“MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллаг...
2018.11.20
Хар тамхи залуучуудын ирээдүйд аюулын харанга дэлд...
2018.06.27
Филиппиний ерөнхийлөгч асны эхнэр авлигын хэрэгт я...
2018.11.18
Д.Хаянхярваа хүргэн, охиндоо зээлж өгсөн 200 саяа ...
2018.11.13
Натур төв орчмын явган хүний зам хаасан хашааг алб...
2018.11.11
Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэдэгдэл гаргалаа...
2018.11.06
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Түгээгүүрийн мэдрэгч ажиллахгүй, бензин асгарч бай...
2018.10.31
Зуслангийн бүсэд зэрлэгшсэн нохой устгалын ажил яв...
2018.10.30
Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ
2018.10.30
“Hallowen” буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй
2018.10.28
Мэргэжлийн бус хүнээр гоо сайхны эмчилгээ хийлгэхг...
2018.10.24
Гэрлэх ёслолын ордонг татан буулгах гэж байгаа мэт...
2018.08.29
”Х Аpartment” хотхоны лифтнээс хүн унаж, гэмтж...
2018.10.18
Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээд...
2018.10.16
Хүний амь нас хохирсон ослын 18.4 хувь нь хурд хэт...
2018.10.15
Залилах гэмт хэрэг хоёр дахин өсжээ
2018.10.11
Үргэлжилсэн борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гуд...
2018.09.13
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xя...
2018.09.28
Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдс...
2018.09.26
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Unfriend х...
2018.09.26
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэ...
2018.09.25
Иргэдээ авлигын хэргийн талаар мэдээлэхийг уриалла...
2018.09.16
Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлан...
2018.09.13
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-...
2017.07.03
Үйлчлүүлэгчээ луйвардаж гаршсан өмгөөлөгч Г.Батба...
2017.05.02
ХҮНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОХ САЙХАН БАЙНА УУ, “ЖЕНКО...
2017.07.06
Цалин нээх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэр...
2018.05.08
Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлжээ
2017.05.25
Нүүрс дагасан "цоохор" амьдрал
2018.07.06
Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торг...
2017.10.12
Согтууруулах ундааны үйлдвэрүүдийн тусгай зөвшөөрл...
2017.10.13
Ривер хиллс хотхоны нийтийн эзэмшлийн талбай бохир...
2018.02.15
Их Британи улс терроризм, мөнгө угаахын эсрэг хуул...
2018.08.02
Өмнөговь аймгийн иргэдийг 9.3 тэрбум төгрөгөөр хох...
2017.12.13
Х.Баттулгын Таван толгойгоос Хятадуудад тасалж өгө...
2012.03.29
Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нө...
2017.08.24
Угаартсан хүний амь насыг аварчээ
2018.03.05
“Хүүхэд зарах гэж байсныг илрүүллээ” гэх худал...
2018.01.02
Аврах ажиллагааг эхлүүлснээс хойш 10 орчим удаагий...
2017.11.16
“Диваажингийн баримтууд”
2017.11.15
У.Хүрэлсүх яагаад Ерөнхий сайд болох ёстой юм бэ, ...
2017.09.20
Сошл орчны мэдээг дагаж нийгмээрээ “донсолдогоо...
2017.10.20
АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Зо...
2017.09.15
Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хор...
2017.12.01
Мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад ...
2017.10.06
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору...
2017.09.27
Шатахуун импортлогч долоон аж ахуйн нэгж ашигтай а...
2018.01.10
Чанаргүй, хуурамч эмүүдийг нуух ямар сонирхол МХЕГ...
2017.11.03
Өнгөт чулуу түүж байсан иргэдийг саатуулав
2018.11.01
Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаав
2018.11.01
Хар тамхи хууль бусаар зарж борлуулж байсан этгээд...
2018.02.07
Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэрий...
2018.03.14
“60 тэрбум”-ын бичлэг хэрэгжсэн байж болзошгүй...
2017.09.16
250 x 200px
Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Санал хүсэлт | Холбоо барих | Вэб сайт хийх | RSS
© Шуум.мн - ээс хуулбарлах хориотой, 2011